Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

Г.Занданштарыг УИХ-ын даргаар сонголоо
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн. Харин өнөөдөр өглөө ТББХ-ны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжсэн билээ. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чулганаар уг асуудлыг хэлэлцэж 63 гишүүнээс 60 гишүүн дэмжсэнээр Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо.
Улс төр

ЭЗБХ: Я.Содбаатар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.01.31) хуралдаан 14 цаг 43 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлахаар боллоо.
Улс төр

НАМЫН ДАРГА УИХ-ЫН ДАРГАД Г.ЗАНДАНШАТАРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар өөрийн нэрийг дэвшүүлсэн байна. УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх эсэхийг Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар шийддэг бөгөөд олонхи нь Г.Занданшатарыг дэмжжээ. Тиймээс УИХ-ын чуулганы дараа МАН-ын бүлэг хуралдахаар болсон байна. Түүний хувьд УИХ-д гурван ч удаа сонгогдсон туршлагатай нэгэн. Тэрээр
Улс төр

Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийг ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм. Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Улс төр

Д.Тогтохсүрэн:Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын даргын нэр тодорхой болох байх
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын даргын нэр хэдийд тодорхой болох талаар сэтгүүлчдийн асуусан асуултад ийн хариуллаа. “УИХ-ын даргын асуудал яригдана. Өнөөдөр намын Удирдах зөвлөл хуралдах болов уу гэж бодож байна. Амжвал өнөө орой МАН-ын бүлэг хуралдаж шийдвэр гаргана.
Улс төр

Л.Болд:УИХ-ын дарга нь гурван зүйлийг хийж чадах хүн байх ёстой
УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуулт хүн бүхний анхаарлын төвд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг явж буй. Харин иргэд нас тогтсон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой гэсэн байр сууриа сошиалаар илэрхийлээд байгаа. Тэгвэл УИХ-ын дарга асан М.Энхболдыг чөлөөлөгдөхөд хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн Л.Болд ийм байр суурьтай байна.
Улс төр

Шанхай хотод Консулын газар нээнэ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв. Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу аваад байгаа аж.
Улс төр

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хөтөлбөрийг баталлаа. 2019-2023 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт 148 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд туслаж, хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх юм.
Улс төр

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг дахин хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.
Улс төр

Энэ оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болголоо
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлав.
Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа.
Улс төр

Экспортын гол боомтуудыг хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь экспортоор гарч байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмал, бусад бүтээгдэхүүний чанар, агуулга, тоо хэмжээг тээврийн хэрэгсэл бүрээр тодорхойлж, татварыг бүрэн ногдуулах зорилготой юм.
Улс төр

Утааг бууруулахын тулд улсын төсвөөс 170 тэрбум, зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурийг илэрхийлсэн мэдээллийг уншиж танилцууллаа. Тус мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Улс төр

Х.Баттулга:Энэ сонсголоос шийдэл гараасай. Энэ бол танилцах уулзалт биш
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор өнөөдөр Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд Ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Улс төр

Шилдэг өвлөн уламжлагч “Дөмөн” Дулмаад шагналыг нь гардууллаа
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт улсын хэмжээний нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан байна.
Улс төр

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг баасан гарагт олгож дуусгана
Сангийн сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Энэ үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгоно. Буцаалтыг маргааш өглөөнөөс олгож эхлэх бөгөөд пүрэв, баасан гарагт багтаан олгоно. Энэ жилийн буцаан олголтын хэмжээ 60-аад хувиар нэмэгдэж, хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдлээ.
Улс төр

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхондалайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос Улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улс төр




























