Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

Баруун таван аймгийн хэрэглээг хангах цементийн үйлдвэрийн барилгын ажил эхлэв
Ховд аймгийн Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил өнөөдөр эхэлж байна.
Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж байна.
Улс төр

МАН: Иргэдэд 3 хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгоно
МАН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр “Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлоготой байлгах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн.Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд банкны зээлд хамрагдаж чадахгүй байна. Энэ төсөлд барьцаа шаардахгүй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ. Нийгмийн итгэлцлийг бий болгосноор иргэд амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэнэ.
Улс төр

Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах нь
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
Улс төр

Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин Азийн сайд нарын бага хуралд оролцов
Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин Азийн Хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Сайд нарын 16 дугаар бага хуралд оролцлоо. Тэрээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, улс орнууд эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой, хүртээмжтэй болгох чиглэлээр хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.
Улс төр

Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ
Энэ жил улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478 мянган га-д тариалалт хийнэ.
Улс төр

Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов.
Улс төр

УИХ-ын Тамгын газрын ЕНБД Л.Өлзийсайхан ажлаа хүлээж авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилов
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.
Улс төр

Зарим томилгоог хийж, Байнгын хороодын дарга нарыг сонголоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт 58.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр тохиож буй Аугаа их ялалтын 74 жилийн ойн баярын мэндийг нийт монголчууддаа уламжилсан.
Улс төр

С.Амарсайхан:Зарим иргэд орох орон, оочих аягагүй хоцорсон. Ийм зөрчил гарах ёсгүй
Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургууль болон “Эмнести Интернэшнл” байгууллага хамтран “Хот дахин төлөвлөлт- Газар чөлөөлөлт- Хүний эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар оролцов.
Улс төр

Г.Занданшатар: Шатрын ордонтой болно. Газрын асуудал шийдэгдсэн
Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өчигдөр сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулав.
Улс төр

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙН УУРХАЙЧДЫН БЭРХ ТОСГОНД АЖИЛЛАВ
Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга болон танхимын зарим гишүүдийн хамтаар БЭРХ тосгонд ажиллалаа. 35 жилийн өмнөхөөрөө арай ядан ажиллаж байгаа Бэрх дулааны станцын нөхцөл байдалтай танилцаж, шинэчлэх, зураг төсөл, ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулахыг холбогдох яаманд үүрэг болголоо. 3500 гаруй хүн амтай Бэрх тосгонд Жоншны уурхай ухсан газар болон түүх өгүүлж үлджээ.
Улс төр

ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Тус Үндэсний хорооны хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын өнгөрсөн онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг сонсон, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцов.
Улс төр































