Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Умардын “өдөөн хатгалгад” бэлэн байхыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч уриаллаа

Умард Солонгосын зүгээс ирэх өдөөн хатгалгын хариуд өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Хын Хе өөрийн захиргааны өндөр албаны хүмүүстэй хийсэн зөвлөгөөнийхөө үеэр анхаарууллаа гэж Рёнхап агентлаг дамжууллаа.
БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг тавьиад байгаа ч Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт АНУ-ын аюулын эсрэг цөмийн зэвсэг, пуужингийн туршилт шинээр хийхэд бэлэн байхыг даалгасан юм.
“Олон улсны хамтын нийгэмлэг Умард Солонгосын эсрэг хатуу хориг тавиад байгаа ч энэ улс Ким Чен Уны даалгавраар цөмийн цэнэг, балластик пуужин туршихаар байнга өдөөн хатгаж байна” гэж Пак Хын Хегийн хэлснийг Рёнхап агентлаг иш татжээ. Тэр бас хэрвээ ийм хориг байгаагүй бол эдний өдөөн хатгалга бүр илүү, хүчтэй байх байлаа гэсэн байна.
1950-1953 оны Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосын зүгээс 2,8 мянган удаагийн өдөөн хатгасан үйлдэл гарч энэ бүхний улмаас 5000 хүн амь үрэгдсэн гээд “Өнөөдөр бол Солонгосны хойгийн ирээдүйн тухайд илүү чухал цаг үе” гэжээ.
Нэгдүгээр сарын 6-нд Умард Солонгос цөмийн цэнэг туршсан бол хоёрдугаар сарын 7-нд цөмийн цэнэгт хошууг 12 мянган км тээх пуужин тээгч туршсаны дараагаар Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хүндрээд байгаа юм.
Ингэхэд энэ бидэгд ямар ч падлий байхгүй шүү. Доторхи асуудлаа яая гэж байж худлаа мэдэмхийрцгээд яахийн
aldaagui bichij surmaar yum Солонгосны биш Солонгосын шүү дээ...
Эхлээд өөрсдөө өдөөд байх хэрэггүй. АНУ дагаж үндэстнээ хагалсан бууны ноход цээрлэлээс айгаад байгаа юм байна л даа
энэ авгай элэг нэгт хойт Солонгосынхоо эсрэг тавьсан хоригоо цуцлаад, АНУ-ыг энэ хэргээс холдуулж буцаавал хэн ч, аль нь ч өдөөн хатгалага хийхгүй дээ.Одоо бол умард биш, Өмнөд нь АНУ-тай нийлж өдөөн хатгалга хийж,цэргийн сургуулилт хийгээдбайгаа биз дээ.

Умард Солонгосын зүгээс ирэх өдөөн хатгалгын хариуд өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Хын Хе өөрийн захиргааны өндөр албаны хүмүүстэй хийсэн зөвлөгөөнийхөө үеэр анхаарууллаа гэж Рёнхап агентлаг дамжууллаа.
БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг тавьиад байгаа ч Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт АНУ-ын аюулын эсрэг цөмийн зэвсэг, пуужингийн туршилт шинээр хийхэд бэлэн байхыг даалгасан юм.
“Олон улсны хамтын нийгэмлэг Умард Солонгосын эсрэг хатуу хориг тавиад байгаа ч энэ улс Ким Чен Уны даалгавраар цөмийн цэнэг, балластик пуужин туршихаар байнга өдөөн хатгаж байна” гэж Пак Хын Хегийн хэлснийг Рёнхап агентлаг иш татжээ. Тэр бас хэрвээ ийм хориг байгаагүй бол эдний өдөөн хатгалга бүр илүү, хүчтэй байх байлаа гэсэн байна.
1950-1953 оны Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосын зүгээс 2,8 мянган удаагийн өдөөн хатгасан үйлдэл гарч энэ бүхний улмаас 5000 хүн амь үрэгдсэн гээд “Өнөөдөр бол Солонгосны хойгийн ирээдүйн тухайд илүү чухал цаг үе” гэжээ.
Нэгдүгээр сарын 6-нд Умард Солонгос цөмийн цэнэг туршсан бол хоёрдугаар сарын 7-нд цөмийн цэнэгт хошууг 12 мянган км тээх пуужин тээгч туршсаны дараагаар Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хүндрээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
өрөаа
өөрсдийгөө америкаар тоглуулсан үндэстэн
2016.03.21
2016.03.21
2016.03.21
2016.03.21
2016.03.21






















