Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны гуравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2026 оны гуравдугаар сарын 26-наас
2026 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 26-нд Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зарим газраар, секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

























