Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хорооны III уулзалт боллоо
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

ЦАР ТАХЛЫН ҮЕД ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
"Экспорт Монгол 2021" олон улсын цахим форум, үзэсгэлэн 7 дахь жилдээ “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриатай болж байна.
Монгол улсын хувьд экспортын нийт бүтээгдэхүүний 95 хувийг дан ганц уул, уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Иймд экспортын салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагатайг форумд оролцогчид онцолж байгаа юм.
Экологи

32 тонн шатахуун ачсан автомашиныг “Дөрөлж” нуураас татан гаргалаа
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км зайтай шатахуун ачсан автомашин живсэн. Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 26 алба хаагчид болон албаны бусад хүмүүс 4 өдөр ажиллаж мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг амжилттай татан гаргалаа.
Экологи

“Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-г төр, хувийн хэвшил хамтран боловсруулж байна
“Аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан оролцлоо. Ажлын хэсгийн хурлаар “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийцүүлэн 2021 оны 12 дугаар сардаа багтаан боловсруулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Экологи

Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван Толгой Түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо.
Экологи

Монгол орны усны тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн /МБОИЗ/ үндэсний чуулган 12 дугаар сарын 07-ны өдөр буюу маргааш болох гэж байна. Энэ удаа Монгол Улсын усны салбарын тулгамдаж буй асуудлуудын хүрээнд “Цэнхэр алт-Ногоон хэрэм” сэдвийн дор Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах юм.
Экологи

“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Экологи

"ОЗОН-УУР АМЬСГАЛ" СЭДЭВТ УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЛАА
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Монреалийн протоколд гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан энэ өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. Озоны өдрийг дэлхий даяар жил бүр олон нийтэд озоны давхаргыг хамгаалахын ач холбогдол, Монреалийн протоколыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сурталчлан тэмдэглэдэг.
Экологи

“1000+ сэргэн хөгжих голууд” ОУ-ын санаачилгад Ази тивээс “Туул гол” анхлан нэгдлээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон Улсын голуудын сан байгууллага хамтран ‘’ТУУЛ ГОЛ ФОРУМ’’-ыг цахимаар зохион байгуулж байна.
Форумын хүрээнд ‘’1000+ Сэргэн хөгжих голууд’’ олон улсын санаачилгад Ази тивээс анхлан Туул гол нэгдэх арга хэмжээ боллоо.
Экологи

"И Тэ Жун эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн"-г сэргээн засна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн салбарын менежментийг сайжруулан мод үржүүлгийн газруудад тус улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар уулзлаа.
Экологи

“Байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх улсын албаны бэлэн байдлын үзлэг”-зохион байгуулж байна
Энэ хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аюултай хог хаягдлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, химийн хорт, аюултай бодисын зөвшөөрөл болон холбогдох бусад асуудлаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Экологи

ТӨРИЙН БАНКТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт 2019 оноос хэрэгжиж байна. Тус төслийн “Нутгийн оршин суугчдад түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалын төлөвлөлт, чадавхыг сайжруулах” зорилтын хүрээнд Эко-аялал жуулчлалын төлөвлөлтийн зөвлөх багийн мэргэжилтнүүд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн олон нийтийн оролцоотой зээлийн эргэлтийн сан”-гийн үйл ажиллагаанд мониторинг хийсэн.
Экологи

ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД 2000 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн судлаач, ойн аж ахуй эрхлэгчид болоод уялдаа холбоо бүхий салбарын төлөөллүүд дөрвөн удаагийн хуралдаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарыг оролцуулсан семинарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгууллаа.
Экологи































