Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
Хүнд суртлын лантуу дундчуул дээр л буудаг
Төрд зүтгэнэ гэдэг түмэндээ үйлчлэхийн нэр гээд л аль социализмын үеэс ярьж байсан хуучин ойтголт. Ардчилсан нийгмийн үе шүү эрх чөлөө хэмээн хүн бүр амандаа орсон үгээ хэлэх боломжтой энэ үед дээрх  үг улам л баталгаажмаар. Гэтэл та биеэрээ мэдэрч байгаа даа. Төрийн албан хаагч гэдэг хамгийн том хүнд сурталтнууд. Хаанаасаа хаалгач нь гэж төрийн аливаа байгууллагын жижүүр хүртэл эрх мэдэл өндөртэй. Дүүргийн ЗДТГ-аар орж бичиг баримт бүрдүүлэх гээд сэтэртэй хэдэн түшмэлийн үүдийг хэдэн өдөр сахина. За яршиг даа гэхээр хэрэгтэй хэрэггүй элдэв бичиггүй бол амьдрахад хэцүү. Хэрвээ хэн нэгнийг нь таньдаг садан төрөл найз нөхөд бол ажил хялбархан бүтнэ. Ажлын ид цагаар, “цайндаа орж байна аа, хүн юм байгаа биз дээ” гэх үг чулуудаад нэг өрөөндөө ороод оймс гутал яриад л суучихна. Төрийн үйл ажиллагааг ил тод болгоно,төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэнэ гээд л олонтаа захирамж, тушаал гаргадаг ч амьдралд хэрэгждэг нь нэг ч байхгүй. Тухайн мэргэжлийн бус хүмүүс төрийн албанд зүтгэх нь олонтоо. Би нэг жижигхэн бизнес эрхэлдэг бол төрийн хүнд сурталыг давах гэж багагүй зовно. Татвараас, мэргэжлийн хяналтын, дүүргийн, цагдаагийн гээд л байнга л шалгалтад өртөж хэзээ хэн ирээд юуг маань хураагаад авах бол гэсэн айдастай нойр хагас хононо. Гуанз, дэлгүүр ажил¬луулдаг бол тэд байнга ирж хооллож, хэрэгтэй бүхнээ үнэгүй авч одно. Өнөөдөр бид үнэхээр ийм л нийгэмд амьдарч байна. Та худлаа гэж хэлээд хамгийн ойрхон орших төрийн байгууллагынхаа хаалгаар л шагайгаад үзээрэй. Жижүүрт нь эхлээд дарамтлуулж байгаа биз. Ганцхан тодорхойлолт авахын тулд эхлээд жижүүрээс зөвшөөрөл авна. Дараа нь тодорхойлолтыг төлөвлөн гаргадаг доод тушаалын нэгэн дээр орно. Бичиг хийгээд өгнө. Гэтэл гарын үсэг зурдаг, тамга дардаг хоёр нь тусдаа. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр хүлээж хүлээж нэгнээс нь гарын үсэг автал нөгөөх нь алга болчихно. Энэ бүхэн тус бүртээ өөр өөрийн үнэ өртөгтэй. Ингээд л хайран цаг минь яйран болно. Эмнэлэг, дүүргийн ЗДТГ, татвар гээд л иймэрхүү ажилтай газрууд цөөрөхгүй олширсоор л байгаа нь үнэн харамсалтай. Гэсэн хэдий ч тэд чинь үүдэндээ “ Та хаан, би боол” бололтой юм томоос томоор, тодоос тодоор бичээд хадчихна. Ажилтай хүн бол төрөөс танд үзүүлэх үйлчилгээг хүртэхийн тулд ажлаасаа заавал хэдэн өд¬рийн чөлөө авах шаардлага гарна. Эсвэл гар хараад сурчихсан хүүхэд юм уу хөхүүл хүүхэн шиг хэдэн түшмэлд нь хэдэн бор юм атгуулах. Яадаг юм хүний амь аварсныхаа төлөө буян бодоод өгснийг нь авахад гээд хээв нэг суугаа эмч олон бий. Би төрөхөөсөө эхлээд, ээжийгээ хагалгаанд ороход нь за тэгээд л эмнэлгийн тусламж авах бүртээ эмчийн гар дээр мөнгө тавьсан нь үнэн шүү дээ. Бидэнд үйлчлэх ёстой гэж бодсон ч хүн үхэх гээд байхад дугаар ихтэй байгаа хэдэн сарын дараа ир дээ гээд байгаа таны гарт мөнгө атгуулаад дугааргүй үйлчлүүлсэн нь үнэн. Төрийн бусад үйлчилгээ ч огт ялгаагүй шүү дээ. Хоолонд ороорой, чихэр аваад идээрэй гээд төрийн албан хаагчийн ширээ руу гулсах хэдэн бор цаас ямар хүчээр олдож байгаа нь тэдэнд сонин биш. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд төрийн албан хаагч болох хүсэлтэй хүмүүс олширсон. Цалин багатай гээд байнга л гомдоллож байдаг ч хамгийн үнэтэй хувцас өмсч, хамгийн үнэтэй гоёл чимэглэл зүүж, хамгийн сүүлийн үеийн тансаг гар утас барьж, зарим нь хэдэн зуун саяын үнэтэй машин хөлөглөсөн ярвагар царай, ууртай төрхтэй тантгар түшмэлүүд цөөнгүй. Мөрөөрөө ажлаа хийгээд цайны ганц костюмтэй яваа хүн байгааг үгүйсгэхгүй л дээ.  Гэхдээ ийм хоёр дүр зургийн аль нь илүү жин дарах нь сонирхолтой. Бас болоогүй ээ тэд чинь үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийнхээ өмсч зүүсэнд тохируулж харьцана. Ямар сайндаа ээж минь дүүргийн ЗДТГ явна гээд олигтой гэснээ хамж өмсөөд гарна. Гэхдээ заримдаа хэцүүхэн амьдралтай мэтээр харагдвал ажлаа амархан бүтээчих ч тал бий гэнэ лээ. Харин жирийн л дундаж  төрх гаргаад очвол жинхэнэ хүнд суртлын лантуунд өртөх нь тэр. Алдаа дутагдлыг нь хэлэх нь байтугай алив нэгний учрыг асуух төдийд л зандарч загнаад эхэлнэ. Яриад хэлээд засардаггүй төрийн хүнд сурталтай түшмэлүүдтэй хэрхэн харьцах талаар ном бичвэл хамгийн гүйлгээтэй номоор шалгарч мэдэх юм шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан