Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Бельгийн шар айраг ЮНЕСКО-гийн биет бус өвд орлоо
НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО Белги улсын шар айргийг дэлхийн биет бус өвд бүртгэж авлаа гэж тус байгууллагын албан ёсны сайтад мэдээлжээ.
“Белгид өнөөдөр 1,5 мянган төрлийн шар айраг үйлдвэрлэж байна. Шар айраг үйлдвэрлэлийн жижиг үйлдвэрүүдийн жор нь бүр 1980-аад оноос алдаршсан юм” гэж мэдээлэлд дурдсан байна.
Эрүүл мэнд

Оросын Прогресс” хөлөг монголын нутагт унасан байж магадгүй
Оросын сансрын тээврийн “Прогресс МС-04” хөлөг тойрог замаас гарч хэдэн хэсэг болон унасаныг судлаачид Сибирийн зүүн өмнөд хэсэгт, магадгүй Монголын нутагт унасан байж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлснийг “Интерфакс” агентлаг дамжуулсан байна.
Эрүүл мэнд

АНУ-ын Конгресс Украинд цэргийн тусламж үзүүлэх 350 сая доллар гаргалаа
“Украинд зориулж төсөвт тусгаж байгаа энэ 350 сая долларыг цэргийн тусламж үзүүлэхэд зориулах юм” гэж тус хорооны төлөөлөгч мэдэгдсэн байна. Төлөөлөгч бас энэ хөрөнгийг АНУ-ын ерөнхийлөгч батламжлах болно, ямар нэгэн нэмэлт нөхцөл байхгүй гэжээ.
Эрүүл мэнд

Эрдоган: Башар Асад Сирид хядлага үйлдэж байна
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сири дэх байлдааны ажиллагаанд оролцох болсноо мэдэгдэхдээ энэ ажиллагааны гол зорилго нь Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах явдал гэснийг Hurriyet Daily News хэвлэл иш татжээ.
Туркийн ерөнхийлөгч Сирид сая сая хүн амь алдаж байна гээд энд эмэгтэйчүүд, хүүхэд амь алдаж энэ ч үргэлжилсээр байна гэсэн байна.
Эрүүл мэнд

Иранд 134 настай хүн амьдарч байгааг сая мэджээ
Иран улс энэ намар хүн амын тооллого явуулснаар 1882 онд төрсөн эрэгтэй амьд сэрхүүн байгааг олж мэдсэн байна. Өдгөө 134 настай Ахмад Суфи манай гариг дээрх хамгийн өндөр настай хүмүүсийн жагсаалтад Индонезийн 145 настай Содимежогийн дараа хоёрдугаарт бичигдэх болж байна.
Эрүүл мэнд

Европын холбоо цэргийн зардлаа нэмэгдүүлнэ
Энэ хөрөнгийг кибер аюулгүй байдал, тагнуулын мэдээлэл цуглуулах, батлан хамгаалах зориулалттай сансрын хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ Еврокомисс өндөр хүчин чадалтай, стандартад нийцсэн зэвсэг гаднаас худалдан авахад зориулна гэж хэвлэл бичжээ. Өнөөдөр Европын холбоо зэвсэглэлд нийлүүлж байгаа нийит зэвсгийнхээ 80 хувийг дотроосоо хангаж байгаа гэж Брюссель мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

Колумбын онгоцноос дөрвөн хүн үлдсэн бол ослоос зургаан хүн амьд гарчээ
Колумбад онгоцны ослоор 71 хүн амь алдсаны дотор бразилийн хөлбөмбөгчид явсан гэж Колумбын Ослын үр дагавартай тэмцэх үндэсний төвийн захирал Иван Маркес мэдээлээ. Онгоцонд нийт 77 зорчигч явсны зургаа нь бэртэж гэмтэн амьд үлдсэн байна. Үүний өмнө онгоцонд 81 зорчигч явсан гэж мэдээлж байсан юм.
68 зорчигч, багийн есөн хүнтэй онгоц Бразилаас Болив хүрэхээр нийсч явсан юм байна. Колумбын эрх баригчдын мэдээлснээр дөрвөн зорчигч яг онгоц нисэх гэж байхад нисэхээ болилоо гэж мэдэгдсэн гэнэ.
Эрүүл мэнд

Сирийн гал зогсоох хэлэлцээрт 1000 гаруй суурин нэгдлээ
Сирийн Латакия, Хама мужийн гурван ч суурин газрын төлөөлөгч гал зогсоох хэлэлцээрт өнгөрсөн даваа гарагт нэгдэж гарын үсэг зурлаа гэж Сири дэх дайсагнагч талуудын гал зогсоох асуудлаарх Оросын төвийн мэдээлэлд дурджээ.
Ингэснээр гал зогсоох хэлэлцээрт нэгдсэн суурин газрын тоо 1003 хүрсэн байна.
Эрүүл мэнд

Хятад түүхэндээ тэнгисийн цэргийн хамгийн том сургууль хийжээ
Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний албан ёсны сайтад мэдээлснээр бол БНХАУ түүхэндээ хамгийн том тэнгисийн цэргийн хээрийн сургууль хийснээ сая олон нийтэд зарлалаа. Есдүгээр сард болсон энэ хээрийн сургуульд тэнгисийн цэргийн 100 гаруй хөлөг онгоц, байлдааны хэдэн арван нисэх онгоц оролцсон гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Эрүүл мэнд

Бундестагийн сонгуульд Оросууд кибер дайралтаар нөлөөлж магадгүй
Германы сөрөг тагнуулын албаны тэргүүн Ханс-Георг Маассен бас дараа онд болох германы бүх нийтийн сонгуульд “Оросын зүгээс саад болох гэсэн оролдлого гарч магадгүй” хэмээн Германы засгийн газар болгоомжилж байна гэж арваннэгдүгээр сарын дундуур мэдэгдэж байсан юм.
Германы канцлер Ангела Меркель ч бас “Оросууд Бундестагийн сонгуульд хакер дайралтаар нөлөөлөхийг оролдож магадгүй” гэж энэ сарын 9-нд мэдэгдсэн.
Эрүүл мэнд

Майданы үеэр амь алдагсдын гэр бүлээс Янукович уучлал гуйлаа
Виктор Янукович даваа гарагаас эхлээд Ростов мужийн шүүхэд дүрс бичлэгээр байцаалт өгч эхлэхдээ Киевийн Тусгаар тогтнолын талбайд болсон жагсаал цуглааны үеэр хүмүүсийг буудах тушаал өгөөгүй гэж мэдэгдээд харин зэвсэгт мөргөлдөөнийг өнөөдөр засгийн эрхэнд байгаа хүмүүс эхлүүлсэн, тэд Украины төр засгийг түлхэн унагаах гэж бүр төлөвлөгөөтэйгөөр тусгай ажиллагаа явуулан буудаж эхэлсэн гэжээ.
Эрүүл мэнд

Фиделийн дараа “Эрх чөлөөний арал” хаашаа явах бол
Гэхдээ л анхаарлын төвд Куба урьдынхаараа хаалттай хэвээр, коммунизмаа тунхаглаж, империализмыг үзэн ядсаар, эрх чөлөөг хүссэн иргэд нь АНУ- руу дүрвэсээр байх уу, саяхнаас АНУ-тай харилцаагаа сэргээх гэсэн оролдлого хийж байгаа нь өөрчлөлийн эхлэл үү гэдэг асуудал. Фиделийг амьд сэрүүн байхад түүний дүү Рауль Кастро АНУ-тай дипломат харилцаагаа сэргээж, хоёр нийслэлд ЭСЯ нээсэн нь, Фиделийг нас барсны дараа улам хүчээ авах болов уу гэсэн таамаг байгаа нь ч нууц биш.
Эрүүл мэнд

Нисгэгчид нь ажил хаяснаас Lufthansa 1700 нислэгээ цуцаллаа
Германы агаарын тээврийн Lufthansa компанийн ажилтнууд ажил хаяснаас болоод тус компани даваа гарагт 1700 нислэгийг цуцалснаа мэдэгдсэн байна. Намар дуустал ажилдаа гарахгүй гэж мэдэгдээд байгаа нисгэгчид, тэдний багийн гишүүд үүний өмнө 23-ны өдрөөс 26 хүртэл ажлаа хаяхад тус компани 3000 орчим нислэгээ цуцалсан юм. Үүнээс үүдээд Lufthansa өдөр тутам хэдэн арван сая еврогийн алдагдал хүлээж байна.
Эрүүл мэнд

Нидерландад шувууны ханиад гарч 200 мянган нугас устгах болоод байна
Нидерландад нийслэл Амстердамаас зүүн зүгт орших Биддингхёйзен суурингийн шувууны зургаан ч аж ахуйн нэгжээс эхлэн шувууны ханиад гарснаас болж улсын хэмжээгээр гэрийн тэжээмэл 190 мянга гаруй нугасыг устгахад хүрээд байна гэж “Би-би-си” агентлаг мэдээллээ.
Эрүүл мэнд

Трамп: Сонгуулиар илүү гарсан сая санал хууль бус
Санал асуулгын дүнгээр Трамп 270 төлөөлөн сонгогчийн санал авахад ялах байсан бол бүр 306-г нь авсан бол түүний өрсөлдөгч, Ардчилсан намын нэр дэвшигч Хилари Клинтон 232 санал авчээ.
Гэтэл нийт сонгогчдын санал өгсөн дүнгээс үзэхээр Хилари Клинтон 64 сая хүний санал авсан байхад Трампын төлөө 62 сая хүн санлаа өгсөн гэж гараад байгаа юм.
Эрүүл мэнд

Бээжин агаарын бохирдлын “хөх” түвшин зарлалаа
Хятадын нийслэлд агаарын бохирдол дээд хэмжээнд хүрч Бээжингийн агаарын бохирдлыг хянах штабаас энэ сарын 26-нд аюулын “хөх” түвшинд хүрснийг зарлан анхааруулсан байна. Энэ нь агаарын бохирдол бүр тавдугаар түвшиндээ хүрлээ гэсэн үг. Хотын иргэдийг гудамжинд гарахдаа анхаарал болгоомжтой байж, албан байгуулалага, автомашинтай хүмүүсийг байгаль орчинд аль болох бага нөлөөлөл үзүүлэхийг тус штаб уриалжээ.
Эрүүл мэнд




























