Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Д.Батбаяр: Японд бол ганц хоёр, Монголд 20 гаруй 30 орчим компани бий

УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр ийм тайлбар өглөө.

-Таныг оффшор данстай гэх мэдээлэл цацагдлаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Оффшор данс гэдэг нь өөр оронд данстай иргэнийг хэлнэ гэж би бодож байна. Тэр утгаараа надад 3,4 оффшор данс байдаг. Үүнийг нуугаад байх зүйлгүй. Японд амьдарч байсан болохоор 4-5 данс нээсэн хаалгаагүй байгаа. Харамсалтай нь мөнгө байхгүй, хоосон байгаа. Одоо яриад байгаа арлуудын оффшор данс гэж надад байхгүй. Нээлгүүлээгүй. Очиж үзэх нь битгий хэл дуулаагүй ч орнууд байна билээ.

-Зөвхөн Японд дастай гэж үү?
-Тэгэлгүй яахав. Би бол төрөөс төрсөн тэрбумтан биш. Тендерт нэг ч удаа оролцож байгаагүй. Тухайн үед барилдаж байхдаа яалт ч үгүй дансаар цалингаа авах учир 3-4 данс нээлгэсэн. Татвар нуугаад, зорилгоор данс нээсэн юм байхгүй.

-Та хэдэн компанитай вэ?
-Гадаадын орнууд гэвэл Японд бол ганц хоёр, Монголд 20 гаруй 30 орчим компани бий. Үйл ажиллагаа нь айхтар яваад байгаа юм алга. Цөөхөн хэд нь л ажилладаг.

-2012-2014 онд УИХ-ын гишүүн байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тухай бүрт нь тусгаж явсан уу?
-Зодгоо тайлаад үлдэгдэл нь хэдэн мянган иен, монгол мөнгөөр 20-30 мянган төгрөг үлдээд дансаа таг мартсан юм үнэндээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаадад ямар ч мөнгө байхгүй гэж тухай үедээ мэдүүлж байсан. Дансыг цаанаас нь хаачихдаг юм бодсон хаагаагүй байгаа юм байна.

-Тэгэхээр энэ худлаа мэдээлэл гэсэн үг үү?
-Нэг бол нэр андуурсан. Эсвэл эргээд бодлогоор Ардчилсан намаас заавал нэг хүн наах ёстой байсан юм уу. Ямар нэг байдлаар оруулах гэсэн үү мэдэхгүй байна.

-Таны компаниуд оффшор бүст үйл ажиллагаа явуулдаг юм уу?
-Дандаа Монголд үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлэг, спортын чиглэлээр. Японд байгаа данс бол компанийнх биш. Барилдаж байхад тухайн үед цалингаа авч байсан, даатгал хийлгэж байсан данс. 

-УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-УИХ-д нэр дэвшихээ Ардчилсан намд албан ёсоор мэдэгдсэн. АН-ын ҮЗХ-ноос шийдвэр гаргах байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан