Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
ТТГ-аас зэвсэгт дэмжлэг авсан гэж Далай ламыг Хятад буруутгалаа

Дээрхийн гэгээн XIY  далай ламыг өнгөрсөн зууны 50-иад онд Төвдөд гарсан бослогын үеэр америкийн Тагнуулын төв газраас зэвсгийн дэмжлэг авсан гэж Хятадын засгийн газар буруутгажээ. Энэ тухай лхагва гарагт хэвлэлээс гарсан   ХятадынТөрийн зөвлөлийн “Цагаан ном”-д өгүүлсэн байна. Энэ ном “Түүхэн эх орондоо салшгүй нэгдэж байгаа Төвдийн хөгжлийн зам” гэсэн толгойтой гарчээ.
“Төвдийн бослогын үеэр Тагнуулын төв газар зөвхөн төлөөлөгчдөө явуулаад зогсоогүй далай ламыг зугтаахад нь тусалж, тэдний хүчнийг дэмжих дайчдыг бэлтгэж, агаараас их хэмжээний зэвсэг хаяж өгч байсан” гэж энэ “Цагаан ном”-д бичсэн байна. АНУ-д дэлгэсэн архивын материалуудаас үзэхэд Хятадын ардын чөлөөлөх армийн ангиуд “Төвдийг тайвнаар чөлөөлсөн”-ний дараа  1951 онд Далай лам анх удаа Америкийн засгийн газартай холбоо тогтоосон гэнэ.
Тагнуулын төв газартай Далай ламын тогтоосон харилцаа нь “түүний нэр хүндийг өсгөсөн” гэж “Цагаан ном”-д бичжээ.
1959 онд болсон Төвдийн лам нарын бослого амжилтгүй болсны дараа Далай лам Энэтхэгт дүрвэн  гарч Дарамсалад амьдран байнга гадаадад зорчиж байдаг юм хэмээн ТАСС мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан