Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчиллаа

““Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан” гэх мэдээллийг өчигдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг хүртэл танилцуулсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу гэж хэлж болохоор үйл явдлууд өнөө өглөөнөөс хойш ар араасаа өрнөж байна.

Тодруулбал, "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас үүрээр саатуулж байцаалт авсан байгаа.  Байцаалт түр завсарлаад байгаа юм байна.

Мөн өнөөдөр Эрүүгийн цагдаагийн алба гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх Энхжин хотхоноос  Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийг баривчилсан бол саяхан Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг Эрүүгийн цагдаагийн албаны байранд авчраад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01