Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Горилогчдын PR ба сошиал амьдрал
Н.БАТ

“Муу нэртэй М.Энхболд чинь нэг ч өр тавилгүй цалин тэтгэвэр гурав дахин нэмж, төсвөөс нэг ч мөнгө гаргалгүй төв талбайг шинэчилж байж” хэмээн өчигдөр нэг жиргээч жиргэв. Өмнө нь жиргээний ертөнцөд ийм өгүүлбэр бараг л олж харж байгаагүй санагдана. Гэхдээ өдөржин компьютерийн дэлгэц ширтээд сууж чаддаггүй учраас нүднээс далд жиргээд өнгөрснийг таашгүй.
Ямар ч байсан миний нүдэнд өмнө нь ийм зүйл харагдаж байсангүй. Учир нь, МАН-ын даргыг сайн гэхээс илүүтэйгээр саар нэгэн хэмээн зарлагсад л олон байсан юм. Гэтэл сонгуулийн хугацаа ойртох тусам энэ хүний фэн олшров.
Ингээд фэнтэй гишүүд олшрохын хэрээр шүтэн бишрэгчдэдээ таалагдах гэж эрхэм гишүүд маань эн­гийн амьдралтай нэгэн болох гэж хичээж ч харагдах болж.

Нэгэн цагт АН-ын ганц дайчин явсан эрхэм гишүүн, сайд асан Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” гэсээр сүүлийн үед сошиал ертөнцөд трэнд үг, трэнд “харваа”-ыг бий болгоод байсан болохоос эрхэм гишүүд маань тэр бүр дотоод ертөнцөө дэлгээд байдаггүй. Бүүр зарим нь сошиалаас хол хөндий гэдгээ ч зарладаг байв. Харин сүү­­лийн нэг сарын хугацаанд эр­хэм гишүүдийн сошиал амьд­­рал жинхэнэ цэцэглэв. Гэр бү­лийн өдрийн мэндийг хүр­гэж, МАН-ын дарга маань өөрийн өнөр гэр бүлийнхээ зур­гийг олонд дэлгэв. Үр ачаа той­руулсан сайхан өвөө юм аа гэж харагдаад л.

АН-ын дарга асан Н.Алтан­­хуягийн хувьд идэвхтэй жиргэнэ ч, нүүр номдоно ч. Тэрээр мөн адил амралтын өдрүүдээр хийж байгаа ажлаа олон нийтэд дэлгэн санаа авч, саналаа нэмэрлээрэй гэж хүсэлт илгээсэн харагдав. Оффшор данстай хэмээн олноо “цоллогдож”, үүнийгээ үгүйсгэх гэж хичээж буй МАН-ын гайгүй кандитат гэгддэг БХБ-ын сайд асан Д.Цогтбаатар жүдо барилдаж буй дүрсээ олон нийтийн сүлжээнд тавьж. Энэ удаад тэрээр өвдөг шороодож байгаа бололтой харагдав. Их л баяр баясгалантай байна билээ.

Өөр нэг анхаарал татсан зүйл бол “Тэсо”-гийн захирлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Эрүүгийн цагдаад өгснөө нийгмийн сүлжээгээр зар­лав. Яасан бэ гэтэл “Тэсо” компанийн байранд орших компьютерээс эрхэм гишүүнийг гүтгэсэн мэдээллийг удаа дараа цацсан гэнэ. Тиймээс гишүүн маань баатарлаг гавьяа байгуулсан мэт үүнийгээ олон нийтийн сүлжээгээр ид бахыг үзүүлэн дэлгээд зогсохгүй коммент бичсэн зарим нөхөдтэй сүрхий маргаж. Уг нь, Эрүүгийн цагдаатай цагдаагүй хаанаас юу бичээд байгааг мэдэх боломж хүн бүрт нээлттэй болсон цаг. Харин Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд өрсөлдөгчөө ингэж зарлаж, ичгэвтэр байдалд оруулахыг илүүд үзэж дээ. Өрсөлдөгч нь ч мөчөөгөө өгөхийг хүссэнгүй, би ч бас гүтгүүлж байсан шалгуулмаар байна гэдгээ ч олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна.

Манай зарим горилогчид хийгээд гишүүд үнэхээр ухаантай үг хэлж байж. Зарим нь бүүр афоризм хэлдэг юм байна. Саяхнаас АН-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын зурагтай гайхамшигтай ухаантай үгс бүхий зурагт хуудас ч олон харагдах болж. Чухамдаа С.Баярцогтыг дэмжигчдийн хуудас гэх пэйжээр тарааж буй энэ мэдээллийг эрхэм гишүүн биш, түүнийг дэмжигч фэнүүд нь сайн дурын үндсэн дээр “хийдэг” аж.
УИХ-д нэр дэвшихээр горилж буй зарим нөхөд эрдэмтэй мэдлэгтэйгээ гайхуулж, цол тэмдэг авч буй зургаа ч жиргэдэг болсон.

Зарим нь телевизийн зочны ярилцлага алгасахгүй гүйж явна. Жижиг мажоритар гэдгийг тааварлаагүйн ул­маас тойргийн цөөн хэ­дэн сонгогчдодоо биш Мон­гол даяар танигдах гэж багагүй мөнгө цацаад хаяв. Ёстой л “Унагалдайн мухлаг”-аас бусдад орж суваг  солих бүрт уулзсаар. Үнэхээр багаас босч ирсэн бизнесмэн л гэнэ. Ажилчдаа харж үздэг, сайн дарга л гэнэ. За тэр хүнд муу юм лав алга. Манай хэдэн сэтгүүлч ч сайхан магтан мандуулж, жинхэнэ цагаан нийтлэл ярилцлага бэлтгэж байна аа. Зарим сэтгүүлийн нүүрийг нэр дэвшигчдийн ганган зураг чимээд л за ер нь Монголоор дүүрэн мөнгөтэй, сайхан царайтай хүмүүс байдгийг эхнээс нь мэдэрч байна даа. Өө бас нэг сонирхолтой үзэгдэл нь өөрийгөө гоёор тодорхойлуулах юм. Та анзаар­сан бол “Хөгжил дэвш­лийн төлөө шунан шунан зүтгэх Налайхын Амараа” гэдэг “бахдам” гарчигтай нийтлэл харсан байх. За тэгээд ер нь нэр дэвшихийг горилогч бүр урдаа “эко”, “хүчирхэг”, “цуцашгүй” гээд л гоё гоё тодотголтой болжээ. Зарим дарга нар маань хэтэрхий уянгын халилтай цоллуулах нь өнөөдрийн нийгэмд зохимжгүй болсныг төдийлэн ойлгоогүй л байгаа аж.

Өмнө нь, сошиал ертөнц өнөөдрийнх шиг хөгжөөгүй байхад хүн бүр жижиг цаасан дээр энэ бүхнээ хэвлээд багагүй зардал гарган нийтэд түгээж байсан бол өнөөдөр утасныхаа товчлуурыг ашиглаад л өөрийгөө таниу­лаад танилцуулаад, хийж байгаагаа хийх гээд буйгаа олон нийтэд цаг тухайд нь мэдээлээд байх боломжтой болсон нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн том дэвшил бас боломж. Монгол хэлний наад захын мэдлэгтэй байгаад зөв бичих дүрмээрээ бичээд байвал элдвээр хэлүүлэх нь ч бага. Чадвал тэр сошиал клуб энэ тэрд нь нэгдээд магтаал сайшаалын баг бүрдүүлж болно. Эсвэл өрсөлдөгчөө элдвээр хэлүүлэх ажлыг ч тэдэнд даатгах боломжтой. Үнэндээ хотын даргын маань хэлээд байгаа нүүрээ нуусан “лаларууд” бидний үзэл бодол руу хэтэрхий их довтолгоо хийдэг болж. Хамгаалалт сул нэгэн нь шууд л үзэл бодлын тэр давалгааны нэг эд эс болчихно. Цагаан гэгээн PR бол сошиал ертөнцөд байх ёстой үзэгдэл байх. Харин хар бүр хэтэрхий хар PR хэтэрвэл ийгмийн сүлжээ юу болж хувирах вэ. Саяхан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орох тухай асуудал яригдаж байхад фэйсбүүк, твиттерийг хаах тухай хүртэл яриа гарсан. Хойд Солонгос, Хятад биш Монгол бол ардчилсан улс учраас харин ч ийм байдал гаргавал тэмцэнэ гэх үзэлтнүүд байгаа. Ямар ч байсан Сонгуулийн хуулиар сайтуудын мэдээлэлд тодорхой хэмжээгээр хязгаар­лалт хийсэн гээд л өнгөрсөн. Гэвч сайн уншиж тайлбарлаж чадвал хуулийг хааш нь ч эргүүлж болдог гэж нэг үг бий биз. Эхнээсээ сонгогчид хар, цагаан мэдээнд ийн цуппа­ридуулж байна. Маргааш, нөгөөд­­рөөс энэ цуппари улам хүчтэй болно. Гол нь тэсч үлдэж чадвал бид сон­гуульд санал өгөх визээ өөртөө хадгалж чадна. Харин гори­логчид маань гоё үг бол­гон санал нэмэрлэдэг гэж ойл­­­говол ёстой том эндүүрнэ дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан