Билгийн

Доллар (USD)

2852.0

Улаанбаатар

+19°C
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.7₮
JPY / 24.78₮
RUB / 52.46₮
EUR / 4272.0₮
CHF / 4569.0₮
GBP / 4923.0₮
HKD / 460.9₮
CAD / 2670.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2852.0₮
NZD / 2223.0₮
TRY / 90.8₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.7₮
JPY / 24.78₮
RUB / 52.46₮
EUR / 4272.0₮
CHF / 4569.0₮
GBP / 4923.0₮
HKD / 460.9₮
CAD / 2670.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2852.0₮
NZD / 2223.0₮
TRY / 90.8₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.7₮
JPY / 24.78₮
RUB / 52.46₮
EUR / 4272.0₮
CHF / 4569.0₮
GBP / 4923.0₮
HKD / 460.9₮
CAD / 2670.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2852.0₮
NZD / 2223.0₮
TRY / 90.8₮
USD / 3607.0₮
CNY / 504.4₮
KRW / 2.68₮
SEK / 396.7₮
JPY / 24.78₮
RUB / 52.46₮
EUR / 4272.0₮
CHF / 4569.0₮
GBP / 4923.0₮
HKD / 460.9₮
CAD / 2670.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2852.0₮
NZD / 2223.0₮
TRY / 90.8₮
Х.АЮУРЗАНА: КАЗАХСТАН РУУ НҮҮСЭН ИРГЭД МОНГОЛЫН ИРГЭН БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА

Монгол Улсаас Казахстан улсад суугаа Элчин сайд Х.Аюурзанатай ярилцлаа.

-Монгол Улс Казахстантай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлууд төлөвлөсөн бэ?
-Би Казахстан, Киргиз, Тажекстан улсыг хавсран хамаардаг. Энэ онд миний хамаардаг гурван улстай ма­най улс дипломат харилцаа тогтоос­ны 20 жилийн ой тохиож байгаа. Нэгдүгээр сарын 20-нд Казахстан улстай дипломат харилцаа тогтоосны ой болсон. Дээд хэмжээнд буюу өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайдын төвшинд цахилгаан утас солилцсон. Мөн ойд зориулж сонин хэвлэл, телевизээр ярилцлага өгч, сурталчилгааны олон ажил өрнүүллээ. Казахстаны ард түмэнд Монгол эх орноо суртал­чилахын тулд төв телевизүүдээр нь Монголын тухай баримтат кино гаргаж, соёл урлагийн үзэсгэлэн зохион бай­гуулахаар төлөвлөөд байна. Казахс­тантай тохиролцсон хэд хэдэн ажил бий л дээ. Юуны өмнө Улаанбаатар хотын дарга Алма-Атад айлчлах байх.
-Киргиз, Тажекстаны тухайд?
-Киргизтэй ойн хүрээнд юу хийхээ ярилцсан. Киргиз Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой дөрөвдүгээр сарын 20-нд, Тажекстантай харилцаа тогтоосны ойг дөрөвдүгээр сарын 22-нд тэмдэглэнэ. Мэдээж, ойн өдөр Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар цахилгаан утас солилцоно. Ер нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНКиргиз улсад хийсэн айлчлал ч ойн арга хэмжээний нэг гэж ойлгож болно. Айлчлалын үеэр бизнес форум боллоо, хоёр орны төрийн бус байгууллагын төлөөллүүд уулзалдлаа, урлаг соёлын арга хэмжээ ч болсон шүү дээ. Үнэнийг хэлэхэд Тажекстанд их том арга хэмжээ зохион байгуулж чадахгүй байх. Учир нь, хоёр оронд ойн өдөр бараг давхцаж байгаа юм. Гэхдээ наад зах нь Элчин сайдын ярилцлагыг сонин хэвлэл болон телевизээр цацна гэсэн бодолтой байгаа.
-Монгол Улс БНКиргиз улстай харилцаа холбоогоо сэргээж эхэллээ. Харин Тажекстан улстай хэр холбоотой байдаг юм бэ?
-Тажекстан улс ч энэ жилээс манай улстай харилцах харилцаагаа идэвхижүүлье гэсэн сонирхолтой байгаа. Саяхан Монгол Тажекстаны найрамдлын бүлэг гэх парламентын бүлэг байгуулагдсан. Удахгүй Засгийн газар хоорондын комисс байгуулна. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чиглэсэн нэлээд олон ажил энэ жил өрнөнө.
-Монгол Улсаас казак үндэстэн олноороо Казахстан руу нүүсэн. Гэхдээ одоо эрчим нь суларсан гэж сонссон.  Монголоос зорих нүүдэл ямар байдалтай байна вэ?
-Сүүлийн жилүүдэд эрс буурсан. 1990-ээд оноос эхлэн маш олноороо Казахстан руу гарч байсан юм билээ. Албан бус тоогоор бараг 100-аад мянган казак ирсэн гэсэн тоо ч байдаг. Зөвхөн Баян-Өлгийгөөс ч биш Дархан, Эрдэнэт, Зүүн хараа, Налайхаас  гээд бүх л газраас казак үндэстэн ирсэн. Харин сүүлийн жилүүдэд бөөнөөрөө Казахстан руу чиглэх нүүдэл зогссон. Зарим нь буцаад Монгол Улсын иргэн болмоор байна гэсэн хүсэлт ч гаргаж байгаа. Буцаад Монгол Улсын иргэн болохыг хүссэн хүсэлт өнгөрсөн оноос хойш 10 орчим хүлээж аваад байна.
-Шалтгаанаа юу гэж тайлбарлаж байх юм бэ?
-Миний ойлгож байгаагаар Казахстанд ирлээ гэхэд амьжиргаа сайнгүй, харин Монголд бол хүмүүсийн амьжиргаа сайжирч байна. Үүнтэй л холбоотой байх. Гэхдээ янз бүрийн шалтгаан байж болно.  Зарим нь ах дүү төрөл садан нь Монголд байдаг гэх нь ч бий. Нөгөөтэйгүүр, Казахстан улс өмнөх шигээ өндөр тэтгэмж үзүүлэхээ больсон. Эхлээд бол орон сууц өгнө, ажил олгоно, мөнгө өгнө гэхчлэн элдэв тэтгэмж тусламжаар казакуудаа татаж байсан байгаа юм. Сүүлийн үед энэ нь багассан. Ирлээ гэхэд олигтой ажил олоход бэрх болсон учир Казахстан руу олноороо нүүхээ больсон байж болох юм.
-Өнөөдөр Казахстан Монголын харилцаа ямар төвшинд байна вэ?  
-Казахстан Монгол Улс жилд 20 гаруй сая ам.долларын худалдаа хийдэг.  Хоёр улсын хоорондох худалдаа жилээс жилд буурч байгаа. Үүний гол шалтгаан нь тээвэр юм. Шууд явах галт тэрэг байдаггүй. Орос эсвэл Хятадын нутгаар дамжин явдаг. Гэтэл Оросын нутгаар дайрч автомашинаар тээвэр хийнэ гэхэд л маш хүндрэлтэй. Оросын нутагт 2000 гаруй километр замаар явж байж Казахстан руу орж ирдэг байх жишээтэй. Казахстан улс манайтай бизнес,  эдийн засгийн харилцаагаа  хөгжүүлэх сонирхол бий юу гэвэл маш их бий. Тавдугаар сарын эхээр 20 гаруй компани оролцсон Казахстаны бизнес групп Монголд ирнэ. Ер нь, бол Казахстаны тал Монголын уул уурхайд хөрөнгө оруулах, оролцох хүсэлтэй байгаа. Казахстан өөрөө нефтийн бүтээгдэхүүнтэй, манайх ч нефть авах сонирхол байдаг. Тэр утгаараа Монголд очих бизнесийнхэн олон тодорхой санаа, асуудалтай буцах байх.
-Казахстанаас манай улс үр тариа авдаг биз дээ. Одоо авч байгаа юу?
-Өмнө нь үр тариа авдаг байсан. Өнгөрсөн жил Монгол Улс их өндөр ургац авсан, өөрөө өөрийгөө хангаж чадсан учраас үр тариа аваагүй л дээ. Энэ бол огт үр тариа авахаа больсон гэсэн үг биш л дээ. Удахгүй манай ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Казахстанд ирнэ. Тэд эндээс элит буудайн үр авах, фермерийн аж ахуйтай танилцах зорилго өвөртөлж ирэх юм.
-Монголоос хэр олон оюутан суралцаж байна вэ?
-Боловсрол, соёл урлагийн тал дээр сайн хамтардаг. Ойгоороо хоёр талдаа харилцан соёлын өдөр зохион байгуулсан. Манайхаас 10 оюутан Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Жилд таван оюутан авдаг. Оюутан сургахдаа цаашид аль болох улс эх орондоо хэрэгтэй уул уурхайн инженер зэрэг мэргэжлээр түлхүү сургавал зүгээр юм уу гэх бодол ч байдаг юм. Соёлын чиглэлээр хамтарч ажиллаж байгаа нэг жишээ нь Монгол Казахстаны хамтарсан экспедиц.  Энэ экспедиц Монголд ажиллаж Түрэгийн үеийн том булш олсон тухай хэвлэл мэдээллээр их гарсан шүү дээ. Түүх архелогийн чиглэлээр хамтарч ажиллах сонирхол манай хоёр орны аль алинд нь байдаг.
-Киргиз, Казахстан улс руу нислэгийн маршрут бий болгоно гэж ярьж байгаа. Энэ тухайд?
-Киргизэд хоёр ч удаа хувьсгал гарч, тогтворгүй байснаас зөвхөн Монголтой ч бус бусад улс оронтой харилцах харилцаа нь зогсонги байдалд орсон. Сүүлийн хоёр жилд улс орных нь байдал тогтворжоод  харилцаа сэргэж эхэлсэн. Бидний харилцаа ч цаашид улам өргөжих байх. Киргизийн авиа компани Монгол руу шууд нислэг хийх сонирхолтой байгаа тухайгаа хүсэлт тавьсан.  Ерөнхийлөгч нь Турк талаас хүсээд байгаа гэж байна билээ. Аль нь үнэн байх нь хамаагүй. Ямар ч байсан шууд нислэг хийх сонирхол байна. Энэ бол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд асар том тус дөхөм болно. Мөн тавдугаар сараас “Изинис” компанийн онгоц Улаанбаатар-Баян-Өлгий-Алма-Ата гэсэн чиглэлээр нисч эхлэх гэж байгаа. Долоо хоногт хоёроос доошгүй ниснэ гэж ойлгож байгаа. “Айр астана” компани бол Астанаагаасаа Улаанбаатар хүртэл шууд нислэг хийх юм. Өмнө нь хоёр талд хамтарч ажиллах сонирхол байсан ч тээврийн бэрхшээл том саад болж байлаа. Харин одоо энэ том саад үгүй болох нь.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан