Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Казакууд газраа ингэж хамгаалдаг юм байна, М.Энхсайхан сайд аа
Казахстан улс 2015 оны арваннэгдүгээр сард “Казахтсаны газрын тухай хууль” баталж хөдөө аж ахуйн зориулалттай газрыг дуудлагаа худалдахаар болсон нь газар сайгүй эсэргүүйцлийн хөдөлгөөн дагуулж улмаар Үндэсний эдийн засгийн болон, Хөдөө аж ахуйн сайдыг огцруулснаар өндөрлөлөө.
Казахстаны ерөнхийлөгч Нур Султан Назарбаев энэ бүх эсэргүүцлийн хөдөлгөөний мөрөөр Засгийн газрын дээд албаныхныг оролцуулсан зөвлөгөөн хийж Үндэсний эдинй засгийн сайд Ерболат Досаев, Хөдөө аж ахуйн сайд Асылжан Мамытбеков нарыг албан тушаалаас нь огцруулсан байна. Улмаар газрын хаирлцаатай хууль тогтоомжийг өөрчлөн сайжруулахыг ХАА-н яаманд даалгажээ.

Энэ бүхэн юунаас үүдэв. Ердөө л газартай холбоотой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард парламентын баталсан Газрын тухай хуульд газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд хэсэгчлэн 10-25 жилээр түрээслэх тухай заалт орчихсонд л хэргийн гол учир байгаа юм. Төрийн мэдлийн газрыг 2016 оны долдугаар сараас эхлээд дуудлагаар худалдах тухай заачихаж.
Ингэхдээ гадаадын иргэдэд хөдөө аж ахуйн зориулалттай газрын 0,06 хувь болох 65 мянган га газрыг гадаадын иргэдэд дуудлагаар худалдахаар оруулчихсан юм байна. Ингэхдээ эхний ээлжинд хөдөө аж ахуйн  эдэлбэр  гэж заасан ч асуудал тус улсын нефтийн нөөц бүхий газраас эхэлж.
Дөрөвдүгээр сарын 24-нд Атырауд 700 гаруй хүн оролцсон цуглаан болсон гэж албаныхан мэдээлсэн ч албан бус мэдээгээр 4,5 мянган хүн оролцсон цуглаан гарыг гадаадын иргэнд ялангуяа хятадын иргэдэд худалдахыг эсэргүүцэж Атырауд хөдөө аж ахуйн зориулаллттай газар байхгүй гэжээ.

      "Газраа худалдана гэдэг эх орноо худалдана гэсэн үг"

Ийм цуглаан Актобе, Актау, Семе, Жанаозен,  Кызылорд болон Уральскт болсон байна.
Энэ бүхнээс үүдээд Ерөнхийлөгч Назарбаев энэ асуудлыг анхаарахаас аргагүй болж эцэст нь “Хэрвээ гаргасан шийдвэрт казакууд  итгэхгүй сэтгэл дундуур байгаа бол мэдээж энэ шийдвэр буруу байгаа нь тэр” гэж мэдэгджээ.
Юутай ч ард түмэн, казакууд үгээ хэлж жагсаны хүчинд тэд газраа гадаадынханд, хятадуудад өгчихөөргүй боллоо.

Гэтэл манайд....

Мега төслүүдийг хариуцаж байгаа сайд М.Энхсайханы гардан боловсруулсан гэх Тавантолгойн  ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд нэг ноцтой заалт байгаа нь агуулгаараа Казахстаны Газрын тухай хуулийн заалттай тун төстэй. Энд Тавантолгойн орд байрлах газарт хайгуул хийх нэрээр гэрээний  30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх заалт байгаа юм. Бас болоогүй энэ гэрээг 30 жилээр сунгах боломжтой гэжээ.

Тавантолгой орд газрын асуудал нь  зөвхөн Засгийн газрын бус иргэдийн ч гэсэн санал бодлоо тусгах ёстой төсөл гэж үзсэний улмаас УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан А.Бакей, Су.Батболд, О.Баа¬санхүү, Д.Ганхуяг, С.Ган¬баа¬тар, Б.Наранхүү, Д.Сумъяа¬базар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн  нарын өөр, өөр нам эвслийн төлөөлөл орсон а欬лын хэсгийг байгуулсан.
Энэ ажлын хэсэг Тавантолгойн орд ашиглах гэрээний энэ  заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн бүхий л нүүрстэй газрыг өөрийн мэдэлд авчих  боломж бүрдэх аюулыг энэ заалт бий болгож байна гэж үзсэн юм.
Мөн “Энержи Ресурс” компани хөрөнгө оруулах нэрийн дор төрийн өмчит компанийн хууль ёсны эрх мэдлийг бүхлээр нь шилжүүлэн аваад, цааш нь гуравдагч этгээдэд шилжүүлж болох  заалтыг гэрээнд  дотор давтан, давтан тусгасан гэж үзжээ.
Ажлын хэсэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хортой нөлөө үзүүлэх гэрээ боловсруулсан байна, батлах боломжгүй  гэж үзсэн учраас Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан “Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Энэ тухай Ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой бичигдсэн.

                  Энэ гэрээгээр бол энэ уурхай ч, тэр уулс ч харийнх болно

Иймд Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэсэн бичгийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн гарынүсэгтэй илгээсэн ч Засгийн газрын тэргүүн нь таг чиг суусаар байна.
Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой мега төслүүдийг гацааж болохгүй түргэн хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж шавдуулж байгаагийн цаана юу байна вэ.

Газраа 10, 25 жилээр гадаадынханд, тэр мөртөө хятадуудад түрээслүүлэхгүй хэмээн Казахстаны эгэл иргэд газар сайгүй гудамжинд гаран жагсч байхад манайх бүхэл бүтэн аймагтай тэнцэхүйц газраа харийн компанид 60 жилээр түрээслүүлэх гэж М.Энхсайхан сайд нь гэрээний төсөл боловсруулаад, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нь нүдэн балай, чихэн дүлий сууж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь ч батлуулах гэж шавдуулж л байдаг.

Казахстаны ерөнхийлөгч бол газраа хамгаалахын төлөө, ард түмэн, эх орныхоо эрх ашгийг бодоод батлаагүй байтугай, баталчихсан хуулийг өөрчлөх тухай ярьдаг юм байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өө.
0 Сэтгэгдэл
***** муу *****
Эсвэл "хасагууд" гээд л бичих хэрэгтэй дээ, ёо ёо ёо минь!
***** муу *****
Казах , казак хоёрыг ялгадаггүй ямар тэнэг сэтгүүлч вэ? Ийм байж элдэв юм бичих сонирхолтой шүү, гутамшиг!!
Dawhraa hiilgesen umhii hujaa chinii said gej yu bsan yum be? Hurdhan zailaarai *****.
Хамгийн их уншсан