“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” ХӨГЖМИЙН ЦОМНОЛЫН ЭХНИЙ БҮЛГИЙГ ТОЛИЛУУЛАВ
Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна
Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ
УИХ:Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг 57.7 хувийн саналаар чөлөөллөө
Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслол болно
ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН IV ХУРАЛ БОЛОВ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэнэ
“Бид сэргийлж чадна. Харин та...?” уриатай арга хэмжээнүүд төлөвлөжээ
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Одоог хүртэл эмчилгээний төгс аргыг нээн илрүүлж чадаагүй байгаа хорьдугаар зууны аймшигт тахал хэмээн нэрлэгддэг ХДХВ, ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдгөө дэлхий дээр 70 сая гаруй хүн халдвар авч, 35 сая орчим хүн амь насаа алдаад байна. Жилд 2,1 сая хүн ХДХВ-ийн халдвар авч байгаа бол нийт халдвартай хүмүүсийн 40 орчим хувь нь өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа гэсэн тооцоолол бий.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Одоог хүртэл эмчилгээний төгс аргыг нээн илрүүлж чадаагүй байгаа хорьдугаар зууны аймшигт тахал хэмээн нэрлэгддэг ХДХВ, ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдгөө дэлхий дээр 70 сая гаруй хүн халдвар авч, 35 сая орчим хүн амь насаа алдаад байна. Жилд 2,1 сая хүн ХДХВ-ийн халдвар авч байгаа бол нийт халдвартай хүмүүсийн 40 орчим хувь нь өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа гэсэн тооцоолол бий. Манай улс сүүлийн хорь гаруй жил ХДХВ,ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг тодорхой зорилго уриалгын дор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн хувьд “Бид сэргийлж чадна. Харин та..?” уриатайгаар зохион байгуулах юм байна.
Тухайлбал, сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдаан, эрдэмтэн судлаачдын дунд ХДХВ, ДОХ-ын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
Улсын хэмжээний бүх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчдад “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тухай ерөнхий ойлголт, дэлхий дахинд болон монгол дахь тархалт” сэдвээр мэдээлэл өгнө. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудад ХДХВ, ДОХ-ын халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг богино хэмжээний видео зөвлөмжөөр дамжуулан кино эхлэхийн өмнө үзүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад улаан тууз тараах зэрэг олон төрлийн арга хэмжээ төлөвлөжээ.
Нийт хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ оос сэргийлэх зөв мэдлэг, хандлага олгох, эерэг зан үйл төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилготой дээрх арга хэмжээг зохион байгуулахад Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл голлох үүрэгтэй оролцож байгаа юм байна.
0 Сэтгэгдэл






















