Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
“Apple”-ийн босс бүх хөрөнгөө буяны үйлст зориулна
Америкийн “Apple” корпорацийн тэргүүн Тим Кук зээ дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зарцуулах мөнгөнөөс бусад өөрийн бүх хөрөнгийг буяны үйлст зориулахаар төлөвлөж байгаа тухайгаа Америкийн “Fortune” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Тус сэтгүүлийн тооцоолсноор, Тим Кук 800 сая гаруй доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй аж. “Apple” компанийн тэргүүн өөрийн хөрөнгийг ХДХВ-ийн халдварын тархалттай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, мөн АНУ-ын цагаачлалын тогтолцоог шинэчлэхэд зориулахаар төлөвлөж байгаа аж.

“Тэрбээр хэдийн шуугиан тарилгүйгээр мөнгө хандивлаж эхэлсэн боловч зүгээр л хааяа нэг чек бичих бус харин буяны ажиллагаагаа системтэй явуулахыг хүсч байгаагаа” хэлжээ.

Үүнээс гадна, “Apple”-ийн тэргүүн одоо 10 настай зээ дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр төлөвлөж байгаагаа ярьсан байна.

2012 онд тэрбээр Калифорни муж улсын Стэнфордын их сургуулийн дэргэдэх эмнэлгийн хэрэгцээнд зориулж 50 сая доллар хандивлаж байжээ. Үүнээс гадна, Кук ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдаг “Product Red” олон улсын буяны байгууллагад 50 сая доллар хандивласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан