“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна
ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо
Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина

Замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна
2019.10.01-ний 11 цагийн байдлаар 51 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2905 зорчигч замд явж байна. Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад бага зэргийн бороо орж уулархаг хэсгээрээ бага зэргийн цас хаялж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун зам даваа саадгүй тээвэрлэлт хэвийн байна.
Нийгэм

Гандийн гудамжнаас Хурд хороолол орох замыг 20 гаруй хоног хаана
Хан-Уул дүүргийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг 2019 оны 10-р сарын 02-ны өдрөөс 10-р сарын 23-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус замаар зорчих иргэд та бүхэн Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм

ЗАХЫН ХОРООЛЛУУД РУУ ЗОРЧИХ АВТОБУСНЫ ҮНЭ 100-600 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Нийслэлийг захын хорооллууд руу зорчих нийтийн тээврийн үнэ энэ сарын 23-аас эхлэн нэмэгдсэн байна. Тодруулбал, дараах чиглэлд зорчиж байгаа нийтийн тээврийн автобуснуудын үнэ 100-600 төгрөгөөр нэмэгдсэн үнээр үйлчилж эхэлжээ.
Нийгэм

Өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлдэхийг анхааруулав
Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр аравдугаар сард агаарын температур говь, зүүн аймгуудын нутаг болон Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийгэм

Махны бөөний худалдаа эрхлэгчдэд торгуулийн арга хэмжээ авчээ
Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байршилтай Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар махны худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчид худалдаалж буй маханд гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бөөнөөр нийлүүлэхдээ бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгүй, нийлүүлсэнийг нотлох падаан баримтгүй, ул мөр тогтоох урагш, хойш шатны бүртгэл бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчилтэй байна.
Нийгэм

“Тарвасны хүлэмж” анхны ургацаа хураан авлаа
Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай, найман ширхэг “Тарвасны хүлэмж”-ийг өнгөрсөн долдугаар сард солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулсан.
Нийгэм

Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Нийгэм

Нуурын ус, хөрс хүнд металлын бохирдолтой, цианит илрээгүй гэв
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Бага нуур орчимд нүүдлийн шувуу ихээр шалтгаангүйгээр үхэж байгаатай холбогдуулан МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь хяналт шалгалт хийж, нуурын ус, нуур орчмын хөрснөөс дээж авч шинжлүүллээ.
Нийгэм

Долоон буудлын замыг асфальтаар хучих үед зам хаахгүй
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог хамарсан ус дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт замыг хааж, авто замын доорх нэвтрэх сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Нийгэм

Баянхошууны тойрогоос “Жанцан дэлгүүр” хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд хийгдэж буй Гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Хувьсгалчдын гудамжны авто замд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Нийгэм

“Нийгмийн энтрепренершип хөтөлбөр” зохион байгуулагдана
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Youth Co: Lab төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инноваци, энтрепренершип үйл ажиллагааг идэвхижүүлэх зарчмаар тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах юм.
Нийгэм

































