Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөл нууранд осолдсон 3 иргэний цогцсыг гарган авсан байна


Хөвсгөл аймгийн Хатгал тосгон багийн Ар хилт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт  58 км-т Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат 3 иргэн өчигдөр мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алджээ. 

Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч өчигдөр очсон бөгөөд осол болсон газар давхар мөстсөн, нар шингэсэн тул аврах ажиллагааг өнөөдөр өглөөний 08 цаг 20 минутад эхлүүлж 3 иргэний цогцсыг гарган авсан байна. 

Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт 1 метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Одоогоор осол болсон газрын мөсийг 20 метр гудамжилж автомашиныг гаргахаар ажиллаж байгаа аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан