Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Мандат: Орон нутагт 48, нийслэлд 28
Б.ШИРНЭН

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “76 тойрог нэг мандат” буюу жижиг мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулахаар болсон билээ. Ингэснээр 2012 оны сонгуульд ашиглаж байсан жагсаалтын 28 суудлыг жижиг мажоритарт хэрхэн хуваарилах нь тодорхойгүй байсан юм. Өчигдөр энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан ч Сонгуулийн Ерөнхий хороо саналаа өгөөгүйн улмаас үдээс хойш асуудлыг хэлэлцэж, өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцуулахаар боллоо.

МАН-ын бүлэг орон нутагт 20-ийг, хотод 8-ыг хуваарилах асуудлаар санал нэгдсэн ч АН-ын бүлгийнхэн 14/14 гэж хуваах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон билээ. Тэгвэл өнөөдөр эрх баригчдын мандатын хуваарилалтыг дэмжсэн тогтоолын төслийг УИХ-ын байнгын хороо дэмжсэнээр орон нутагт 48, нийслэлд 28 мандат хуваарилахаар төслийг хэлэлцэхээр боллоо.

Хамгийн багадаа Налайх, Багануур, Багахангайг нэг тойрог гэж үзсэн бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс зургаан гишүүн сонгогдохоор байна. Харин орон нутгаас 1-3 төлөөлөл сонгогдохоор тогтоолын төсөлд дурджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан