Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
СҮРЖИН НЭРТЭЙ СУЛЬДАА ГАЗАР
Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж сүржин нэртэй сульдаа газар байна аа. Он дамнан төсөвлөсөн мөнгө нь нэмэгдэж байгаа ч жилээс жилд хийх ажил нь гавихгүй.  2011 онд 427.3 сая төгрөг төсөвлөгдөж байсан бол энэ онд 741.7 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байх юм.
Уг нь Тэргүүн шадар сайдын ивээл дор 2004 онд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр байгуулагдаж байсан 2008 онд Хэрэглэгчийн төлөө хэмээн хүч оруулж эрчимжүүлсэн. Бас болоогүй ээ. Манай байгууллага “Монгол Улсын эдийн засагт өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн орчин бий болгож, шударга өрсөл­­дөөний нөхцөлийг бүр­дүүлэх, төрийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх эрхэм зорилготой ажиллана. Бид өрсөлдөөний шударга бус хэлбэрүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, шударга өрсөлдөөнд харш аливаа шийдвэрүүдийг хянан зохицуулна.
Энэхүү арга замаар бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ техник, технологи нэвт­рүүлэх улмаар хүн ардын аж амьдралыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно” гэсэн уриа лоозонтой.
Тэд амласан ёсоороо хэрэг­лэгчдийн биш бизнес эрхлэгч­дийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэвэл яг тохирно. Үүнийгээ ч батлаадахав.



Нефть импортлогчдод тавьсан урхиндаа өөрсдөө унав

ОХУ-ын ганцхан компани манайхныг харцаараа хөдөл­гөх болсон. Юу гэхээр нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт. Өнгөрсөн сард шатахууны үнэ огцом нэмэгдэв. ШӨХТГ-аас шатахуун импортлогчдыг гэм буруутай хэмээн үзэж 17 тэрбум 264 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн У.Батсуурь “Нефть импортлогч найман компани хоорондоо үгсэн тохиролцож үнэ нэмсэн. Мэдээж, тэдгээр компанийн хувьд үнэ нэмэхэд нөлөөлсөн хүчин зүйл бий. Нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларснаас бодит зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн гэдэг. Тухайн үед “Найман шарга” валютын захад ам.доллар 1475 төгрөг хүрсэн. Нийлүүлэгч “Роснефть Монголиа” компаниас авсан мэдээгээр “НИК” болон “Петровис” компани 25 мянган тонн, “Жаст-Ойл” компани 1500  тонн дизелийн түлшний захиалга өгсөн боловч албан ёсны гэрээ байгуулаагүй, төлбөр шилжүүлээгүй байсан. Валютын ханшийн зөрүү хэдийгээр нөлөөлсөн ч тэд далимдуулан, үгсэн хуйвалдсан. Энэхүү валютын зөрүүг шатахууны үнэд шингээх бол дээд тал нь 170 төгрөг нэмэх байсан. Гэтэл 235-260 төгрөг нэмсэн нь үгсэн хуйвалдсан гэж үзэж байна” гэдгийг тухайн үед хариуцлагатайгаар мэдэгд­сэн. Нефть импортлогч ком­паниуд ч торгуулиа төлөх­гүй хэмээн ШӨХТГ-ыг эргүүлээд шүүхдсэн. Гэтэл дөрөвдүгээр сарын 11-нд тус газар хуралдаж  дээрх компаниудад ногдуулсан улсын байцаагчийн гаргасан дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгожээ. Шатахууны үнэ бууран байдал намжингуут дөрвийн дөрвөн улсын байцаагчийн шал­галтын дүнг 17 тэрбум төгрөгтэй хамт тэглэчихэж. Энэ талаараа ч хэвлэл мэдээллийнхэнд   дуулгасангүй. ШӨХТГ-аас ямар шалтгаанаар дээрх шийдвэрээ хүчингүй болгож байгааг холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Дээрх найман компанийг үгсэн хуйвалдсан гэдгийг тогтоож чадаагүй” гэсэн хариулт өгсөн юм. Үгсэн хуйвал­даагүй юм бол яахаараа бүгдээрээ адилхан үнэ тогтоодог юм бол. ШӨХТГ-аас 17 тэрбум төгрөгийн торгуулийг дээш, доош нь бууруулж тогтоох боломжгүй аж. Нэг бол 17 тэрбумыг төсөвт төвлөрүүлэх эсвэл тэглэх гэсэн хоёр замтай тул дээрх сонголтыг хийсэн аж. Юутай ч шатахууны үнэ нэмэгдсэний хариуцлага гэвэл дөрвөн дарга ажлаасаа халагдсанаар л дуусч байх шиг байна.

Дизель түлшний хилийн үнэ буурчихлаа. Гэтэл…

ШӨХТГ төр захиргаа, хууль хяналт зохицуулалт, хэрэглэгчийн эрхийн төлөө, хамтын ажиллагаа, зах зээл судалгаа гэсэн газруудаас бүрддэг. Өдрөөс өдөрт юмны үнэ нэмэгдэж, ард иргэд бухимдаж суухад ШӨХТГ хэрэглэгчдийн төлөө сүүлийн хоёр, гурван сар ямар ажил хийсэн мэдээ, мэдээллүүдийг сонирхлоо. “АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажил­­лана”, “Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудтай уулзлаа”, “Олон улсын хуралд оролц­лоо”, “Агентлагийн логоны загвар бүтээх уралдаан”, “Хүүхэд хаан хэрэглэгч” гар зургийн уралдаан гэх зэрэг ажил хийжээ. Иймэрхүү ажил хийдэг газрын хэрэг байна уу. Манай улсад яалт ч үгүй зах зээлийн судалгаа  хамгаас чухал байгаа. Өнөөдөр ОХУ-ын “Роснефть” компаниа дизель түлшнийхээ хилийн үнэ бууруулчихаад байхад хэн ч дуугарахгүй юм. Хилийн үнэ тонн тутамдаа 1231 ам.доллар байсан бол 1066 ам.доллар болон буурчээ. Тэгэхээр дизель түлшний үнэ литр тутамдаа  100 төгрөгөөр буурах боломжтой байгаа аж. Ядаж ШӨХТГ-ын зах зээлийн судалгааны газар нь үүнийг өдийд мэдчихсэн нефть импортлогч компаниудад үнэ бууруулах талаар шаардлага тавиад эхэлж баймаар юм. Гэтэл энэ талаар мэдэхгүй яваа юу, мэлзэж байгаа юм уу бүү мэд. Газрын тосны газар, ЭБЭХЯ нь ч таг чиг. Нэмэхээ болохоор ганцхан шөнийн дотор нэмчихдэг байж харин үнэ нь буураад байхад нефть импортлогчид өрөөлийг бус өөрсдийгөө бодоод тэртэй, тэргүй энэ талаар ганц үг ганхийхгүй нь ойлгомжтой. Сангийн сайдаар ахлуулсан “Авто бензин, дизель түлш, хүнсний зарим бараа,  нийтийн тээврийн үнийг тогт­­воржуулах хөтөлбөрийг зохион байгуулах хяналтын  зөвлөл”-өөр энэ асуудлыг шийдвэрлэх байсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй  гэж хугацаа алд­саар байгаа гэнэ. Аалзны тор шиг холбоотой атлаа аль, аль нь ажлаа хийхгүй байгаа энэ олон байгууллагын хэрэг байгаа ч юм уу даа. Зөвхөн нефтийн бүтээгдэхүүнээр жишээ авахад нэг иймэрхүү. Гэтэл мах, хүнсний бүтээг­дэхүүн, барилгын материалын үнэ, орон сууцны үнийн огцом өсөлт гээд л салбар бүрт хэрэглэгчийн эрх ашгийн төлөө тэдний хийх ажил тоймгүй их. Үнийн өсөлт гэх зүйлийн тушаа болсон нефтийн бүтээгдэхүүний үнийг хазаарлаж чадахгүй байгаа хүмүүс яаж ч энэ бүгдийг зохицуулах вэ дээ. Эсвэл Засгийн газраас тохируулагч агентлагуудаа шаардлагатай үед албан шахалтаар дээрээс нь тохируулаад, тааруулаад байна уу. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан