УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ

Умард Солонгосын гурван ч пуужин Японы эдийн засгийн бүсэд унажээ
БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд дөрвөн ч балластик пуужин харвасны гурав нь Японы эдийн засгийн бүсэд уналаа гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Есихидэ Суга мэдэгдсэн байна.
Японы ерөнхий сайд Синзо Абэ БНАСАУ пуужин харвасан нь Пеньяны пуужингийн хөтөлбөр аюулын шинэ түвшинд хүрснийг харууллаа гээд энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг шууд бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэсэн байна.
Эрүүл мэнд

Ажилтны хомсдолд орсон зоогийн газрууд хаалгаа барьж байна
Японы нийслэл Токио хотын алдартай зоогийн газрууд 24 цагийн үйлчилгээгээ зогсоож, шөнө ажиллахаа больжээ. Тухайлбал “Skylark”, “Royal Host” зэрэг зоогийн газар шөнийн цагаар хаалгаа барих болсон нь тус улсын хамгийн том бэрхшээл болсон ажиллах хүчинтэй холбоотой аж.
Эрүүл мэнд

Дэлхийтэй төстэй долоон гариг илрүүллээ
Одон орон судлаачид саяхан дэлхийтэй төстэй долоон гариг илрүүлжээ. “Nature” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар шинээр нээсэн долоон гариг нь дэлхийгээс 40 жилийн гэрлийн зайд буй “Trappist-1” одыг тойрон оршдог аж. Нарны аймгаас гадна шинэ гариг илрүүлэх нь тун ховор үзэгдэл учир энэ нь одон орон судлалын түүхэн дэх томоохон амжилтын нэг болсныг эрдэмтэд хэлж байна.
Эрүүл мэнд

Ажилтан нь 100 сая доллар хулгайлан зугтжээ
Эрчим хүч, роботын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европын “АВВ” фирмийн БНСУ дахь салбарын ажилтан 100 сая доллар аваад алга болжээ. Ажилтан алга болоод хоёр долоо хоносны дараа компанийн данснаас их хэмжээний мөнгө хулгайлагдсан болохыг мэдсэн байна. Хэргийг шалгах явцад нэрийг нь нууцалсан ажилтан компаниас гадуурх хүмүүстэй нийлж, бичиг баримт хуурамчаар хийж, луйвар үйлдсэн нь тодорхой болжээ.
Эрүүл мэнд

Ким Чен Намын цогцост халдах гэж оролдов
Малайзын цагдаагийнхан Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт Куала Лумпур дахь Хойд Солонгосын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн Хён Кван Сун гэгчийг шалгах хүсэлтэй байгаа ч дипломат төлөөлөгчийн дархан эрхээр хамгаалагдсан учраас байцаалт авч чадахгүй байна. Түүнээс гадна Малайз дахь “Air Koryo” авиа компанийн ажилтан Ким Ук, мөн Жэймс гэдэг нэрээрээ танил болсон эрхэлсэн
Эрүүл мэнд

Мо Ян: Хүүхэд насны минь гунигт өдрүүд намайг зохиолч болгосон
Хүний хүүхэд нас гэдэг ирээдүйг зурдаг цагаан цаас гэлтэй. Хүүхэд насандаа үзэж харсан, өнгөрүүлж туулсан бүхэн ирээдүйн амьдралынх нь өнгө будгийг тааруулж байдгийг Нобелийн шагналт зохиолч Мо Яны яриа гэрчилнэ. Орчин үеийн зохиолд ардын аман яриа, түүх домгийн өнгө аясыг гайхалтай сүлэлдүүлж чадсанаараа 2012 онд Нобелийн шагнал хүртсэн энэ эрхмийн нэрийг дархалсан зохиол бүтээл
Эрүүл мэнд

Азербайжаны Ерөнхийлөгч эхнэрээ дэд Ерөнхийлөгч болгожээ
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев эхнэрээ дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Тус улс өнгөрсөн есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулж, дэд Ерөнхийлөгч хэмээх шинэ албан тушаалтай болсон юм. Харин анхны дэд Ерөнхийлөгчөөр тэргүүн хатагтай Мехрибаныг томилсон нь шуугиан дагуулж, Илхам Алиев анхнаасаа гэр бүлдээ зориулж энэ албан тушаалыг бий болгосон байж хэмээн шүүмжилж эхэллээ.
Эрүүл мэнд

Бээжин Хойд Солонгосын хэтэвчтэй нь ярина
Хятад улс өчигдрөөс эхлэн Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоолоо. Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтын дараа авч буй Хятадын энэ хориг 2017 он дуустал үргэлжлэх бөгөөд гаальд хэдий нь мэдүүлээд хил давж чадаагүй нүүрсийг хүртэл буцаах юм байна. Хойд Солонгос өнгөрсөн оны есдүгээр сард цөмийн хошуу бүхий пуужингийн туршилт хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн
Эрүүл мэнд

Ким Чен Намыг хөнөөсөн хойд солонгосчууд нутаг буцжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг Малайзын KLIA2 нисэх буудалд хөнөөсөн халдлагын бичлэг олон нийтэд ил боллоо. “Youtube”-д цацагдсан бичлэгт гарч буйгаар Ким Чен Нам ганцаараа нисэх буудалд ирж, нислэгээ хүлээн танхимд зогсч байх хооронд Вьетнамын иргэншилтэй сэжигтэн эмэгтэй түүний ар талаас хүрч очиж, амны хаалтаар нүд хэсгийг нь бүтээгээд
Эрүүл мэнд

Тансаг байр түрээсэлсэн Хонконгийн экс захирагчийг шүүнэ
Хонконгийн захирагчаар 2005-2012 онд ажиллаж байсан Доналд Цангийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр өнөөдөр шүүх гэж байна. Эх газрын хятадуудтай харьцуулвал авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод байдаггүй, харьцангуй нэр цэвэр Хонконгийн улстөрчид дундаас шүүхийн хаалга татсан хамгийн дээд албан тушаалын хүн нь Доналд Цанг болж байна. Түүнийг
Эрүүл мэнд

Ким Чен Намын хэрэгт холбогдуулан Хойд Солонгосын иргэнийг баривчиллаа
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт буруутган Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ. Сэжигтнийг Ри Жон Чол гэдэг, 47 настай гэнэ. Түүнийг өчигдөр орой баривчилсан бөгөөд авч явсан бичиг баримтад нь бичсэнээр 1970 оны тавдугаар сарын 6-нд БНАСАУ-д төрсөн хэмээжээ.
Эрүүл мэнд

Moody’s ОХУ-ын зээлжих зэрэглэлийг ахиулав
Олон улсын Moody’s агентлаг ОХУ-ын сөрөг гэх ангиллыг тогтвортой хэмээн шинэчилсэн байна. Мөн Засгийн газрын бондын зэрэглэлийг Ва1 гэсэн ангилалд хүрснийг албан ёсоор зарлажээ. Ийн сайжруулах болсон гол шалтгаан нь байгалийн хий болон газрын тосны олборлолтоос шууд хамаарах хамаарлыг бууруулах эрх баригчдын дунд хугацааны стратегитэй холбон тайлбарласан байна.
Эрүүл мэнд

Трамп Америкийн хэд хэдэн хэвлэлийн ард түмний дайсан гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн албан ёсны твиттерт телевизийн NBC, ABC, CBS, CNN суваг болон “The New York Times” сонинг америкийн ард түмний дайсан хэмээн жиргэжээ. Хуурамч мэдээлэл тараадаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд / The New York Times, NBC, ABC, CBS, CNN/ нь миний дайсан биш,
Эрүүл мэнд

Албан бус тэргүүн хадагтай
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-д айлчлах үеэр Ерөнхийлөгч Д.Трампын охин Иванка түүнтэй зэрэгцэн сууж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцлаа. Цагаан ордонд болсон дугуй ширээний ярилцлагад Иванка Трамп ямар ажил үүргийн хуваарьтайгаар оролцсон нь тодорхойгүй ч түүнийг Жастин Трюдогийн хажууд суулгаснаар гүйцэтгэх үүрэг нь хөрш орны
Эрүүл мэнд

Хулгайд алдсан Нобелийн медалиа эргүүлэн авчээ
Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатяртхи хулгайд алдсан Нобелийн шагналаа эргүүлэн олж авч чаджээ. Түүний гэрээс Нобелийн медаль, батламж болон бас бус үнэт эдлэл хулгайд алдсаныг цагдаагийнхан илрүүлж, гурван сэжигтнийг баривчилсан байна.
Эрүүл мэнд

Эртний Ромын дурсгалуудыг Исламын улс сүйдэлж дуусах нь
Эртний Ромын эзэнт гүрнээс өнөө үед үлдэж хоцорсон Сирийн Палмира хотын олон мянган жилийн настай, үнэ цэнэтэй түүх дурсгалыг устгахаар Исламын улс бүлэглэлийнхэн бэлтгэж байгааг ОХУ-ын тагнуулчид олж мэджээ. Дахин давтагдашгүй, хүн төрөлхтний өв соёл болсон эртний түүх барилга байгууламжийг устгахаар Исламын улсын хэт даврагсад их хэмжээний тэсрэх дэлбэрэх бодисыг зөөж байгааг ачааны машины хөдөлгөөнөөр олж тогтоожээ.
Эрүүл мэнд




























