Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн гадаад инженерээс улаанбурхан өвчин илэрчээ

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Улаан бурхан өвчин 2018 оны сүүл үеэс дэлхийд маш хурдацтай тархаж байгаа. Энэтхэг улсаас манай улсад ирж ажилласан иргэнээс улаан бурхан өвчин зөөвөрлөгдөж орж ирсэн анхны тохиолдол өчигдөр бүртгэгджээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид гадаад улсаас ирж ажиллаж буй инженер халуурч тууралт гарсан шинж тэмдэг илэрч, манайд хандсан. Уг иргэнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу лабораториар батлагдаж Монгол Улсад улаан бурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдоод байна.

Бид Ханбогд сумын болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай онлайнаар шуурхай хуралдаан хийж заавар зөвлөгөө өгч өнөөдөр өглөө 07.40 минутын онгоцоор ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг илгээгээд байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, голомтыг дэлгэрүүлэхгүй байх ажлыг эхлүүлсэн” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан