Билгийн

Доллар (USD)

2884.0

Улаанбаатар

+22°C
USD / 3611.0₮
CNY / 506.0₮
KRW / 2.71₮
SEK / 399.0₮
JPY / 25.11₮
RUB / 52.18₮
EUR / 4329.0₮
CHF / 4649.0₮
GBP / 5003.0₮
HKD / 463.7₮
CAD / 2680.0₮
AUD / 2461.0₮
SGD / 2884.0₮
NZD / 2251.0₮
TRY / 90.4₮
USD / 3611.0₮
CNY / 506.0₮
KRW / 2.71₮
SEK / 399.0₮
JPY / 25.11₮
RUB / 52.18₮
EUR / 4329.0₮
CHF / 4649.0₮
GBP / 5003.0₮
HKD / 463.7₮
CAD / 2680.0₮
AUD / 2461.0₮
SGD / 2884.0₮
NZD / 2251.0₮
TRY / 90.4₮
USD / 3611.0₮
CNY / 506.0₮
KRW / 2.71₮
SEK / 399.0₮
JPY / 25.11₮
RUB / 52.18₮
EUR / 4329.0₮
CHF / 4649.0₮
GBP / 5003.0₮
HKD / 463.7₮
CAD / 2680.0₮
AUD / 2461.0₮
SGD / 2884.0₮
NZD / 2251.0₮
TRY / 90.4₮
USD / 3611.0₮
CNY / 506.0₮
KRW / 2.71₮
SEK / 399.0₮
JPY / 25.11₮
RUB / 52.18₮
EUR / 4329.0₮
CHF / 4649.0₮
GBP / 5003.0₮
HKD / 463.7₮
CAD / 2680.0₮
AUD / 2461.0₮
SGD / 2884.0₮
NZD / 2251.0₮
TRY / 90.4₮
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна "Токио 2025" Зуны XXV Дифлимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ ЦЕГ: Зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, нэг хүн хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна "Токио 2025" Зуны XXV Дифлимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ ЦЕГ: Зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, нэг хүн хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
Хувийн шоронгийн бизнес буюу авлигын тод хэлбэр


Хүнд, хөнгөн янз бүрийн гэмт хэрэг үйлдсэний улмаас засан хүмүүжүүлэх газар буюу шоронд хоригдож байгаа хүний тоогоороо Америк дэлхийд тэргүүлдэг. Тодруулбал, Америкийн шоронгуудад 2,3 сая хүн хоригддог. Ийм олон хүнийг байрлуулах байрнаас эхлээд идэх хоол, нүүр, гараа угаах усанд хүртэл асар их зардал гардаг нь ойлгомжтой. Иймд америкчууд дэлхийн түүхэнд сүүлийн хагас зуун жил гарч байгаагүй зүйл хийж энэ салбарыг хувьчилсан байдаг. Ингэснээр хувийн шоронтой цорын ганц улс нь АНУ болж хувирсан. Хувийн гэдэг нь тухайн компани аль болох их ашиг олохын төлөө бүхнийг хийнэ гэсэн үг. Асар их мөнгө эргэлдсэн газар элдэв ээдрээ заавал байх ёстой. Энэ талаар “The Nation” сонинд бичсэн байна. Ээдрээ нь тун ч таагүй гэж болно. Хувийн шоронгийн үйлчилгээ явуулдаг “Corrections Corporation of America” компани гэхэд өнгөрсөн жил Америкийн 50 мужийн амбан захирагчдад захидал явуулжээ.

Захидлын утга нь тухайн муж дахь гэмт хэргийн үзүүлэлтээс үл хамаараад шоронг 90 хувиар дүүргэнэ гэсэн баталгаа өгвөл шоронтой холбоотой бүх зардлыг нь даахад бэлэн гэсэн байх юм. Өөрөөр хэлбэл, шүүх хүнийг ялихгүй шалтагаар шоронд хорих заалт гаргах замаар тухайн компанийг ашигтай ажиллана гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардсан байна.

Америкийн тухайн муж болгон шүүхээс хоригдох ял авсан хүнд зориулан тодорхой хэмжээний мөнгө гаргадаг. Тухайн муж нь шоронгийн байр, түүнд ажиллах хүмүүсийг бэлдэх гэх мэт зүйлд зардал гаргалгүй зөвхөн хоногийн хоол, хувцасны мөнгө  хувийн компанид өгөөд бусад нь хамаагүй гэдэг. Иймд энэ салбарт ажилладаг хувийн бүх компани аль болох өндөр ашиг олохын төлөө боломжоо дайчилдаг аж. Зөвхөн байр орон сууц, хоол гэлтгүй бүх л зүйлээр шүү дээ.
Жишээлэхэд, шоронд хоригдож байгаа хүмүүсийг ар гэртэйгээ ярих эрхээр хангадаг “Global Tel* Link” компани гэхэд шоронгоос Америкт байгаа дурын утас руу ярих төлбөрийг нэг минут нь нэг ам.доллар 13 цент гэж тогтоожээ. Ингэхдээ дотор нь байгаа хүнд мөнгө байхгүй нь тодорхой болохоор хамаатан саднаас нь урьдчилсан төлбөрт данс нээхийг шаарддаг. Нөгөөдүүл нь мэдээж шаардсаныг нь биелүүлэн данс нээнэ. Иймэрхүү тулгалтын ачаар зөвхөн шоронгоос гарч байгаа утасны яриаг хариуцсан жижигхэн компани гэхэд л жилдээ 500 сая ам.долларын цэвэр ашигтай ажилладаг аж.

Иймэрхүү компани дэлхийн хамгийн ардчилсан оронд яаж ийм өвөрмөц салбарт орж ажиллаад байна вэ гэдэг асуудал гарч ирэх нь зүйн хэрэг. Дээр нэр гарсан сонины сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар хариулт нь тун энгийн. Манай сонин хэвлэлээр гараад байдагтай адил “цавчаа” гээч зүйлийг удирдах албан тушаалтнуудад гамгүй санал болгодог болохоор ялдаг аж. 2,3 сая хоригдлын ар гэртэйгээ хийж байгаа ярианы минут тус бүрээс 1,13 ам.доллар авахын төлөө хэдий хэмжээний “цавчаа” өгөхөд болох вэ?

Энэ зөвхөн эхлэл. Тухайн мужаас гаргаж өгсөн мөнгийг авсан хувийн шоронгийн эзэд нь хоригдлуудыг өөрийн боол, хувийн өмч мэтээр дураар ашиглах боломжтой. Ийм сайхан боломжийг ашиглахгүй бол нүгэл болох  биз. Тиймээс сүүлийн үед Америкийн сонин хэвлэлээр орчин үеийн боолын дэглэмийн талаар олонтаа яригдах боллоо. Хувийн шоронгийн эзэд хоригдлуудыг өөрийн хамжлага албат мэт хамгийн хүнд хүчир ажилд зүтгүүлээд сардаа 20-50 ам.долларын цалин өгөөд үлдсэнийг нь  өөрсдөө авдаг аж. Америкийн цалингийн доод хэмжээг бодоод үзвэл хувийн шорон ажиллуулдаг бизнесмэнүүд хэдий хэмжээний ашигтай ажилладгийг төсөөлөхөд ч бэрх. Тэр тусам олон жилийн хорих ял аваад хувийн шоронд суусан хоригдлууд хожим нь хийсэн ажлынхаа цалинг тухайн мужийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авах гэж шүүхэдсэн ч шүүх нь бизнесмэнүүдийн талд орсон тохиолдол бий. Тэгэхээр цаашдаа ямар ч байсан тухайн мужийн хувийн шоронд олон жил болсон хүн шүүхээр заргалдаж цалин хөлсөө авна гэсэн ойлголт байхгүй гэнэ.Үүний дээр хувийн шоронтой холбоотой бас нэгэн том бизнес явж байдаг аж. Энэ нь, 2,3 сая хүний эрүүл мэндтэй холбоотой бизнес. Өөрөөр хэлбэл шоронгийн эмнэлгийн салбар. Хэдийгээр нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдэн шоронд орсон ч  тухайн хүний эрүүл мэндийг төрөөс анхаарах үүрэгтэй. Нэгэнт ял эдлэх гэдэг зүйлийг хувьчилсан болохоор шоронд эмнэлгийн үйлчилгээ ч дагаж хувьчлагдах нь ойлгомжтой. Ингээд л бас ээдрээ эхэлдэг аж. Учир нь, энэ салбарт дээр дурдсантай адил “цавчаа” өгч байгаад тендерт ялсан компани нь аль болох бага зардал гаргаж их орлого олохыг л хичээдэгт гайхах зүйлгүй. Зарим төрлийн өвчнөөр өвдсөн ялтнуудыг манай компанийн гарын авлагад ийм өвчнийг эмчлэх заалт байхгүй гээд харсаар байгаад нөгөө ертөнц рүү үдчихдэг юм байх. Өвчин ховор, эмчлэхэд шаардлагатай эм тариа нь үнэтэй байх тусам компани нь өөрсдийн үзүүлэх ёстой үйлчилгээний жагсаалтаас тухайн өвчний нэрийг яаравчлан хасдаг.

Иймдээ ч энэ салбарыг атгасан компаниуд асар их ашигтай ажилладаг. 2008 онд болсон дэлхийн эдийн засгийн хямралын дараа буюу 2009 онд гэхэд л шоронгуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг “Correctional Medical Services” компанийн захирал Рик Холлуорт гэгч нь жилийн сая ам.долларын цалинтай ажиллаж, түүнийг нь “Forbes” сэтгүүл дэлхийн даяар мэдэгдэн тунхаглаж байв. Холлуортын даргалдаг компани нь 29 мужийн шоронд эмчилгээ хариуцсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилдээ 1,5 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг гэхээр энэ салбар ямар их мөнгө эргэлддэгийг харуулж байгаа юм. Эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлэхгүй байснаас нас барсан эмэгтэй хоригдлын ар гэрээс гаргасан шүүх хурал дээр сувилагч нь “Бид тэднийг шууд цогцос хадгалах газар хүргэж өгдөг болохоор түргэн тусламж дуудах мөнгөө хэмнэдэг” гэж хэлсэн байдаг.

Үүний дараа хоолны асуудал гарч ирнэ. Энд бас л тендер зарлагдах бөгөөд хамгийн их “авлига” өгсөн компани нь ялдаг гэнэ. Хоолны чанар, илчлэг энэ тэр нь “ум мааний бадмий хум”  хэмээн Америкийн иргэдийн эрх чөлөөний холбоонд ажилладаг өмгөөлөгч Уилл Харрелл хэлсэн байна. Тэрээр байгууллагын шугамын дагуу Техас мужийн Коук тойрог дахь нэгэн хувийн шоронд шалгалт хийжээ. Ингээд сэтгэгдлээ хэлэхдээ “Ёстой ой гутмаар. Хаашаа л харна хаа сайгүй шавж. Хоолон дотор нь жоом. Ёстой аймшиг” гэж бичсэн аж. Бас нэгэн хувийн шоронд байсан хүн “Хоол идэх газрын өмхий үнэр нь аймшигтай байсан болохоор би тэнд юу ч идэж чаддаггүй байлаа” гэжээ.

Хувийн шоронтой холбоотой өөр нэгэн гаж үзэгдэл нь прокурор, шүүгч ба хувийн шоронгийн эздийн холбоо. Хувийн шорон гэдэг нь тухайн хүн хэд хонох нь анхнаасаа тодорхой зам зуурын дэндүү хямд зочид буудал гэсэн үг. Ийм “зочид буудлыг” аль болох ашигтай ажиллуулахын тулд өрөөнд суугаа үйлчлүүлэгч буюу хоригдолд заавал үзүүлэх ёстой үйлчилгээний нэр төрөл аль болох цөөн, түүнд зарцуулах мөнгө хамгийн бага байх ёстой. Хамгийн гол нь өрөө болгон үйлчлүүлэгчтэй байх ёстой. Муж эсвэл холбооны Засгийн газар нь тухайн хоригдлыг юу, юугүй үхүүлчихэлгүй байлга гээд хоол, ундных нь мөнгийг шууд өгч байгаа. Иймд хувийн шоронгийн эздийн хувьд өрөөнүүд нь хэдий чинээ дүүрэн байна, тэр хэмжээгээр ашигтай. Тиймээс сүүлийн жилүүдэд, хувийн шоронгийн эзэд прокурор, шүүгчидтэй хуйвалдан гудамжинд чанга дуугаар хэрэлдсэн гэх мэт тун ялихгүй хэрэгт аль болох олон жилийн хорих ял оноодог өвөрмөц бизнес явах болсон тухай Америкийн хэвлэлийн хэрэгслүүд ярих болжээ.

Дээр дурдагдсан 90 хувиар дүүргэнэ гэсэн баталгаа өгвөл шоронтой холбоотой бүгдийг даахад бэлэн байгаа тухай захидал ч үнэн хэрэг дээрээ ийм л утгатай. Америкийн 48 мужийн амбан захирагч нарт явуулсан захидал  шууд бус хэлбэрээр “нээнтэг” л байвал хориод байна гэвэл бид тэр хоригдлуудыг чинь аль болох өлсгөөд үхүүлчихэлгүй хэдэн жил байлгаад гаргая гэсэн баталгаа өгнө л гэсэн үг юм. Хувийн шоронгуудтай холбоотой энэ мэт ээдрээ сүүлийн үед нэлээд асуудал үүсгэж байгаа бололтой. Юм болгоныг хувьчилъя, ер нь төрийн  мэдлийн юу ч байх ёсгүй гэх мэт зүйл ярих хүн олон болсон энэ үед Америкийн хувийн шоронтой холбоотой ээдрээг бид судалж үзэхэд илүүдэхгүй л байх.

0 Сэтгэгдэл
ene bol aimshig. ted mungunii tuluu yu ch hiij chadna. Unuudur manai tur zasagt dandaa biznessmenuud l bna shuu dee. ted zugeer l huiwaldaad mongoliig huwaaj idej bna shuu dee. udahgui amerikiin ene turshlagiig heregjuulch magadgui dee
buhniig huwid ugwul yg iim aimshigtai ur dagawart hurne. Turiin uilchilgee zaawal bh ystoi. Awilga harsan ***** humuusiig bid turd gargasanaar ennees ch aimshigtai ur dund hurch bolno
oo shuuhiin shiideveriinhen nyamdorj ednuus chin horigdluudiig ali hediine l huvidaa ashiglaad bga bizde
ali hediin mgld ehelchihsen l bhshig sangdsan da.
Манайх тгвэл шоронг 90 хувь дүүргэх биш иргэдийнхээ 90 хувийг шоронд хийнэ гэсэн баталгаа шаардаж гаргуулж яллуулаад хорьж чадахгүй холион бантан болж бүгд корейруу зугтаж монгол зүгээр хэдэн шорон баахан хоригдол ажиллуулдаг уурхайнууд л үлдэх юм байна.
ene bol manai ulsiin ireedui bna daa
ardchilal gedeg chini zugeer l naiman usegnees butsen yg yum biz dee
ene bol manai ulsiin ireedui bna daa
Манай бизнесменүүдэд сайхан боломж гарах нь дээ, ийм хууль гаргавал МУ дорхноо шорон улс болох биз, одоо хоригдлоо багтаахгүй байгаа
монголд 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үеийнх шиг юм шив дээ, 30-аад онд тухайн үеийн хууль хяналтынхан дайсан илрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж гэмгүй монголчуудаар шорон гяндан дүүргэж, алж устгаж байсан бол америкт мөнгө олохын тулд шорон гянданг дүүргэдэг хэрэг юм шив дээ
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан