БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийхөн Сирийн хямралын эсрэг байна
Тегеранд өнөөдөр эхэлж байгаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XYI дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа орнууд болон Иран улс Сирийн хямралыг зохицуулах арга үам эрэлхийлэх талаар санал нэгтэй байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Бразилд нэг эрэгтэй, хоёр эмэгтэйг гэр бүл болгон бүртгэжээ
Бразилийн нэгэн нотариатч Рио-де-Жанейро хотын иргэн нэг эрэгтэйг хоёр эмэгтэйтэй зэрэг гэрлүүлэн бүртгэж авсан байна. Өмнө нь ийм явдал огт гарч байгаагүй борлохоор хүмүүс ихэд цочирдсон ч нотариатч Клаудии ду Насимент Домингеш энэ бол хүний эрхийг зөрчөөгүй, ерийн л гэр бүл гэж мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Нисэх буудлаас дайны үеийн бөмбөг олдов
Амсдердамын олон улсын “Схипхол” нисэх буудлаас дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдож нислэгийг зогсоон буудлыг түр хаасан байна. Тэсрэх бөмбөг Европоос ирдэг нислэгийг хүлээн авдаг С терминалын зэргэлдээ байснаас цагдаагийнхан бүх зорчигчдыг нүүлгэн шилжүүлж бөмбөгийг аюулгүй болгожээ.
Эрүүл мэнд

Олзны япончуудын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээг Японд дамжуулна
1945 оны үед олзлогдсон Япон цэргүүдийн Сибирь, Монгол улсын нутаг дэвсгэр дээрх хорих лагеруудад хийж байсан шилжилт хөдөлгөөний талаарх бичиг баримтыг Оросын тал Японд хүлээлгэн өгөхөөр болсон тухай “Жапэн Таймс” сонин мэдээлж байна.
Эрүүл мэнд
Арабын хакерууд засгийн газрын сайтад халджээ
Хакерууд Киргизийн засгийн газрын албан ёсны сайтад халдсан хэрэг гарсан байна. Мягмар гарагийн өглөө Киргизийн сайд нарын танхимын сайтын гол хуудсан дээр араб хэл дээрх бичлэг, олон нийтийн эмх замбараагүй байдлыг харуулсан дүрс бичлэг оруулсан байжээ.
Эрүүл мэнд
Оросын сэтгүүлч Кувейтэд амь алджээ
Кувейтын нийслэл Эль-Кувейтын ойролцоох Сальво хотоос оросын 60 настай сэтгүүлчийн цогцосыг оллоо гэж Kuwait Times мэдээлснэ байна. Сэтгүүлчийн цогцосыг бмяба гарагт олсон гэж байгаа ч өөр тодорхой зүйл мэдээлээгүй байна. Нас барсна сэтгүүлч мэдээний албаны редактор байжээ.
Эрүүл мэнд
Курилын эрэгт мазут ачсан хөлөг ослын улмаас зогсчээ
Курилын арал орчимд дөрвөн мянга орчим тонн мазут ачсан “Георгий Фрайнер” хөлөг хөдөлгүүр нь ажилгүй болсны улмаас зогсчээ. Өмнөд-Сахалины далайн аврах, зохицуулах төвийн мэдээлснээр хөлөг өмнөд курилын Итуруп арал орчим явж байгаад хөдлөхөө больсон байна.
Эрүүл мэнд




































