Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баатархүү:Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшинг яллагдагчаар татах саналын хариу Прокуророос ирээгүй байна

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шалгалтын талаар мэдээлэл өглөө.

 -АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг Эрдэнэтийн 49 хувийн хэргийг шалгалж байгаа. Шалгалт ямар шатандаа явна вэ?

-Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголиан Копр Корпорейшн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг энэ сарын 6-ны өдөр яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын сайд асан Т.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан.

-Дөрвөн хүнийг цагдан хорьсон гэх мэдээлэл бий. Энэ талаар?

-Дөрвөн хүнийг уг хэрэгт яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан