Алдарт эхийн одонг 12.306 ээж хүртлээ
Чихэр ихтэй, чанаргүй хүнснээс татгалзахыг уриаллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зарим замыг хаана
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
“Wonder Day” хүүхдийн баярын арга хэмжээнд урьж байна
Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
Анар жимсний 10 ач тус
Анар бол эрүүл мэндэд үнэлж баршгүй амин дэмтэй жимс гэлцдэг. Гэхдээ яг юунд ямар ач тустай болохыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл анар жимс идэх 10 шалтгаан энд байна.
1. Хөгшрөлтийн эсрэг
Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэнэ гэсэн үг.
2. Бөөр хамгаална
Хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн шинэ судалгааны үр дүнгээр бол анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг гэнэ.
3. Элэг төлжүүлнэ
Өөр нэг судалгаагаар анар жимс нь элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна.
4. Дархлааг сайжруулна
Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.
5. Харшлын эсрэг нөлөөтэй
Анарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай аж.
6. Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.
7.Түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсний шүүсийг тогтмол ууж заншвал түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг эсийг утгадаг байна.
8. Хөхний хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсийг эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.
9. Арьсны хорт хавдраас сэргийлнэ
Анар жимс ер нь арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр ч төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг гэнэ.
10.Цусны даралтыг хэвийн болгоно
Мах хэтрүүлэн идсэнээс үүдэн цусны даралт ихсэх үед анар жимс идвэл хэвийн болгодог гэнэ.
Анар их сайхан жимс гэдэгт итгэж байна.
ih ashigtai medeelel bn bayarlalaa bidend ene medeelliig ogsond
Анар жимс үнэхээр их ач тустайг мэдлээ
Анар бол эрүүл мэндэд үнэлж баршгүй амин дэмтэй жимс гэлцдэг. Гэхдээ яг юунд ямар ач тустай болохыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл анар жимс идэх 10 шалтгаан энд байна. 1. Хөгшрөлтийн эсрэг
Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэнэ гэсэн үг.
2. Бөөр хамгаална
Хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн шинэ судалгааны үр дүнгээр бол анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг гэнэ.
3. Элэг төлжүүлнэ
Өөр нэг судалгаагаар анар жимс нь элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна.
4. Дархлааг сайжруулна
Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.
5. Харшлын эсрэг нөлөөтэйАнарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай аж.
6. Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.
7.Түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсний шүүсийг тогтмол ууж заншвал түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг эсийг утгадаг байна.
8. Хөхний хорт хавдраас сэргийлнэАнар жимсийг эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.
9. Арьсны хорт хавдраас сэргийлнэ
Анар жимс ер нь арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр ч төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг гэнэ.
10.Цусны даралтыг хэвийн болгоно
Мах хэтрүүлэн идсэнээс үүдэн цусны даралт ихсэх үед анар жимс идвэл хэвийн болгодог гэнэ.
4 Сэтгэгдэл
Нэргүй
Үнэхээр хэрэгтэй байлаа🥰🥰🍓
2025.11.26
2024.04.30
2022.12.17
2022.11.22
























