Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Венесуэль улс Орос, Хятадаас цаашид ч зэвсэг авна гэнэ
Венесуэлийн ерөнхийлөгч Николай Мадуро улс орон нь санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч цаашид Орос, Хятадаас  зэвсэг худалдан авсаар байх болно гэж мэдэгдсэн байна. Тус улсын зэвсэгт хүчин эх орон, ард түмнээ хамгаалахад бэлэн байхын тулд Орос Хятадтай байгуулсан зэвсэг худалдан авах гэрээгээ үргэлжлүүлнэ гэжээ. Харин Венесуэлийн санхүүгийн байдал хүндэрч байгаа нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасантай холбоотой гэнэ.
Ерөнхийлөгч Мадуро өөрийн нь эх оронд энхтайванч ард түмэн амьдардаг гээд хамгийн гол нь “Гадаадын империалистуудыг өмнөд америкийн энэ сайхан орны газар нутаг усанд гутлаараа гишгүүлэхгүй байх”-ыг төрийн тэргүүний хувьд эрмэлзэх ёстой гэжээ.
Мадуро өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Венесуэлийн “Үндэсний аюулгүй байдлын хангахад байгуулсан гавьяаны төлөө” одонгоор шагнасан юм.
Энэ шагналыг Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес гардуулж өгөх үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу цэргийн болон, зэвсэг техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцож үр дүнтэй хэлэлцээр байгуулсан юм байна. Мөн энэ хоёр улс хамтарсан цэргийн сургууль хийж байхаар тохиролцжээ.
0 Сэтгэгдэл
хөгийн америк манай дүр эсгэгчид хамт нөгөө ертөнцөд явах байх доо
Хамгийн их уншсан