АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм.
Улс төр

УИХ-ын Тамгын газар 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилчдынхаа ажлын цагийг багасгажээ
УИХ-ын Тамгын газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (ганц бие эцэг)-ийнхээ ажлын цагийг нэг цагаар багасгах шийдвэр гаргажээ.
Улс төр

Г.Занданшатар:Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.
Улс төр

Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.
Улс төр

Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу
Айлчлалын дараа Монгол яллаа
Ердөө энэ айлчлалын дараагаас Монголын нүүрсийг авах асуудал цэгцэрч, энэ сарын 15-наас эхлэн Гашуунсухайтын боомтоор манайх нүүрсээ гаргаж эхлэхээр боллоо
Мань хүнийг ийм мундаг мэдрэмжтэй гэж яг үнэндээ бодож байсангүй. Энэ удаа бол үнэхээр Монгол яллаа
Улс төр

М.Энхсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан гэх яллах дүгнэлттэй М.Энхсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханы холбогдсон хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Улс төр

Д.Батлут:Би “Лексус 570” машин худалдан авч ойр дотнын хүндээ бэлэглээгүй
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай холбоотой таагүй мэдээллүүд цахим ертөнцөд хэсүүчлээд багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл өөртэй нь холбоотой мэдээлэлд тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өглөө.
Тус тайлбарт “Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш нэр бүхий цөөн хэдэн хаягаас Д.Батлут гэдэг хүнийг харлуулахаар оролдож, гүтгэсээр ирсэн.
Улс төр

“Ачит Ихт” компани 110 сая төгрөг хандивлалаа
Ард түмнээ аюулт корона вирусээс авран хамгаалах онцгой чухал үйл хэрэгт дайчлагдан ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон мэргэжлийн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг найдвартай хамгаалахад шаардлагатай байгаа хувцас, багаж хэрэгсэл, бусад зүйлийг авахад зориулж “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлажээ.
Улс төр

Март, Монгол цэргийн өдөр, Наурызын баяраар олныг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 01-ний өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр болсон.
Улс төр

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллана
Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр болов. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллах юм.
Улс төр

АН-ын Зөвлөлөөс Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020-02-28/ хуралдаж, цаг үеийн асуудлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдлаас хамааран, эрсдлээс сэргийлэх зорилгоор Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал гарган, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.
Улс төр

Сергей Диордица:Сүүлийн үеийн вакцин, оношлуурыг Монголд Улсад нийлүүлэхээ амлаж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Улс төр

С.Мөнхбат аварга УОК-д 20 сая төгрөгийн хандив өргөлөө
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын онцгой комисст ирсээр байгаа юм.
Улс төр

Албан ёсны хандивын данс нээлээ
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын онцгой комисст ирсээр байгаа юм.
Улс төр

Хандивын гэрчилгээг "Говь" компанийн ноолууран дээр бичиж өгчээ
Монгол, Хятад гэлтгүй дэлхий нийтийн анхаарлыг өчигдөр зүй ёсоор татсан нэгэн мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан явдал байв. Тэр дундаа Монголын ард түмнээс 30000 хонь хандивласныг дуулгаж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинд хандивын бичиг гардуулсан үйл явдал хөрш орны хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан нь цахим орчинд хөвөрч буй тэдний сэтгэгдлээс илхэн.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.
Улс төр

Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав
Шинэ коронавируст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв.
Улс төр
























