Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэрэг намжаагүй байхад дахин нэг цэрэг амиа алдлаа


 

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн" гээд  Эр цэргийн албанд мордсон ээж аавын хөвгүүд амиа алдсан харамсалтай мэдээ.

Хоёр сар гаруйхан өмнө хоёр цэрэг амиа алдсан асуудал намжаагүй байхад дахин нэг цэрэг золгүй байдлаар амиа алджээ. Зэвсэгт хүчинд сахилга бат байдал хариуцлага суларсны тод жишээ. 

Хоёр сарын өмнө Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг ангийн ахлагчдаа зодуулсны улмаас амиа алдсан гэх дуулиан намжаагүй, хэргийг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Увс аймгийн Баруунтуруун суманд алба хааж байсан цэрэг хил дээрээс оргож, улмаар хил давж амиа алдсан харамсалтай хэргийг ч тагнуулынхан болон цагдаагийн газраас хамтран шалгаж байна.

Эдгээр харамсалтай, хариуцлагагүй хэрэгт буруутан болсон ЗХЖШ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр хошууч генерал Р.Сүхбатыг томилсноос хойш дахиад цэргийн алба хаагч харамсалтайгаар амиа алджээ.
Тодруулбал, хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарчээ. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алджээ.

Энэ ослыг Зэвсэгт хүчнийхэн ихэд нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэн гэх.

Осол Налайхын элсний карьер орчимд болсон байна. Тус газар 310 дугаар ангийн Хүрэлхүү жолоочтой “Зил-130” машин эвдэрсэнтэй таарч, туслахаар дээрх ангийн захирагч Баянжаргалыг өгсөн чиглэлийн дагуу талийгаач Г машины дугуйнд ивээс хийж байтал гэнэт хөдөлж дайруулж, амиа алджээ.

Ийнхүү золгүй, хариуцлагагүй байдлаас болж хэдэн цэрэг амиа алдаж, хэдэн аав ээж өнчрөл үзэх ёстой юм бэ.

1 Сэтгэгдэл
Pizdaanuudaa tsereguud ta nariin zugaa yu
Хамгийн их уншсан