Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
М.Энхболд дарга дөрвөн жил дуугуй суучихаад одоо л хэлд оров уу

Н.УУГАН


МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн бямба гаригт тойрогтоо ажиллажээ. Энэ тухайгаа нэлээн дэлгэрэнгүй мэдээллийг ч сайтуудад тавьж.  Тэрээр уулзалтын үеэр бидний 17 хувийн өсөлттэй хүлээлгэж өгсөн эдийн засаг 2,5 хувь болтлоо уналаа. Жилийн эцэст хасах руу орж магадгүй. Ийм өндөр өсөлттэй байсан эдийн засах хасах руу орно гэдэг асар хурдтай унаж яваа онгоцтой адил гэсэн үг. Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар эдийн засаг уналтын байдалд орсон гэдэг дүгнэлтийг сөрөг хүчний хувьд хийж байна” хэмээн лут дүгнэлт хийснээ тайлагнаж явжээ.

Хамгийн харамсалтай нь, МАН-ын дарга М.Энхболд бол хэсэг хугацаанд Засгийн газрын тэргүүн хийж байсан хүн. Мөн Улаанбаатар гэдэг их хотыг толгойлж байсан нэгэн. Гэвч тэрээр бидний 17 хувийн өсөлттэй хүлээлгэж өгсөн эдийн засаг 2,5 болтлоо уналаа хэмээн өнөөдөр дүгнэж, түүнийгээ сонгогчдод яриад явах эдийн засгийн наад захын боловсролгүй нэгэн гэдэгт эргэлзмээр. Учир нь эдийн засгийн өсөлт 17 хувь хүртэл хөөрч байсан нь яг үнэндээ Австралид болсон үерийн ач гэдгийг хамгийн их мэднэ.

Тэр цаг ашигт малтмалын үнэ ямар байсан билээ.Монгол Улсын эдийн засгийн хэдэн хувийг ашигт малтмал бүрдүүлж байсан бэ. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 хүртэл хувьд хүрч байсныг энэ хүн маш сайн мэднэ.
Тэгвэл өнөөдөр эдийн засгийн гол тулгуур болж байсан ашигт малтмалын үнэ унасан, экспорт буурсан, гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ий нэг хувьд ч хүрээгүй гээд эдийн засагт нөлөөлсөн гадаад нөлөөллийг яагаад тэр харахгүй байна вэ.

Бидний 17 хувьд хүргэсэн эдийн засгийн гэж хэлэх зориг амнаас гарсан шигээ өнөөдрийн эдийн засгийн гадаад нөхцөл байдлыг юуны учир эс тайлбарлана вэ.
Хэрвээ тэр өнөөдөр Ерөнхий сайд байсан бол эдийн засгийн өсөлт 17 хувиа хадгалсаар байх байсан гэж үү. Ард түмэн гэх цагаан цаасан дээр юу ч гэж эрээчиж болно гэж төсөөлдөг цаг нэгэнт өнгөрсөн. Ядаж л маргаашаа харах нүдтэй болсон гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд маань мэдэрч, байдлыг бодит үнэнээр тайлбарлаасай билээ. Засгийн газрын алдаатай бодлогын дүнд ийм байдалд хүрлээ гэхийнхээ оронд сөрөг хүчин шиг сөрж зогсох ёстой байсан биш гэж үү. Ард түмэн алдаатай бодлого байсан гэдэг үгийг сонсохын тулд биш, алдаатай бодлого гаргуулахгүйн тулд эрхэм гишүүнээ сонгодог биш бил үү.
Магадгүй маргааш та УИХ-д ахиад суух эрхтэй болбол ард түмэн таниас эдийн засгийн 17 хувийн өсөлтийг бас таны Засгийн тараагаад байсан бэлэн мөнгийг нэхнэ. Гэтэл хариулт ямар байх бол...

МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Төрийн албыг завхруулж, хууль дүрэм зөрчиж байгаа үйлдэлд өнөөгийн эрх баригчид гаршиж байна” гэж онцолжээ. Та үнэхээр хажуугаас нь хараад мэдэрч, мэдэж байгаа юм бол яагаад дуугүй суугаад байсан юм бэ. Дөрвөн жил танд ард түмэн өөрийгөө төлөөлж дуугарах эрхийг олгосон.  Гэтэл өнөөдөр л үүнийг мэдэрч байгаа нь ямар учиртай хэрэг вэ хэмээн өөрийн эрхгүй асуумаар санагдах. Хажууд чинь хууль дүрэм зөрчиж, завхруулж байхад та яагаад засч залруулахгүй байсан юм бэ. Гэвч өнөөдөр гэнэт хараад уулга алдахын учир юу вэ...
0 Сэтгэгдэл
Эби, энхсайхран нар Таван толгойг хятадуудад үнэгүй өгөхөөр улайрч байхад сөрөг хүчин гэх МАН Энхболд хаана байсан юм бэ. 4жил бүлх залгисан юм шиг байснаа одоо хэлд орж байгаа юм байх даа. МАНАН-ын ***** хурлийзууд
Hyalar dolir tsarailtsaad. Guliisun khulgaichaa zailj uz.
Хамгийн их уншсан