Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
28 мандатын хуваарилалт БА намын рейтинг
Б.БИЛГҮҮН

Жижиг мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгууль явуулахаар шийдсэн тул пропорционалийн 28-ыг хэрхэн хуваарилах вэ гэдгийг УИХ-ын гишүүд энэ долоо хоногт шийдэх ёстой. Эвслийн бүлэг тарж, ихэнх гишүүд нь МАН, АН-д зарим нь гуравдагч намуудад орсон тул энэ хоёр бүлгээс гарч байгаа хувилбарын дунджаар 28-ыг хэрхэн хуваарилах нь цаашид тодорхойлогдох юм. Тэгвэл өчигдөр хуралдсан МАН, АН-ын бүлгийнхэн хэн, хэндээ буулт хийхэд хэцүүхэн хувилбаруудаа танилцууллаа. АН-ын хувьд Улаанбаатар хотод илүү найдлага тавьж, тэр хэрээр мандатын тоог өсгөх сонирхолтой байгаа бол орон нутаг рейтинг өндөртэй гэх МАН-ынхан хөдөө тийш найдлага тавьж байгаа нь тэдний хувилбараас харагдаж байгаа юм.

Тухайлбал, АН-ын бүлэг

Саналаа нэгтгэсэн бөгөөд 28 мандатыг хот, хөдөөд тэгш хуваарилахыг дэмжих нь. Харин үүнийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Хотод 14 мандат, хөдөөд 14 мандат байх нь хамгийн оновчтой хувилбар гэж үзлээ. Мөн ингэж хуваарилах нь пропорциональ хувилбарыг хадгалсан шударга хуваарилалт” гэж бүлгийн байр суурийг хэлсэн юм. Мөн сонгогчдын тоог харьцуулан харвал, 80 мянгааас дээш хүн амтай хөдөөгийн тойргууд гурван мандаттай, 60-аас дээш мянган хүн амтай бол хоёр мандаттай байхаар урьдчилан тооцоолжээ.

Харин МАН-ын бүлэг

30 гишүүнтэй болсон бөгөөд тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлсийг харгалзаж үзээд орон нутагт 20-ийг, хотод 8-ыг хуваарилах асуудлаар саналаа нэгтгэсэн байна. Гэхдээ эрх баригчид 14/14 гэсэн хувилбар дээрээ хатуу зогсох юм бол бага зэргийн ухралт хийж, хотод дээд тал нь 12 хүртэлх мандат хуваарилж, нэг мандаттай бүх аймгуудыг хоёр мандаттай болгох хувилбарч байгаа юм.
Улаанбаатар хотод хүн амын 44 хувь буюу 1.314.500 хүн оршин сууж байгаа бөгөөд одоогоор тэд 14 тойрогт нэр дэвшигчдэд санал өгөх ёстой юм. Харин УИХ дахь АН болоод Нийслэлийн АН-ынхан дээрх тоог долоогоор нэмэгдүүлж, 21 болгох ёстой гэж үзсэн ч МАН-ынхан хүчтэй эсэргүүцэж дээрх санал өнгөрсөн нэгдүгээр сард дэмжигдээгүй юм. Учир нь, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын санал дэмжигдсэн бол Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймгууд нэг мандаттай болох байв. Ингэснээр хоёр мандатад гарах боломжтой Дорнодоос МАН-ын нэг гишүүн гарч, бүхлээрээ цэнхэр Баянхонгорт шууд АН ялж, “улааны” Баян-Өлгийн хоёр дэвшигчээс нэг хасагдах зэргээр МАН-ынх орон нутагт буурч, хотод АН-ын санал өсөх байдал бий болж болох байсан юм.

Харин өнөөдөр нэгэнт жагсаалт байхгүй болсон тул 28 мандат орон нутагт болоод хотын тойргуудад хуваарилагдах болж таарч байна. Харин намын бүлгүүдийн хувилбар нь тухайн намуудын ретингтэй зарим талаараа холбоотой байгаа юм. Тухайлбал, МАН орон нутгаас нэг ч мандат хасахгүйгээр нэмэх ёстой гэж, харин АН хотоос 28 гишүүн гишүүн сонгогдох ёстой гэж үзэж байгаа нь хэд, хэдэн байгууллагын судалгаатай төстэй байгаа юм.

Жишээ нь, МАН-ын дарга М.Энхболд “Максима Консалтинг” судалгааны бай­гуул­лагын намуудын рейтин­гийн талаарх мэдээл­лийг өнгөрсөн оны сүүлээр намынхаа хурал дээр танилцуулж байв. Тухайн мэдээллээс иш татвал, 2014 онд 22.3 хувь байсан тус намын рейтинг аймаг, орон нутагт 32.1 хувь болж өссөн байгаа юм.
Мөн МАН-д сүжигтэй сонгогчид орон нутагт нэлээд байдаг нь өнгөрсөн сонгуулиудын үр дүнгээс харагддаг. Жишээ нь, 2004 оны сонгуулиар хуучнаар МАХН-ынхан Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Төв, Увс, Ховд гээд орон нутагт бүхлээр нь улаан туг хатгасан байдаг.

2008 оны сонгуулиар сонгогчдын санал бага зэрэг эргэж, зарим тойрогт АН, МАХН /МАН/ гэж холилдож байсан ч Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Баян-Өлгий зэрэг тойргоо АН-д алдаагүй юм. Тэгвэл 2012 оны сонгуулиар Булган, Говь-Алтай, Дорнод, Төв, Увс, Хөвсгөл, Орхон зэрэг аймагт МАН ялагдаагүй. Өөрөөр хэлбэл, гурван удаагийн сонгууль буюу 12 жилийн хугацаанд МАН-ын нэр дэвшигчид орон нутгаас түлхүү сонгогдож иржээ.  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч МАН-ын нэр дэвшигч орон нутгаас илүү санал авч, ялсан дүр зураг бий.

Харин 2004 оноос хойш АН-ынхан нийслэлийн бараг бүх л мандатад ялалт байгуулж байна. Хамгийн сүүлийн сонгуулиар Улаанбаатарыг “цэнхэр” тойрог гэж нэрлэх болсон бөгөөд АН-аас нэр дэвшигчид төвийн дүүрэгт ам­жилттай ажиллаж байгаа юм.

Тухайлбал, 2004 онд Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Налайх гэсэн цөөн тойрогт АН ялалт байгуулсан бол 2008 онд Баянзүрх, Налайх, Хан-Уул, 2012 онд Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Багахангай, Багануур гэсэн тойрогт АН ялалт байгуулсан байдаг.

Харин сар бүр улс төрийн рейтингийн судалгааг эрхлэн гаргадаг “МЕС” байгууллагын мэдээллээс иш татвал, өнгөрсөн сарын байдлаар АН-ыг дэмжигчид 19-13 болж, МАН-ыг дэмжигчид 18-с 10 хувь болж тус, тус буурсан. Гэхдээ бусад намын дэмжигчдийн тоо өсөөгүй бөгөөд аль намд санал өгөхөө одоогоор шийдээгүй иргэдийн хувь 53-60 болж өсчээ.
0 Сэтгэгдэл
СХД АН ялаагүй шдээ яагаад худлаа мэдээлэл тараагаад байна
AH MAN 2 niilj uls orniig samarch ih urund oruullaa.
Арай л өөр юм байх гэж итгээд АН-д саналаа өгсөн Улаанбаатарчууд сүүлийн дөрүүн жилд АН-ынхан гэж чухам хэн бэ гэдгийг сайн ойлгосон байх аа. МАН ч хэрэггүй, Ан ч хэрэггүй. Одоо тэгээд хэнд саналаа өгөх болж байна аа. Истоо мэдэхгүй байна өө.
Хамгийн их уншсан