НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
“Монгол улсын төрийн дууллын өдөр” — ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
МИАТ ТӨХК нь БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Ерөнхий сайд Н.Учрал: Цахилгааны үнэ нэмэхгүй
Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа
ЗАВХАН АЙМАГ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АЛТАЙН ХЯЗГААРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Бүсгүйчүүдийн “зүрхийг эзэмдэгч” сайд
Б.СЭВЖИДМАА
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо очсон газар бүртээ, уулзсан бүсгүй бүрийнхээ сэтгэлийг татаж чаддаг нэгэн гэдгийг энэ хэдхэн зураг нотолно.

АНУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Трампын Иванка охинтой зэрэгцэн сууж, үзэсгэлэнт бүсгүйн харааг булааж байсан тэрээр Германд зочлохоор ирэхдээ Германы канцлер Ангела Меркелийн гэр бүлтэй лааны гэрэлд романтик зоог барьжээ. 45 настай, залуухан удирдагчийн биеэ авч яваа байдал, харилцаа, эмэгтэйчүүдийг хүндэтгэдэг зан чанар нь уулзсан бүсгүйчүүдийг бишрүүлдэг бололтой. Тааламжтайяа инээмсэглэн ширтэх бүсгүйчүүдийн зураг уулзалт болгоноос үлджээ. Тэр дунд Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин, жүжигчин Эмма Ватсон, Их Британийн хатан хаан Элизавета гээд олны танил эмэгтэйолон бий.
Жастин Трюдо 2015 онд Ерөнхий сайд болохдоо танхимынхаа гишүүдийн тал хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлснээрээ бүсгүйчүүдийг хамгийн их дэмждэг удирдагч хэмээн үнэлэгдсэн юм. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард Япон улстай хоёр талын хэлэлцээ хийх байсан боловч эхнэртэйгээ хуримын 11 жилийн ойгоо тэмдэглэхээр уулзалтаа цуцалсан удаатай.
Энэ мэт Канадын Ерөнхий сайдад эмэгтэйчүүдийн хүндэтгэл хүлээх олон сайн чанар байдаг бололтой.

0 Сэтгэгдэл