Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
Баянхонгорын нэр дэвшигчид тодорлоо
Баянхонгор аймгийн Ардчилсан намын гишүүдийн хурал болж УИХ-д нэр дэвшигчдээ тодрууллаа. Тус хуралд 100 орчим гишүүн оролцсон юм. Хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд ямар нэр дэвшигчидээ сойхоо хэлэлцлээ. Энэ удаагийн сонгуульд Баянхонгор аймгаас гурван нэр дэвшигчийн мандаттай. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Х Баттулга гурван удаа сонгогдож, 4 дэх удаагаа дахин хүч үзэхээр зэхэж байгаа бол Д.Ганбат гишүүний тухайд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр намын хуралд санал оруулсан байна. Гурав дахь нэр дэвшигч Олимпын аварга Түвшинбаяр байлаа. Монголын гэх тодотголтой Н.Түвшинбаярыг Баянхонгорын Ардчилсан намын гишүүд 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо.

Намын хурлын дараа нэр дэвших санал авсан намын гишүүдээс тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга“Дүрэм, журам ёсоор аймаг дүүрэг нэр дэвшигчидээ тодруулж байгаа. Өнөөдөр Баянхонгор аймаг гурван нэр дэвшигчээ тодрууллаа. Ингээд Ганбат бид хоёртой хамт Н.Түвшинбаярыг 100 хувийн саналаар дэмжиж урам өгч гаргалаа. Н.Түвшинбаяр бол Монголын хүн л дээ, бүх амжилт, бүх зүйл нь Баянхонгортой холбоотой учраас энэ нутгаас нэр дэвшиж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид аливаа ажлыг багаараа хийдэг. Баянхонгор аймгийн Ардчилсан намыхан биднийг 100 хувь дэмжлээ. Тэгэхээр багаараа хамтран нутаг орноо хөгжүүлье гэсэн уриатай ажиллах болно” гэсэн юм.
Мөн түүнчлэн Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр “Баянхонгор нутгийнхан сайхан хүлээж авч байна. Би бодохдоо Булган аймгийн хүн хүрээд ирлээ гэх болов уу гэсэн бодол тээсэн. Гэтэл маш өөриймсгөөр хүлээж авсанд таатай байна. Миний амьдралын амжилтууд Баянхонгор аймагтай нягт холбоотой, тийм ч учраас их билэгшээж байгаа” гэлээ.

Н.Түвшинбаярын албан ёсны пэйж хуудас https://www.facebook.com/MGLTuvshinbayar/

0 Сэтгэгдэл