“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
PANAMA PAPERS: Тэд хаана, юу хийж байна
Ёс зүйн хариуцлага ч гэх шиг
Yah gej mongo togrogoo nuudag ym dee. Inged harahaar dandaa l ton companybeswel uls torchidtei sulbeldsen ymnuud l bgaa bhku yu
Б.ШИРНЭН
Панамын хуулийн фирм болох дэлхийн дөрөв дэх том оффшор үйлчилгээ үзүүлэгч “Mossack Fonseca” компанийн мэдээлэл алдагдаж, урьд байгаагүй их хэмжээний нууц материалууд олны хүртээл боллоо.
200 гаруй улсын 214488 холбогдогчтой 11.5 сая материалууд дунд 1977 оноос 2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан, пасспорт зэрэг чухал мэдээллүүд багтаж байгаа юм.

Харин улс орнуудын удирдагч, дэлхийн хэмжээний од, бизнесмэн, хар тамхины бүлэглэлийн гээд оффшор бүст бүртгүүлсэн олон компанийн нэрс өчигдөр нэг мөр дэлгэгдэж, 2.6 террабайт мэдээлэл интернетэд сул байршиж байна. Хэдийгээр оффшор бүст компани байгуулж, мөнгө байршуулахыг хууль бус гэж үздэггүй ч ард түмний мөнгөтэй ойр байдаг улс төрийн албан тушаалтнуудыг олон улсад оффшор данстай байхыг хүлээн зөвшөөрдөггүй юм.
Тэгвэл өчигдөр нийтэд бүрэн утгаараа ил болсон панамын оффшор бүсийн мэдээлэлд монголын хэд, хэдэн улстөрчийн нэрс бичигдсэн байлаа.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Сү.Батболд, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нарын нэрс гарлаа.
Тэд холбогдох тайлбараа өгсөн бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг байх үеэс өмнө оффшор бүстэй холбоотой компанид хөрөнгө оруулж байсан гэх тайлбарыг хэлсэн юм.
Мөн Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай нь оффшор дансанд мөнгө байхгүй гэх тайлбарыг хэлсэн юм. Тэрээр өдгөө барилгын компаниар Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажилд шалгарч, дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэж байгаа юм.
САНГАЖАВЫН БАЯРЦОГТ
Тэрээр нэг сая ам.доллартай оффшор дансаа мартсан тул Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэж хэлээд УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа бууж байв. Монголд оффшор бүс болоод түүнийг зохицуулах хууль эрхзүйн боломж байдаггүй тул ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаа өгсөн юм. С.Баярцогт бол Монголын оффшор данстнуудын хамгийн дуулиантай бөгөөд хамгийн өндөр албан тушаал хашч байсан хүн. Түүнээс гадна, оффшор бүст бүртгүүлэхдээ Хятадын монгол гэх статустай байсан нь олны дургүйцлийг хүргэсэн билээ.
Урьд шөнө дэлгэсэн баримтаар түүний нэрс Хятадын оффшор данстнуудын жагсаалт дунд байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэр холбогдсон компани нь үйл ажиллагаа явуулж буй хэвээрээ гэж бичигдсэн байсан юм. Тэрээр ес зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын даргын суудлаа өгсөн ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд гэх албан тушаал хашиж байгаа билээ.
ХАРЬЮУГИЙН БУМ-ЭРДЭНЭ
Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй гурван компанид хувьцаа эзэмшдэг Х.Бум-Эрдэнэ гэгч нь өдгөө Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргын алба хашиж байна. Түүнийг 2008 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр оффшор данстай холбогдсон гэж бичсэн байгаа юм. Энэ үед тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт газрын даргын алба хашиж байжээ. Одоогоор түүний хувьцаа эзэмшдэг компаниуд дефолт буюу дампуурсан гэх статустай байна.
ХУЛДОРЖИЙН БҮРЭН-ЭРДЭНЭ
“Inner energy limited” компанийн хувьцаа эзэмшигч Х.Бүрэн-Эрдэнэ нь 2011 оны нэгдүгээр сард оффшор данстай холбогджээ. Тэрээр тухайн үедээ буюу 2011 оны нэгдүгээр сард “Thomas air” гэх компанийг үүсгэн байгуулж, өдгөө захиалгат нислэг, түргэн тусламжийн нислэг, нисэхийн сургууль, эрэл хайгууль, аврах үйл ажиллагаа зэрэг нислэгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
ХҮРЛЭЭГИЙН АНХБАЯР
“Hundred Tress Holding Limited” гэх компани нь өнөөдрийг хүртэл оффшор бүст бүртгэлтэй хэвээр байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч гэх Х.Анхбаяр нь “Тэнгри Холдинг” компанийн захирал. Карибийн тэнгисийн оффшор бүсээс 12 сая ам.доллар оруулж ирж, мөнгө угаасан хэргээр АТГ-т шалгагдаж өнгөрсөн жил дуулиан тарьж байв.
Тэрээр 2011 оноос эхлэн “First Reserve Corporation”, “Connect Resource Service” компаниудтай уул уурхайн салбарт стратегийн түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Мөн “Нью жуулчин констракшн” компанийг үүсгэн байгуулж барилгын салбарт ажилладаг гэх маш олон мэдээлэл бий.
ЯНСАНЖАВЫН ОЧИРСҮХ
Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй бас нэгэн компани нь “Wisdom International Holdings”. Энэ компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа статустай байна. Компанийн захирлаар Я.Очирсүх ажиллаж байгаа бөгөөд тэрээр 1999 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.
БОРХҮҮГИЙН ДЭЛГЭРСАЙХАН
“Дорнын говь”, “Болд Төмөр Ерөө гол” зэрэг томоохон компанийн захирал Б.Дэлгэрсайхан Виржинийн арлуудад бүртгэлтэй хоёр ч компанийн захирал гэж бичигджээ. Гэхдээ 2005 онд үүсгэн байгуулсан “Forever prodit” гэх компани нь ажил хаялтаас болж хаалгаа барьсан гэх статустай байна. Харин “Eiffel View universal holding” нь өнөөдрийг хүртэл оффшор бүст бүртгэлтэй ажиллаж байна. Түүнийг УИХ-ын 2016 оны сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвшинэ гэх мэдээлэл бий.
ЧОЙНДОНГИЙН ДАВААНЯМ ТҮҮНИЙ ЭХНЭР САМБАЛХҮНДЭВИЙН ШАГДАРДУЛАМ
Ч.Давааням нь Хятадын Тайваниас 2011 онд оффшор бүст бүртгүүлжээ. Харин түүний эхнэр С.Шагдардулам мөн л тухайн онд Виржинийн аралд компаниа бүртгүүлсэн байна. Эхнэрийнх нь компани өнөөдрийг хүртэл бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол Даваанямын компани дампуурсан гэжээ. Тэд хоёул НИК, Петровис компаниас хувьцаа эзэмшдэг юм байна. Харин энэ хоёр компани нь ММС буюу Монголиан Майнинг Корпорацаас хувьцаа эзэмшдэг. Мөн тэд Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой байх хэд, хэдэн баримт бий.
Тухайлбал, https://golomt.files.wordpress.com/2015/04/references1.docx хаягаас иш татвал, 2010 оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт “4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105” хаягтай байшинг 1.290 ам.долларaap худалдан авчээ. 372 кв. метр талбайтай 4 унтлагaны өрөөтэй энэ байшинд С.Баяр, Э.Сувд нар амьдарч байсан байна. Харин 2012 оны 12 сарын 26-нд Э.Сувд Вашингтон мужид “Gundel” нэртэй компани бүртгүүлсэн байна. 2013 оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням түүний эхнэр C.Шагдардулам нарын эзэмшигчид байшингaa “Gundel” компанид бэлэглэжээ. Компанийн бүртгэл (Office of the Secretary of State) вебсайт дээр байдаг тул http://www.sos.wa.gov/corps/ линкээр орж компанийн нэрийг хайж үзэх боломжтой юм байна.
ЦЭНДСҮРЭНГИЙН СЭРГЭЛЭН
“Joy key development limited” компанийн хувьцаа эзэмшигч Ц.Сэргэлэн нь Нийслэлийн Монгол Ардын намын даргын Ц.Сандуйн төрсөн дүү юм байна. Сэргэлэнгийн хувьцаа эзэмшдэг компани одоогоор Виржинийн аралд бүртгэлгүй байгаа ч 2011 он хүртэл оффшор бүст байршжээ.
Ц.Сэргэлэн нь одоогоор ямар бизнес эрхэлдэг нь тодорхойгүй ч түүний ах Ц.Сандуй 2008 оноос Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж, багагүй хэл аманд өртөж, шалгагдаж байсан нэгэн. Түүнийг нийслэлээс төрсөн тэрбумтан гэж хүртэл цоллож байсан бөгөөд 240 удаагийн газар олгох захирамжаар 280 тэрбум төгрөгийг газрын албанд бус хувьдаа завшсан гэгдэж байв.
ЧИМЭДДОРЖИЙН БАТЗОРИГ
Панамын архивт бичсэнээр Ч.Батзориг нь зургаан компанийг оффшор бүст бүртгүүлсэн байна. Харин таван компани одоогоор дампуурч, “Lixian devolopment” компани өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм байна.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн дүү гэгдэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Оффшор дансанд доллар аваачиж нуусан хэрэг яригдаж эхлээд байна. Энд 1 сая ам.доллар биш, нэлээн хэдэн сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Араас нь явж шалгадаг юм уу.
Н.Ганболд /АТГ-ын дарга асан/: Оффшор бүсийн асуудалтай холбоотойгоор шууд харилцах боломж байхгүй юм билээ. Бид оролдсон, судалж үзсэн, хичээсэн, ярьж үзсэн. Боломж байхгүй юм билээ. Их хэцүү асуудал юм билээ.
БАЯРЫН НАНДИН, БАЯРЫН БАДАМХАНД
Монгол Улсын статусаар БНХАУ-ын хоёр ч иргэн оффшор бүст бүртгүүлсэн байсан. Тэгвэл монгол ч АНУ-аас бүртгүүлсэн хоёр эмэгтэй байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын охидууд аж. Тэд АНУ-ын иргэд болжээ.
Баярын охин Нандин Британийн Виржинийн аралд 2013 оны сүүлээр компани бүртгүүлсэн ч өнгөрсөн сарын 30-нд хаажээ. Харин 2014 оны хоёрдугаар сард бүртгүүлсэн компаниа өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн бүртгэлээс хасуулсан байна.
Тэгвэл С.Баярын бага охин Бадамханд дөрвөн компанийг оффшор бүст нээжээ. С.Баярын нэрээр оффшор бүст ямар нэг компани байгаагүй ч улс төрийн өндөр алба хашч байсан түүний охид өөр улсын иргэншилтэй болсон нь иргэдэд төдийлэн таалагдахгүй байгаа юм. Мөн түүнийг сөрөг хүчний сонгуулийн менежерээр ажиллах гэж байгаа гэх мэдээлэл байна.
НАЦАГДОРЖИЙН ЦОГТ
Татвараас их хэмжээний мөнгө нуусан нь илэрч Монгол Улсын шүүхээс ял сонссон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар суллагдсан АНУ-ын иргэн Жастин Капла гэгчийн өмгөөлөгчөөр Н.Цогт ажиллаж байсан юм. Тэрээр оффшорт бүст гурван ч данстай гэх мэдээлэл нийтэд ил боллоо.
Түүний хувьцаа эзэмшдэг “Assests right consultant” болон “Bona lex limited” гэх компаниуд 2011 онд оффшор бүст бүртгүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл идэхтэй ажиллаж байгаа гэх статустай байна. Харин “Joy key development” гэх компани нь дампуурсан гэжээ.
Энэ компаниас Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн мөн хувьцаа эзэмшдэг гэх бртгэл панамын баримтад бичигдсэн байгаа юм.
Панамын хуулийн фирм болох дэлхийн дөрөв дэх том оффшор үйлчилгээ үзүүлэгч “Mossack Fonseca” компанийн мэдээлэл алдагдаж, урьд байгаагүй их хэмжээний нууц материалууд олны хүртээл боллоо.
200 гаруй улсын 214488 холбогдогчтой 11.5 сая материалууд дунд 1977 оноос 2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан, пасспорт зэрэг чухал мэдээллүүд багтаж байгаа юм.

Харин улс орнуудын удирдагч, дэлхийн хэмжээний од, бизнесмэн, хар тамхины бүлэглэлийн гээд оффшор бүст бүртгүүлсэн олон компанийн нэрс өчигдөр нэг мөр дэлгэгдэж, 2.6 террабайт мэдээлэл интернетэд сул байршиж байна. Хэдийгээр оффшор бүст компани байгуулж, мөнгө байршуулахыг хууль бус гэж үздэггүй ч ард түмний мөнгөтэй ойр байдаг улс төрийн албан тушаалтнуудыг олон улсад оффшор данстай байхыг хүлээн зөвшөөрдөггүй юм.
Тэгвэл өчигдөр нийтэд бүрэн утгаараа ил болсон панамын оффшор бүсийн мэдээлэлд монголын хэд, хэдэн улстөрчийн нэрс бичигдсэн байлаа.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Сү.Батболд, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нарын нэрс гарлаа.
Тэд холбогдох тайлбараа өгсөн бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг байх үеэс өмнө оффшор бүстэй холбоотой компанид хөрөнгө оруулж байсан гэх тайлбарыг хэлсэн юм.
Мөн Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай нь оффшор дансанд мөнгө байхгүй гэх тайлбарыг хэлсэн юм. Тэрээр өдгөө барилгын компаниар Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажилд шалгарч, дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэж байгаа юм.
САНГАЖАВЫН БАЯРЦОГТ
Тэрээр нэг сая ам.доллартай оффшор дансаа мартсан тул Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэж хэлээд УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа бууж байв. Монголд оффшор бүс болоод түүнийг зохицуулах хууль эрхзүйн боломж байдаггүй тул ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаа өгсөн юм. С.Баярцогт бол Монголын оффшор данстнуудын хамгийн дуулиантай бөгөөд хамгийн өндөр албан тушаал хашч байсан хүн. Түүнээс гадна, оффшор бүст бүртгүүлэхдээ Хятадын монгол гэх статустай байсан нь олны дургүйцлийг хүргэсэн билээ. Урьд шөнө дэлгэсэн баримтаар түүний нэрс Хятадын оффшор данстнуудын жагсаалт дунд байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэр холбогдсон компани нь үйл ажиллагаа явуулж буй хэвээрээ гэж бичигдсэн байсан юм. Тэрээр ес зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын даргын суудлаа өгсөн ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд гэх албан тушаал хашиж байгаа билээ.
ХАРЬЮУГИЙН БУМ-ЭРДЭНЭ
Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй гурван компанид хувьцаа эзэмшдэг Х.Бум-Эрдэнэ гэгч нь өдгөө Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргын алба хашиж байна. Түүнийг 2008 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр оффшор данстай холбогдсон гэж бичсэн байгаа юм. Энэ үед тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт газрын даргын алба хашиж байжээ. Одоогоор түүний хувьцаа эзэмшдэг компаниуд дефолт буюу дампуурсан гэх статустай байна.ХУЛДОРЖИЙН БҮРЭН-ЭРДЭНЭ
“Inner energy limited” компанийн хувьцаа эзэмшигч Х.Бүрэн-Эрдэнэ нь 2011 оны нэгдүгээр сард оффшор данстай холбогджээ. Тэрээр тухайн үедээ буюу 2011 оны нэгдүгээр сард “Thomas air” гэх компанийг үүсгэн байгуулж, өдгөө захиалгат нислэг, түргэн тусламжийн нислэг, нисэхийн сургууль, эрэл хайгууль, аврах үйл ажиллагаа зэрэг нислэгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.ХҮРЛЭЭГИЙН АНХБАЯР
“Hundred Tress Holding Limited” гэх компани нь өнөөдрийг хүртэл оффшор бүст бүртгэлтэй хэвээр байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч гэх Х.Анхбаяр нь “Тэнгри Холдинг” компанийн захирал. Карибийн тэнгисийн оффшор бүсээс 12 сая ам.доллар оруулж ирж, мөнгө угаасан хэргээр АТГ-т шалгагдаж өнгөрсөн жил дуулиан тарьж байв. Тэрээр 2011 оноос эхлэн “First Reserve Corporation”, “Connect Resource Service” компаниудтай уул уурхайн салбарт стратегийн түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Мөн “Нью жуулчин констракшн” компанийг үүсгэн байгуулж барилгын салбарт ажилладаг гэх маш олон мэдээлэл бий.
ЯНСАНЖАВЫН ОЧИРСҮХ
Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй бас нэгэн компани нь “Wisdom International Holdings”. Энэ компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа статустай байна. Компанийн захирлаар Я.Очирсүх ажиллаж байгаа бөгөөд тэрээр 1999 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.БОРХҮҮГИЙН ДЭЛГЭРСАЙХАН
“Дорнын говь”, “Болд Төмөр Ерөө гол” зэрэг томоохон компанийн захирал Б.Дэлгэрсайхан Виржинийн арлуудад бүртгэлтэй хоёр ч компанийн захирал гэж бичигджээ. Гэхдээ 2005 онд үүсгэн байгуулсан “Forever prodit” гэх компани нь ажил хаялтаас болж хаалгаа барьсан гэх статустай байна. Харин “Eiffel View universal holding” нь өнөөдрийг хүртэл оффшор бүст бүртгэлтэй ажиллаж байна. Түүнийг УИХ-ын 2016 оны сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвшинэ гэх мэдээлэл бий.ЧОЙНДОНГИЙН ДАВААНЯМ ТҮҮНИЙ ЭХНЭР САМБАЛХҮНДЭВИЙН ШАГДАРДУЛАМ
Ч.Давааням нь Хятадын Тайваниас 2011 онд оффшор бүст бүртгүүлжээ. Харин түүний эхнэр С.Шагдардулам мөн л тухайн онд Виржинийн аралд компаниа бүртгүүлсэн байна. Эхнэрийнх нь компани өнөөдрийг хүртэл бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол Даваанямын компани дампуурсан гэжээ. Тэд хоёул НИК, Петровис компаниас хувьцаа эзэмшдэг юм байна. Харин энэ хоёр компани нь ММС буюу Монголиан Майнинг Корпорацаас хувьцаа эзэмшдэг. Мөн тэд Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой байх хэд, хэдэн баримт бий.
Тухайлбал, https://golomt.files.wordpress.com/2015/04/references1.docx хаягаас иш татвал, 2010 оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт “4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105” хаягтай байшинг 1.290 ам.долларaap худалдан авчээ. 372 кв. метр талбайтай 4 унтлагaны өрөөтэй энэ байшинд С.Баяр, Э.Сувд нар амьдарч байсан байна. Харин 2012 оны 12 сарын 26-нд Э.Сувд Вашингтон мужид “Gundel” нэртэй компани бүртгүүлсэн байна. 2013 оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням түүний эхнэр C.Шагдардулам нарын эзэмшигчид байшингaa “Gundel” компанид бэлэглэжээ. Компанийн бүртгэл (Office of the Secretary of State) вебсайт дээр байдаг тул http://www.sos.wa.gov/corps/ линкээр орж компанийн нэрийг хайж үзэх боломжтой юм байна.
