Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Перл-Харборт амь үрэгдэгсдийн нэрийг тодруулна

1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Перл-Харборыг  япончууд довлох үеэр “Оклахома” хөлөг дээр байгаад амь үрэгдсэн 388 далайчин, тэнгисийн явган цэргийн нэрийг тодруулахаа Пентагон зарласан байна. Америкийн Батлан хамгаалах яам үүний тулд цэргийн албан хаагчдын цогцосны үлдэгдлийг ДНК-ийн шинжилгээнд өгөх юм байна.
Пентагоны мэдэгдэж байгаагаар бол тэр өдөр энэ хөлөг дээр амь үрэгдсэн дайчдын ихэнх нь энэ юм байна.  Хавай дахь лабораторт шинжилгээ хийгээд цогцосны үлдэгдлийг төрөл төрөгсдөд нь өгч цэрэг ёсоор хүндэтгэлтэй оршуулна гэж БХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Перл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг Япончууд довтлох үеэр “Оклахома” хөлөг асар олон залуурт суманд өртөж живсэн юм. Хөлгийн зүүн талд гэхэд л арван сум тусч том ангархай үүсэн хөлөг хажуулдаж эхлэхэд ахмад нь багийнхнаа хөлгийг орхи гэсэн тушаал өгсөн ч бүгд амжиж гарч чадаагүй байна.
Перл-Харборыг повтлох үеэр америкийн 2400 хүн амиа алдаж, мянга орчим хүн сураггүй алга болсон бол 1300 хүн шархадсан юм. Флотын ихэнх хэсэг болон 272 нисэх онгоц сүйрчээ.
Перл-Харборыг довтолсны дараа АНУ Японд дайн зарласнаар тус улс үндсэндээ дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан