Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
“МИАТ” компаниас мөнгө завшсан хэргийг шүүнэ
Баянзүрх дүүргийн шүүх Дайны эрсдэлийн даатгал нэрээр “МИАТ” компаниас их хэмжээний мөнгө завшсан найман хүнд холбогдох хэргийг өнөөдөр 10:00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүнэ.
Энэ хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн,
Нийгэм

Баярласан, баяжсан, бухимдсан өдрийн өнгө
“2003 оноос албан ёсоор “хүүхдийн” гэж нэрлэсэн нэгэн баяр амралтын өдөр орон даяар болж өнгөрлөө. “Ямар дүн авсан”, “Яагаад үймүүлээд чихнээс хонх уяад байна”, “Өдөр цай талх идэж уусан уу”, “Гутал хувцсаа урчихсан уу” гэх мэт хэлбэр төдий анхаарлыг хүүхдэдээ тавьдаг ээж, аавууд энэ баярыг дөхөхөөр жинхэнэ эцэг, эхийн ёсоор хайр халамж үзүүлдэг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Баярын өдөр хүүхдүүд дуртай амттан,
Нийгэм

Хүүхдийн баяраар талбайн хоёр талын замыг хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06-р сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа болно. Баярын арга хэмжээний үеэр автозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн хоёр талын урсгалыг 07-17 цагийн хооронд хаах учраас төв талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд 07 цагаас өмнө ажлын байрандаа очсон байх шаардлагатайг ажлын хэсгээс санууллаа.
Нийгэм

Есөн дүүрэгт 52 байршилд газар өмчлүүлнэ
Газар өмчлөлийн тухай хууль 2003 онд гарснаар иргэд газраа өмчлөх эрхтэй болсон. Тэгвэл дээрх хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн сая 226 мянган хүнээс 93 мянган нь газраа өмчилж авчээ. Энэ нь, нийслэлд газар өмчлөл 0.7-хон хувьтайг харуулж байгаа хэрэг. Иргэд газраа өмчилж авахгүй байгаа шалтгаан нь бичиг цаасны ажил их, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй зэргээс болж байсан.
Нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлээрэй
Хэнтийн нуруунаас эх авдаг Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, ус судлалын харуул Сэлбэ-Санзай, Сөгнөгөр-Сөгнөгөр, Хэрлэн-Мөнгөнморьт, Хэрлэн-Багануур орчмоор үерийн түвшинг 20-30 см даван үерлэж байна.
Нийгэм

Өчигдрөөс сэрүүcч 12-14 хэмийн дулаан байна
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр багавтар, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Нийгэм

Зүрхний оёгтой хүмүүст аль сар, долоо хоног, өдөр аюултай вэ
Америкийн Колорадогийн Их сургуулийн эмч ажилтнууд зүрхий ямар нэгэн оёг, өвчтэй сая орчим хүний өвчний түүхийг, судалж үзээд тэдэнд ямар өдөр илүү муугаар нөлөөлдгийг тодорхойлсон байна. Тэдний үзсэнээр бол ийм хүмүүст өвлийн улирал, энэ дотроо нэгдүгээр сард нэлээд эрсдэлтэй байх юм байна. Харин долоо хоногоос баасан, амралтын өдрүүдэд биеэ энхрийлж байх хэрэгтэй гэжээ.
Нийгэм

Г.Батбаяр: Санхүүгийн зохицуулах хороо болон “БИ ДИ СЕК” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь үрэгдлээ
“Силикат” ХК нь 1965 онд байгуулагдсан цагаан тоосго, шохойны үйлдвэрлэл явуулдаг үндэсний томоохон компани билээ. Монгол Улсын бүтээн байгуулалтын ажилд томоохон үүрэг гүйцэтгэж, дотоодын тоосгоны хэрэгцээний 25 хувийг дангаараа хангаж байсан түүхтэй. Тэртээ 1965 оноос өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа “Силикат” компанийн үйлажиллагаа төрийн байгууллагаболон ашиг хонжоо хайсан хувийн компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас доголдож эхэлжээ.
Нийгэм
“Нийгэмд гэрэл тусгая” тунхагийг үзэглэнэ
БШУЯ, МХАҮТ, Монголын сайтуудын холбоо, Сайтуудын ассоциаци, Монголын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо ”Нийгэмд гэрэл тусгая” тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурна. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүл зүйн үүрэг буюу нийгмийг гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ биелүүлж, энэ үйлсдээ БШУЯ-тай хамтран ажиллахаа энэхүү тунхагт гарын үсэг зурсанаар баталгаажуулж байгаа юм.
Нийгэм
Дауны синдромтой хүүхдүүдэд бэлэг гардуулна
Эх үрсийн баярыг тохиолдуулан томоохон аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдэд бэлэг гардуулж баярлуулдаг уламжлал бий. Тэгвэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хамт олноос олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 25-р тусгай сургуулийн дауны синдромтой хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна. Бэлэг гардуулах ёслол өнөөдөр 12 цагт болно.
Нийгэм

Хүнсний талонд багтах хүсэл
Иргэдээ сонсох “11-11 төв”-д өнгөрсөн долоо хоногт амьдралын баталгаажих төвшинөөс доогуур орлоготой өрхөд олгох хүнсний талон нүдээ олж эзэддээ очихгүй байгаа талаархи гомдол их иржээ. Нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэн батлагдснаар иргэдэд бэлэн мөнгө олгохоос зайлсхийж, амьдралын баталгаажих төвшинөөс доогуур орлоготой айл өрхөд хүнсний талоныг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн олгосон юм.
Нийгэм

ДОТООДЫН ДӨРВӨН КОМПАНИ УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХЭЭР БОЛЖ, ХОЁР НЬ ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн хүйтний улиралд анхаарал хандуулж, хэн бүхэн ярьдаг сэдэв болдог. Харин урин дулааны үед эргээд өвөл болохгүй мэт ор тас мартаж, хэн ч юу ч дуугардаггүй. Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нийслэлийн утаагүй үе, дулааны улиралд ч зүгээр суулгүй, асуудлыг шийдэх гарц хайж,
Нийгэм

Бүтээн байгуулалтын баатрууд
Шалгуур олонтой, босго өндөртэй гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн шаардлагыг хангасан найман компани хотын удирдлагуудаас батламжаа гардаж авлаа. Өөрөөр хэлбэл, 180 гаруй өрхтэй гэр хорооллыг хэрхэн өөрчилж болох жишээг бодитоор харуулах эрхийг “Хера Холдинг” компани, “Буурал сутай”, “Баганат өргөө” , “Гангар инвест”, “Грандлайн”, “Бүрд констракшн”, “Моннис” компани авсан гэсэн үг.
Нийгэм

Төлөвлөгөөгөө гаргасан ч төсвөө хүлээсэн наадмын бэлтгэл
Монголын тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Тусгаар тогтнолын 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс бэлтгэл ажлын анхны хуралдаанаа хийлээ.
Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан комиссын зохион байгуулж буй анхны наадам хэд хэдэн онцлогтой гэнэ.
Нийгэм

Баавар гурван сар баривчлагдах ял авлаа
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адъяасүрэн нарыг хар тамхи хадгалсан, худалдаасан гэж өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцсэн юм. Шүүхээс Баавар болон Г.Адьяасүрэн нарт гурван сар баривчлах ял оноосон байна.
Нийгэм

Б. Болдсайхан эмч захиалгат сэтгүүлзүй рүү урвав
...Хүүхдийн паркийн газрыг хувааж идсэн нөхдийг өмөөрсөн өнгө аястай нэвтрүүлэг хийсэн явдал нь Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөнийг таслан зогсоож, улмаар тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хөхиүлэн дэмжсэн мессежийг олон нийтэд түгээхийг оролдсон үйлдэл болов...
Нийгэм




























