Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Жеймс Бонд газрын мина устгах нь
Британийн алдарт тагнуулч Жеймс Бондын дүрд тоглодог жүжигчин Дэниел Крейг Газрын мина, тэсэрч дэлбэрэх аюултай хэрэгсэл устгах НҮБ-ын дэлхий дахины элч боллоо. Британийн жүжигчнийг энэ албанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун томилсон байна. Түүний хэлснээр бол олны танил од Дэниел Крейгийн нэр хүнд нь газрын мина ямар аюултай болохыг олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг татахад тусална гэнэ.
“Агент 007”-гийн жүжигчин энэ албанд ойрын гурван жил зүтгэж энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааны тухай мэдээлэл түгээх, санхүүгийн болон улс төрийн дэмжлэг авахад нөлөөлөх, мина бүхий газарт аюулгүй болгох ажиллагааны үеэр очих үүрэг гүйцэтгэх юм байна. Дэниел Крейгт батламж гардуулах ёслол Нью-Йорк дахь НҮБ-ын албан байранд болсон байна.
Британийн алдарт тагнуулч Жеймс Бондын дүрд тоглодог жүжигчин Дэниел Крейг Газрын мина, тэсэрч дэлбэрэх аюултай хэрэгсэл устгах НҮБ-ын дэлхий дахины элч боллоо. Британийн жүжигчнийг энэ албанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун томилсон байна. Түүний хэлснээр бол олны танил од Дэниел Крейгийн нэр хүнд нь газрын мина ямар аюултай болохыг олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг татахад тусална гэнэ. “Агент 007”-гийн жүжигчин энэ албанд ойрын гурван жил зүтгэж энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааны тухай мэдээлэл түгээх, санхүүгийн болон улс төрийн дэмжлэг авахад нөлөөлөх, мина бүхий газарт аюулгүй болгох ажиллагааны үеэр очих үүрэг гүйцэтгэх юм байна. Дэниел Крейгт батламж гардуулах ёслол Нью-Йорк дахь НҮБ-ын албан байранд болсон байна.
0 Сэтгэгдэл
























