Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Мөнхбаатар: “Монголын зэс” корпораци төрөөс нэг ч төгрөг аваагүй 

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдүүлэг өгөхөөр ирэхдээ сэтгүүлчдэд болж буй үйл явдлын талаар мэдээлэл өгөв.

Тэрээр  “Ирж мэдүүлэг өг” гэсэн. Тэрнийх нь дагуу ирлээ. Тайлбар үндэслэл хэлээгүй. Миний хувьд дандаа гэрчээр дуудагддаг. Өчигдөр хийсэн тавилттай мэдээллийнх нь дагуу өнөөдрийн үйл явц болж байна гэж харж байгаа. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар улсаас мөнгө аваагүй. Албан ёсоор хэлье. Монгол Улсын Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкинд манай компани асуулга тавьсан. 2018 оны нэгдүгээр сард зарим бичиг нь ирсэн. Үүгээр бол манай компани ямарваа нэгэн байдлаар төрөөс нэг ч төгрөг аваагүй гэдгийг нотолсон төрийн байгууллагуудын албан бичиг байгаа.

Тэр албан бичгүүдийг бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараана. Өгч байгаа мэдээлэл нь манай компанийн эсрэг системтэйгээр явуулж байгаа үйл явц байна лээ. Нэг үгээр хэлбэл, хувийн байгууллага руугаа төр системтэйгээр дайрч байгаа үйл явдал юм. ЗГХЭГ-ын дарга нь цагдаагийн байгууллагад үүрэг өгөөд хууль, хүчний байгууллагыг санаатайгаар энэ үйл явц руу оруулж байна.

Бидний зүгээс материал нуугаад, зугтаад байгаа зүйл байхгүй. Бүхий л санхүүгийн мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга. Харин манай компани ХХБ-тай зөвхөн зээлийн харьцаатай. Тэр банкнаас манай компани зээл авсан. Өнөөдрийн байдлаар бол зээл өгсөн байгууллага нь буруудаад явж байгаа юм байна гэж ойлголоо. Хэрвээ төрийн байгууллага үнэн зөв, шударгаар ажилладаг юм бол нэг, хоёр хоногийн дараа бүх зүйл тодорхой болох байх. Хурдан болоосой.

51 хувьтай холбоотой шүүх хурал удахгүй болно гэсэн мэдээлэл бий. Тэрийг дарахын тулд өнөөдрийн үйл явцыг хийж байгаа юм биш үү гэдэг хардлага надад байна.

ЖДҮ-тэй холбоотой шалгалтыг хийх ёстой. Нэр холбогдсон хүмүүс нь мэдээллийг дарахын тулд үүнийг хийгээд байгаа юм биш үү гэсэн хардлага ч байна. Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд өрөнд орчихоод байгаа. Өрөнд орсон үйл явдал нь одоо эх барьж байгаа намыг төр барьж байх үед болсон. Яагаад энэ талаар хэн ч ярихгүй байгаа юм бэ. Ярих ёстой зүйлээ дарахын тулд л өнөөдрийн үйл явцыг хийлээ” гэв.

6 Сэтгэгдэл
төрөөс мөнгө авчихаад битгий худлаа хуц новш минь их мөнгө идээд үхэж далд орохдоо чи муу үүрээд явах уу шунал нь дэндсэн үхдэл минь
Гэнэн хонгор гэж ч ээ Мөнхөө тоорой сэндвиж
Эргүү дагз, гэнэн хонгор
Гэнэн хонгор гэж ч ээ Мөнхөө тоорой сэндвиж
Бишээ Мэдрээгийн хүү
Энэ мангар пацаан юу болоод байгаад мэдэхгүй хуучин дүрдээ тоголсоор байгаа юм байх даа. Удахгүй шинэ дүрд тоглох хэрэг гаранадаа. Тоглож яадах л байх.
Sahal Erdenebilegiin hyy baih. Obchood torjee
Хамгийн их уншсан