Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

Ерөнхий сайд Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд тус улсын засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
Улс төр

Ерөнхий сайд Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзжээ
АНУ-д албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон байна.
Улс төр

Ерөнхий сайд АНУ-д оршин суугаа монгол иргэдтэй уулзжээ
Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр АНУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариу өгчээ.
Улс төр

Г.Занданшатар:Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхаар журамлана
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Энэхүү зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах дүрэм, журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.
Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм.
Улс төр
Европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор ирсэн Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео бараалхав
Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бараалхаж, талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны долоодугаар ээлжийн цэргийн багийн алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасны дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энх сахиулагчдад шагнал гардуулах ёслолд оролцлоо.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч “Эх оронч хүүхдүүд” хөтөлбөртэй танилцаж, оюутан сурагчдад батламж гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилга, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы захирамжийн дагуу хэрэгжиж байгаа “Эх оронч хүүхэд” хөтөлбөрийн явцтай танилцлаа.
Улс төр

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн маргааш эхэлнэ
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн маргааш, нөгөөдөр хоёр өдөр Төрийн ордонд болно. Уг зөвлөгөөнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачилж, Монгол Улсын Их хурал, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран зохион байгуулна.
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь албан ёсны айлчлал эхэллээ
Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, ярилцав.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Их-Уул багийн нутаг Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Шатсан ойг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байсан юм.
Улс төр

Яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нартай шуурхай уулзалт зохион байгууллаа
Төрийн албаны зөвлөлөөс яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нартай шуурхай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр 2018 оны 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулах "Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-ий зорилго, агуулга, хөтөлбөр, нэгдсэн болон салбар хуралдааны зохион байгуулалт зэрэг бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
Улс төр































