АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Бэлэвсэн эмэгтэйчүүдийн хот
Энэтхэгийн Дели хотоос зүүн өмнөд зүгт машинаар хэдхэн цаг яваад хүрэх газарт Вриндаван хэмээх хот бий. Энэ газар бэлэвсэн эмэгтэйчүүдийн хот гэдгээрээ алдартай. Яагаад ч юм, эр нөхрөө алдаж, үр хүүхдээсээ холдохын цагт энэтхэг эмэгтэйчүүд энэ л газрыг барааддаг аж.
Энэтхэгт өнөөдөр бэлэвсэрч хоцроод ганцаараа аж төрж буй эмэгтэй 40 саяар тоологдож байгаа нь нийт эмэгтэйчүүдийн 10 хувийг эзэлж байна. Вриндаваныг зорин ирсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь үр хүүхдээсээ халамж анхаарал горьдоод ч нэмэргүй хэцүү амьдралтай байдаг гэнэ. Гэвч энд ирээд амьдрал нь дээрдсэн зүйл огтхон ч үгүй. Тэд сард ердөө 5 ам.доллар хүрэхтэй үгүйтэй тэтгэвэрийн мөнгө болон тусламжийн байгууллагуудын хааяа нэг тараадаг аяга будаахан зэргээр амиа зогоож, насны эцсийг хүлээдэг байна. Тэдэнд олддог цорын ганц ажил нь сүмд дуулах. Өдөрт хоёр удаа, долоо хоногт дөрвөн удаа сүмд дуулснаар 20 цент, нэг аяга будааны хөлс авна.

Энэтхэг бол залуусын орон. Хүн амын есөн хувийг л ахмад настнууд эзэлдэг. Гэвч энэ улсын тэтгэврийн тогтолцоо үнэндээ дампуу. Тус улсын ажиллах хүчний 90 хувь нь албан бус, хувийн хэвшилд ажилладаг. Тэдний дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бага орлоготой ажилчид байдаг учраас тэтгэвэрийн дансанд мөнгө хуримтлуулж чаддаггүй. Энэ байдлаас болоод залуудаа ажил хийж байсан ч нас ахиад, гэртээ суумагц ядуусын эгнээ рүү шилжих нь энэтхэгчүүдийн дунд маш түгээмэл ажээ.
Энэтхэгийн Дели хотоос зүүн өмнөд зүгт машинаар хэдхэн цаг яваад хүрэх газарт Вриндаван хэмээх хот бий. Энэ газар бэлэвсэн эмэгтэйчүүдийн хот гэдгээрээ алдартай. Яагаад ч юм, эр нөхрөө алдаж, үр хүүхдээсээ холдохын цагт энэтхэг эмэгтэйчүүд энэ л газрыг барааддаг аж. Энэтхэгт өнөөдөр бэлэвсэрч хоцроод ганцаараа аж төрж буй эмэгтэй 40 саяар тоологдож байгаа нь нийт эмэгтэйчүүдийн 10 хувийг эзэлж байна. Вриндаваныг зорин ирсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь үр хүүхдээсээ халамж анхаарал горьдоод ч нэмэргүй хэцүү амьдралтай байдаг гэнэ. Гэвч энд ирээд амьдрал нь дээрдсэн зүйл огтхон ч үгүй. Тэд сард ердөө 5 ам.доллар хүрэхтэй үгүйтэй тэтгэвэрийн мөнгө болон тусламжийн байгууллагуудын хааяа нэг тараадаг аяга будаахан зэргээр амиа зогоож, насны эцсийг хүлээдэг байна. Тэдэнд олддог цорын ганц ажил нь сүмд дуулах. Өдөрт хоёр удаа, долоо хоногт дөрвөн удаа сүмд дуулснаар 20 цент, нэг аяга будааны хөлс авна.

Энэтхэг бол залуусын орон. Хүн амын есөн хувийг л ахмад настнууд эзэлдэг. Гэвч энэ улсын тэтгэврийн тогтолцоо үнэндээ дампуу. Тус улсын ажиллах хүчний 90 хувь нь албан бус, хувийн хэвшилд ажилладаг. Тэдний дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бага орлоготой ажилчид байдаг учраас тэтгэвэрийн дансанд мөнгө хуримтлуулж чаддаггүй. Энэ байдлаас болоод залуудаа ажил хийж байсан ч нас ахиад, гэртээ суумагц ядуусын эгнээ рүү шилжих нь энэтхэгчүүдийн дунд маш түгээмэл ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























