Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Мандатыг хот, хөдөөд 2848 гэж хуваахаар боллоо
Б.БИЛГҮҮН

МАН болоод АН-ынхан пропорциональ тогтолцоог халж, жижиг мажоритарыг дэмжих асуудлаар санал нэгдсэн ч жагсаалтын 28 суудлыг хуваарилах болоод Монгол Улсыг 76 хэсэгт хэрхэн хуваах асуудлаар санал зөрөлдлөө.
Улмаар сөрөг хүчний бүлгийнхэн дээрх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үеэр хуралдааныг орхин гарч, үдээс хойш хуралдах ёстой байсан чуулганы нэгдсэн хуралдаанд орохгүй гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч тэд 18.00 цагийн үед чуулганы хуралдаанд орж, УИХ-ын дарга З.Энхболдоос завсарлага хүссэн. Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт ням гарагаас хэрэгжиж эхлэх ёстой тул тэдэнд 25 минутын завсарлага өгч, чуулганы хуралдаан үргэлжилсэн юм.

     
1.

Өнгөрсөн долоо хоногт жагсаалтын 28-ыг хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүрэгт хуваарилж, ингэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүрэгт нэг мандат хуваарилах нь зөв гэж МАН-ын бүлэг үзэж байв.
Гэвч, АН-ын бүлэг хот, хөдөөд 14/14 гэж хуваах ёстой гэсэн байр сууринаасаа буцаагүй тул МАН бага зэргийн ухралт хийж, хотод дээд тал нь 12 хүртэлх мандат хуваарилж, нэг мандаттай бүх аймгуудыг хоёр мандаттай болгох боломжтой гэж үзсэн юм.
Аль, аль нь өөр, өөрсдийн хувилбараа Сонгуулийн Ерөнхий хороонд санал болгож хүргүүлсэн ч, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд АН-ын буюу 14/14 гэсэн хувилбар туссан байв. Тиймээс 28-ыг хуваах асуудлаар МАН, АН-тай зөвшилцөлд хүрч чадаагүй юм.
 
2.

Харин уржигдар мөн л дээрх асуудлаар зөвшилцөхөөр хоёр намын дарга УИХ-ын даргын өрөөнд уулзалдсан байна. Энэ үеэр Сүхбаатар аймгаас нэг мандатыг хасч Увсад нэмэх, Хөвсгөл, Увс, Өвөрхангай аймгуудын тойргийн хуваарилалтыг өөрчилж зурвал, зөвшилцөж болох саналыг АН-ын зүгээс тавьсан ч МАН-ынхан дэмжээгүй байна. Үүний оронд Сонгуулийн Ерөнхий хорооны санал нь тэр чигээрээ байсан нь дээр гэж үзсэн талаар МАН-ын дарга М.Энхболд өчигдөр хэлсэн юм.

3.

Гэсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй эрх баригчид Байнгын хорооны хуралдаан дээр санал хураах горимоор ч асуудлаа шийдэж, МАН гомдолгүй үлдэж чадсангүй. Уг нь, МАН-ын бүлгийнхэн тойрог хуваах асуудлаар завсарлага авахыг хүссэн ч хуулийн хугацаатай тул тэдэнд завсарлага өгөөгүй. Тиймээс МАН-ынхан хуралдааныг орхиж гарсан юм. Хэдийгээр завсарлага гэж байгаа ч энэ нь эрх баригчидтай зөвшилцөх боломж эрэлхийлсэн хэрэг. Нэгэнт, АН-ын саналыг хүлээж аваагүй тул олонх бие даан өөрсдийн саналыг дэмжихээр болсон байв. Өөрөөр бол, УИХ-ын сонгуулийн тойрог мандат хуваах асуудалд МАН-ынхны “кноп” нэг их хэрэг болсонгүй.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан