Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Кумамотогийн 240 мянган оршин суугч нүүхээс аргагүйд хүрчээ
Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Японы Кумамото мужийн 240 мянган оршин суугчдад нүүх зөвлөмжийг хүргүүлжээ. Бороо үргэлжлэн орж, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгдсээр байгаа энэ үед хөрсний гулгалт үүсч магадгүй гэж телевизийн “NHK” суваг анхааруулсан байна.
Эрүүл мэнд

Орос кино Украины үндэсний аюулгүй байдал заналхийлж байна гэнэ
Украины ерөнхийлөгч Петр Порошенко зарлиг гаргаж оросын 430 кино, цуврал киног улсынхаа газар нутагт гаргахыг хориглосон байна.
Баримт бичигт “Энэ бол Украин улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах түвшинг нэмэгдүүлэх арга хэмжээ” гэсэн байна.
Эрүүл мэнд

Сурагчдаа хүчирхийлдэг багшийг 508 жилээр шийтгэжээ
Туркийн Караман хотын шашны нэгэн сургуулийн багшийг сурагчдаа бэлгийн харьцаанд уруу татсаных төлөө 508 жил гурван сар шоронд хорих ялаар шийтгэжээ.
Лавтай 10 сурагч 54 настай Мухаррема Бююктюрка багшийн гэмт үйлдлийн золиос болсон нь Мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ.
Эрүүл мэнд

Аялал жуулчлалыг боомилсон Туркийн эрх баригчдын дөрвөн алдаа
Юуны түрүүн Турк улс Сирийн дотоод хэрэгт оролцож эхэлснээр сирийн 2,7 сая дүрвэгч туркт орж ирсэн. Эгийн тэнгис дүрвэгсэд хууль бусаар зөөсөн хөлөг онгоц, завиар дүүрч, өдөр бүр хэдэн арван хүн живж үхэх боллоо. Эцсийн эцэст энэ тэнгис “үхлийн тэнгис” нэртэй болов гэж бичээд “Бид одоо хаана амрах юм бэ, ёроолд нь хүүхдийн цогцос хэвтэж байгаа усанд орцгоох юм уу гэж Тезкан асуусан байна.
Эрүүл мэнд

Мадлен Олбрайт: Путин муу л хөзрөөр тоглож байна даа
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Мадлен Олбрайт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг хэдийгээр тэр боловсролтой хүн боловч муу хөзрөөр л тоглож байна даа гэсэн байна. Орос улс Сирид байлдааны ажиллагаа явуулсан нь Украины асуудлаас олон улсын анхаарлыг хөндийрүүлэх, нөгөө талаар Ойрхи Дорнодод байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлого гэж тэрээр хэлжээ.
Эрүүл мэнд

Хятад улс Америкийг айлгахаар тив хоорондын пуужин туршлаа
БНХАУ тив хоорондын шинэ “Дунфэн 41” гэдэг баллистик пуужин туршлаа гэж Пентагоны эх сурвалж мэдээлснийг Washington Free Beacon хэвлэл дамжуулсан байна.
АНУ-ын тусгай албаны мэдээлснээр бол хятадын энэ шинэ пуужин нь 10 мянган км нисээд толгойн хэсэг нь 6-10 хэсэг болон задардаг гэнэ.
Эрүүл мэнд

Японд 14-нөөс хойш 600 гаруй удаа газар хөдлөөд байна
Японы Кюшью аралд энэ сарын 14-ний орой болсон газар хөдлөлөөр амь үрэгдэгсдийн тоо өнөөдрийн байдлаар 44 хүрлээ, өнөө болтол газар доорхи түлхэлт үргэлжилсээр байна гэж NHK телевиз мэдээллээ. Эхний газар хөдлөлөөс хойш өнгөрсөн тав хоногт нийтдээ 600 гаруй удаа их бага хэмжээгээр газар хөдөлж чичирхийлэл мэдрэгдээд байгаа юм байна.
Эрүүл мэнд

Газрын дундад тэнгист 400 гаруй цагаач живлээ
Европын чиглэж явсан 400 гаруй цагаач иргэн Газрын дундад тэнгист живлээ гэж британийн телевиз радиогийн “Би-би-си” компани мэдээллээ. Энд дурдсанаар бол энэ цагаач иргэд Египетээс Италийг зорьж явсан юм байна. Амь алдагсдын дотор Сомалийн олон иргэн байсан гэнэ.
Эрүүл мэнд

Савченкогийн ээж, Орост бүх хүчээр цэргийн цохилт өгөхийг уриаллаа
ОХУ-ын иргэдийг хөнөөсөн хэргээр ОХУ-ын шүүхээс 22 жилийн ял аваад байгаа украины нисгэгч Надежда Савченког суллуулахын төлөө жагсаал Украины нийслэл Киевт Тусгаар тогтнолын талбайд болж, түүний ээж охиныг минь суллахын төлөө Орост бүхий л зэвсгийн хүчээр цохилт өгөхийг Украины эрх баригчдаас шаардсан байна. Энэ талаарх мэдээг мэдээллийн rusvesna.su сайт дамжуулжээ.
Эрүүл мэнд

Хятадад 463 мянган долларын авлига авсан бол цаазаар авхуулна
Хятад улс төрийн өмч хөрөнгө идэж завшсаны төлөө цаазаар авах ялын дээд хэмжээ ногдуулах мөнгөний доод хэмжээг гурван сая юань буюу 463 мянган доллар гэж тогтоолоо хэмээн БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, Ардын дээд шүүх тогтоож хамтарсан тогтоол гаргасан байна.
Эрүүл мэнд

Бразилийн ерөнхийлөгчийг эргүүлэн татахын төлөө 155 санал өгчээ
Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссеффийг албан тушаалаас нь эргүүлэн татахын төлөө тус улсын Үндэсний конгрессийн доод танхимд санал хураахад 200 хүнээс 155 нь түүнийг бүрэн эрхийг нь зогсоож эгүүлэн татах нь зүйтэй гэж санал өгчээ. Харин доод танхимын 45 гишүүн эсрэг, түдгэлзсэн санал өгчээ.
Эрүүл мэнд

Японы Кюшюү аралд өмнөхөөсөө 16 дахин хүчтэй газар хөдөллөө
Японы өмнөд нутгийн Кюсю арал дээрх Кумамото аймгийн нутагт орон нутгийн цагаар баасан гарагийн 19 цаг 25 минутад дахин газар хөдлөл нь пүрэв гарагт болсон анхны түлхэлтээс 16 дахин илүү хүчтэй байлаа гэж мэргэжлийн байгууллага мэдээллээ.
Эрүүл мэнд

8 сартай хөхүүл хүүхэд нуранги дор 6 цаг болоод амьд үлджээ
Аврах албаны 50 ажилтан, барилгын хүнд техник ашиглан байж нурангийг зайлуулахад гал унтраах ангийнхан бас тусалж нэг цаг хэртэй ажилласны дүнд бяцхан жаалыг гаргаж авсан байна. Азаар жаал хүү гэмтэж бэртээгүйгээр үл барам шалбархай ч үгүй байсан гэж эмч нар мэдээлжээ.
Эрүүл мэнд

Японд газар хөдөлж 9 хүн амь алдаж, 761 хүн бэртэж гэмтлээ
Японы өмнөд нутгийн Кюсю аралд газар 6,5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 9 хүн амь алдаж, 761 хүн бэртэж гэмтсэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Газар хөдөлсөн бүсэд түр орон сууц барин, нэрвэгдсэн хүмүүст зайлшгүй тусламж үзүүлж байна гэж Японы Ерөнхий сайд Синзо Абэ мэдэгджээ.
Эрүүл мэнд

БНАСАУ, удирдагч Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр пуужин харвана гэнэ
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 15-нд тохиож байгаа БНАСАУ-г үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч асан Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр Умард Солонгос дунд тусгалын балластик “Мусудан” загварын хоёр ч пуужин харвахаар зэхэж байгаа гэнэ. Эдгээрийг нутгийн зүүн хойд Вонсан хотын ойролцоох полигоноос харвах бололтой.
Эрүүл мэнд

Хуурамч вакцины хэргээр хятад 350 албан тушаалтныг шийтгэнэ
Хуурамч эм, вакцин худалдаалсан хэргээр нийт 350 гаруй албан тушаалтныг шийтгэнэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөл өнгөрсөн лхаагва гарагт мэдэгдсэнийг Хятадын төв телевиз дамжуулжээ.
“Чанаргүй вакцин эм бэлдмэлийг худалдаалж ард иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлсөн энэ албан тушаалтнуудын заримыг нь албан тушаалаас нь халж, заримын нь тушаалыг бууруулна” гэж Төрийн зөвлөлийн албан мэдээнд дурджээ.
Эрүүл мэнд

Нүүрсний акул “Peabody Energy” дампуурлаа зарлалаа
Өнөөдөр дэлхий дээр нүүрс олборлох хэмжээгээрээ хоёрт ордог Peabody Energy корпораци дампуурлаа зарлаж байгаагаа мэдэгдээд шүүхэд албан ёсоор өргөдлөө энэ сарын 13-нд өгчээ. Миссури мужид байрладаг энэ корпораци АНУ-ын эрчим хүчний хэрэгцээний 10, дэлхийн эрчим хүчний 3 орчим хувийг үйлдвэрлэдэг том корпораци. Корпорацийн албан ёсны мэдээнд өгүүлснээр бол эдний өр нийтдээ 10,1 тэрбум доллар болсон гэнэ.
Эрүүл мэнд



























