Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
“Лалын улс” бүлэглэлийн тэргүүн залуухан герман бүсгүйтэй гэрлэжээ
“Лалын улс” террорист зэвсэгт бүлэглэлийн нууц удирдагч Абу Бакр аль-Багдади тэдэнтэй нэгдэхээр саяхан сайн дураараа очсон залуухан герман бүсгүйтэй гэрлэсэн хэмээн Нинвии хот дахь эх сурвалж мэдээллээ хэмээн africanmanager.com сайтад бичжээ.
Герман бүсгүй зэвсэгт бүлэглэлийнхнийг Ирак руу довтлохын өмнөхөн Сирид байхад нь тэдэнтэй нэгдсэн юм байна.
Аль Багдадийн гэрлэсэн тухайд германы тусгай алба нийтдээ 70 герман эмэгтэй сайн дураараа  энэ зэвсэгт бүлэглэлд нэгдсэн хэмээн мэдэгдсэнээс гурав хоногийн дараа тодорхой болсон юм. Энэ эмэгтэйчүүдийн арим нь бүр насанд хүрээгүй хүүхэд гэнэ.
Эх сурвалж бас “Лалын улс” бүлэглэлийн тэргүүн шинэ эхнэртээ зэвсэгт дайчдынхаа эмэгтэйчүүдийнхээ жигүүрийг удирдах эрх өгсөн гэжээ. “Лалын улс” бүлэглэлийн тэргүүн хоёр эхнэртэй байсан, тэдний нэгийг Ливанд орох гэж байхад нь өнгөрсөн арванхоёрдугаар сард баривчилсан хэмээн Ливаны  БХЯ мэдэгдсэнийг хэвлэлүүд бичсэн. Түүнийг өөр хүний нэрээр явж байхад нь гадаадын тусгай албадын зөвшөөрлөөр баривчилсан гэж Ливаны гол сонин болох Al Safir мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
Тэд гeрман үндэстэн бишээ , цагаачилж очисон турк , араб гаралтай эмэгтэйчүүд ,
Хамгийн их уншсан