ЦЭНДСҮРЭНГИЙН СЭРГЭЛЭН
“Joy key development limited” компанийн хувьцаа эзэмшигч Ц.Сэргэлэн нь Нийслэлийн Монгол Ардын намын даргын Ц.Сандуйн төрсөн дүү юм байна. Сэргэлэнгийн хувьцаа эзэмшдэг компани одоогоор Виржинийн аралд бүртгэлгүй байгаа ч 2011 он хүртэл оффшор бүст байршжээ.Ц.Сэргэлэн нь одоогоор ямар бизнес эрхэлдэг нь тодорхойгүй ч түүний ах Ц.Сандуй 2008 оноос Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж, багагүй хэл аманд өртөж, шалгагдаж байсан нэгэн. Түүнийг нийслэлээс төрсөн тэрбумтан гэж хүртэл цоллож байсан бөгөөд 240 удаагийн газар олгох захирамжаар 280 тэрбум төгрөгийг газрын албанд бус хувьдаа завшсан гэгдэж байв.
ЧИМЭДДОРЖИЙН БАТЗОРИГ
Панамын архивт бичсэнээр Ч.Батзориг нь зургаан компанийг оффшор бүст бүртгүүлсэн байна. Харин таван компани одоогоор дампуурч, “Lixian devolopment” компани өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм байна.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн дүү гэгдэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Оффшор дансанд доллар аваачиж нуусан хэрэг яригдаж эхлээд байна. Энд 1 сая ам.доллар биш, нэлээн хэдэн сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Араас нь явж шалгадаг юм уу.
Н.Ганболд /АТГ-ын дарга асан/: Оффшор бүсийн асуудалтай холбоотойгоор шууд харилцах боломж байхгүй юм билээ. Бид оролдсон, судалж үзсэн, хичээсэн, ярьж үзсэн. Боломж байхгүй юм билээ. Их хэцүү асуудал юм билээ.
БАЯРЫН НАНДИН, БАЯРЫН БАДАМХАНД
Монгол Улсын статусаар БНХАУ-ын хоёр ч иргэн оффшор бүст бүртгүүлсэн байсан. Тэгвэл монгол ч АНУ-аас бүртгүүлсэн хоёр эмэгтэй байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын охидууд аж. Тэд АНУ-ын иргэд болжээ.
Баярын охин Нандин Британийн Виржинийн аралд 2013 оны сүүлээр компани бүртгүүлсэн ч өнгөрсөн сарын 30-нд хаажээ. Харин 2014 оны хоёрдугаар сард бүртгүүлсэн компаниа өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн бүртгэлээс хасуулсан байна.
Тэгвэл С.Баярын бага охин Бадамханд дөрвөн компанийг оффшор бүст нээжээ. С.Баярын нэрээр оффшор бүст ямар нэг компани байгаагүй ч улс төрийн өндөр алба хашч байсан түүний охид өөр улсын иргэншилтэй болсон нь иргэдэд төдийлэн таалагдахгүй байгаа юм. Мөн түүнийг сөрөг хүчний сонгуулийн менежерээр ажиллах гэж байгаа гэх мэдээлэл байна.
НАЦАГДОРЖИЙН ЦОГТ
Татвараас их хэмжээний мөнгө нуусан нь илэрч Монгол Улсын шүүхээс ял сонссон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар суллагдсан АНУ-ын иргэн Жастин Капла гэгчийн өмгөөлөгчөөр Н.Цогт ажиллаж байсан юм. Тэрээр оффшорт бүст гурван ч данстай гэх мэдээлэл нийтэд ил боллоо.
Түүний хувьцаа эзэмшдэг “Assests right consultant” болон “Bona lex limited” гэх компаниуд 2011 онд оффшор бүст бүртгүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл идэхтэй ажиллаж байгаа гэх статустай байна. Харин “Joy key development” гэх компани нь дампуурсан гэжээ.
Энэ компаниас Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн мөн хувьцаа эзэмшдэг гэх бртгэл панамын баримтад бичигдсэн байгаа юм.
0 Сэтгэгдэл
2016.05.11
2016.05.11






















