Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“BOEING 737 MAX”-ЫН НИСЛЭГИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО

Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосон байна. Дээрх агаарын хөлгийг үйлдвэрлэгч “Boeing" компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийсний үр дүнд 2 ширхэг В737МАХ-8 агаарын хөлөг хүлээн авахаас өнгөрсөн сарын эхэнд эхний агаарын хөлгөө хүлээн авсан юм.

Энэхүү агаарын хөлөг нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон, ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ын кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан