Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
Засгийн газар С.Ламбааг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэв

Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. С.Ламбаа одоо Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн сайдаар үүний өмнө Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-д өргөн мэдүүлж ч УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” хэмээн үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч байгаагаа мэдэгдсэн болохоор С.Ламбааг Засгийн газрын гишүүнээр томилуулах саналыг өнөөдөр ийн мэдүүлж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл