Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
С.Жавхлан бие дааж нэр дэвшихээр болжээ

Хэдэн сайхан шинэ дуу  урын сандаа нэмчихээд,  жилдээ нэг хоёр удаа даацтайхан тоглолт хийгээд байхад үзэгчдээр тасрахгүй уран бүтээлч бол МУГЖ Самандын Жавхлан. Ер нь  бол тэрээр биеийн амрыг хараад, өөрийнхөө л эрх ашгийг боддог хүн байсан бол заавал улстөрийн тогоонд орж эд эсээ үхүүлэх гээд байхгүй байсан болов уу. Бүр тодорхой хэлбэл, улстөрийг, саарал ордныг мөнгөний эх үүсвэр гэж хардаг хэрнээ улстөрч гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдээс С.Жавхлан өөр. Тиймээс ч түүнийг төрийг түшилцэж яваасай гэж хардаг хүмүүс цөөнгүй ч байдаг биз.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр бол С.Жавхлан 2016 оны сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсон байна. Аль тойрогт гэдэг нь  одоогоор хараахан тодорхой болоогүй байгаа аж. Ямартай ч Монголоо гэсэн чин сэтгэлтэй, Монголчуудынхаа төлөө огшиж, омогшиж явдаг эрүүл хандлагатай нэг ч гэсэн хүн энэ төрд гараад ирвэл уг нь сайн л байхсан. С.Жавхлангийн тухайд уран бүтээлийн хамтрагч Т.Баясгалангийн хамтаар   “Илгээлтийн эзэд” аяныг  амжилттай зохион байгуулсныг эрхэм та мэдэж байгаа биз ээ. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилгоор түүний  санаачлан зохион байгуулсан аян олон малчдад үр өгөөжөө өгсөн биз ээ.  Нэг ёсондоо төр засгийн зүгээс сэдэж, хийгээгүй ажлыг санаачлан, хийж хэрэгжүүлж чадсанд нь түүнд талархах л ёстой.

 Ер нь С.Жавхлан Монголчуудынхаа ирээдүйд санаа зовж , ихийг бодож, тунгааж явдаг хүн гэдгээ өнгөрсөн жилүүдэд нэгэнтээ харуулж чадсан л даа. Тэрчлэн санаж сэдэж яваагаа ажил хэрэг болгож чаддаг хөдөлмөрч, дайчин залуу хүн гэдгээ ч бататгасан. Түүний санаачлан хэрэгжүүлсэн “Хамаг Монгол” төсөл гэхэд агуулгын хувьд хэчнээн үнэ цэнэтэй зүйл болсон билээ. Тэрээр уг төслийнхөө талаар  “ Монгол гэсэн сэтгэлтэй, өвөг дээдсээрээ бахархаж явдаг залуус нэгдэн, тэмцэлдэж, уралдаж, хэрэлдэж, маргалдаж биш оюун сэтгэлээрээ, ёс заншлаараа, өв уламжиллаараа, соёл урлагаараа нэгдэе гэж  “Хамаг Монгол” төслийг санаачилсан юм. Нэг нэгэндээ ойрхон байж, нэг нэгнийгээ ойлгож, хэдэн зуун жил биенээ санасан сэтгэлээ ил гаргах гэсэн зүйлүүд маань “Хамаг Монгол” төслөөр хэрэгжиж байгаа. Монгол туургатнууд энд тэнд тархан суурьших бус нэг том гүрэн болох хэрэгтэй” хэмээн хэлж байсан удаатай. Мэдээж эдгээр үгс түүний сэтгэлийнх   гэдэгт эргэлзэх юун. Үнэндээ бол  С.Жавхлан шиг  Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс л ховордсон цаг юм даа…

Эх сурвалж: Шуурхай.мн
0 Сэтгэгдэл
demjij bna aa, amjilt
jabhlangiin hiideg ajil bishee harin ilgeeltiin ezed ayan chin yag tohirch baina lee tiim yumiig harin demjine
Hotod devshbel demjine
дэмжиж байна. Зөвлөхүүдээ сайн сонгох хэрэгтэй. Уусах болохгүй.
demjine
дэмжинэ ээ
songinohairhand hureed iree end gaigui humuusiin homsdol nuurelsen bna. endees devsh ho
дэмжинээ . Гэхдээ захихад буруу хүний үгэнд гэндүүзээ . Инээсэн бүхэн нөхөр биш ууралсан бүхэн дайсан бишшүү
mongoliin buh ard tumen iim l huniig huleej bga shuu dee
Javhlang mongol hun bur demjih baihaa
Эр хүн, монглчууд бүгд дэмжинээ.
Demjij baina aa! Amjilt husie!
100 huwi demjij bn
Demjij baina aa! Amjilt husie!
Жавхалангаа дэмжихгүй бол алдас болно.
Demjnee
Huleej bailaa
demjij baina yag jawhlan shig humuus turd tumen olond heregtei
Зөв хө одоо л үздэг цаг шүү дэмжнээ
Хамгийн их уншсан