Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх 28-нд товлолоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, өмч шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл дэх Төрийн аудитын газраас балансдаа бүртгэлтэй 348 сая 530 мянган төгрөгийн үнэ бүхий 77 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж, 95 нэр төрлийн тавилга, эд хөрөнгө, гурван нэр төрлийн программ хангамж, тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх хүсэлт ирүүлжээ. Тэргүүлэгчид нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан хөрөнгийг энэ мэтээр шилжүүлж болохгүй гээд танилцуулга дутуу тул хойшлуулав.

Мөн хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын тогтоолд өөрчилж оруулсан юм. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдааныг энэ сарын 28-ны өдрийн 10.00 цагт товлож, Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулга сонсохоор тогтлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан