Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Л.ЦЭРЭН-ОЧИР: МОНГОЛД ШУДАРГА ЁС ТОГТООХ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ БОЛ “АРДЧИЛАЛ” СОНИН
-“Ардчилал” сонинтой амьдралаа холбогдсон үеэ дурсахгүй юу. Мэдээж сонирхолтой түүхтэй байх?
-Юуны түрүүнд жаахан түүх сөхөх нь зүйтэй байх. “Ардчилал” сонин бол Монголын анхны чөлөөт хэвлэл гэж би үздэг. Нийгэм ч хүлээн зөвшөөрдөг. Үүсэн байгуулагдсан цаг хугацааг харгалзан үзсэн ч тийм шүү дээ. 1989, 1990 оны нийгмийн шилжилтийн асар их хөдөлгөөний дунд нийгмийн захиалга, шаардлагаар “Ардчилал” сонин үүссэн. Тэр үед “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Улаан од”, “Хөдөлмөр”, гэсэн цөөн хэдэн сонин байв. Дандаа намын үзэл сурталд тохирсон, Намын төв хороо, Улс төрийн товчооноос өгсөн чиглэлийн дагуу материал нийтлэгддэг байсан. Сонины хуудсанд намын үзэл суртлын эсрэг, сөрөг зүйл бичигдсэн байвал сэтгүүлчид нь хариуцлага тооцдог, цагдаа сэргийлэхдээ тулдаг тийм л үе байлаа. Нэг ёсондоо хэлмэгдүүлэлтийн үе байсан шүү дээ. Олон ч хүн хэлмэгдсэн. Энэ үед Ардчилсан хувьсгал үүсч, дуу хоолойг нь тухайн үеийн намын гэх сониноор илэрхийлэх боломжгүй байсан болохоор “Ардчилал” сонин бий болсон юм. Анхны сэтгүүлч нь Амарсанаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Хонх” хамтлагийн Цогтсайхан гээд сайхан хүмүүс үүсгэн байгуулсан юм. Би энэ сонинг захиалж уншдаг, бичсэн материалыг нь бусдад түгээдэг, ярьдаг, ухуулдаг байв. Нэг ёсондоо хэрэглэгч нь байлаа.
-Та уншигч нь байж. Шинэ өнгө төрхийг бий болгосон “Ардчилал” сонин тухайн үед бусад хэвлэлээс хэд дахин өндөр үнэтэй зарагддаг байсан гэсэн. Түүнчлэн хэд хэдэн чөлөөт сонины эхлэл болсон гэдэг юм билээ?
-Тийм шүү. Тухайн үед сонин 15 мөнгөний үнэтэй байсан бол “Ардчилал” сонинг нэг төгрөгөөр зардаг байлаа шүү дээ. Нэг дугаар нь 100 мянган хувь хэвлэгддэг. Сониноо борлуулж олсон мөнгөө жагсаал цуглаанд зарцуулдаг байсан юм. Энэ сонин маань 1992 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад түүнээс хойш задарсан түүхтэй юм билээ. Задрахдаа хоёр гурван өөр сонины “эцэг” болон задарсан. Яагаад гэвэл, “Ардчилал тайм”, “Монгол таймс”, “Хөх толбо” зэрэг сонин гарсан байдаг. Тэгээд 1992 онд албан ёсоор Хууль зүйн яаманд албан тоот өгч хаалгасан. Тэр үеэс хойш долоон жилийн дараа буюу 1999 он хүртэл Дарь.Сүхбаатар, Билэгт, Адъяасүрэн, Мягмарсүрэн, Нинж.Лхагва нарт очсон. 1999 онд МоАХ-ны дарга С.Эрдэнэ “Ардчилал” сонинг дахин гаргах шийдвэр гаргаж “Хонх”-ын Цогтсайхан, Куланда бид гуравт үүрэг өгч дахин сэргээсэн. Бид хуралдаж Ерөнхий эрхлэгчээр Цогтсайханыг, орлогч эрхлэгчээр нь Куландаг, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар намайг томилсон. Ингэж бид 1999 онд Хууль зүйн яаманд бүртгүүлсэн дээ.
-Яг энэ үеэс “Ардчилал” сонинтой жинхэнэ утгаараа холбогджээ. Таныг бүх л ажлыг нь хийж байсан гэдэг юм билээ?
-Үүнээс хойш МоАХ-ны төв хэвлэл гэж явсан. Гэтэл 2000 онд Монголын ардчилсан нам байгуулагдсан. Энэ үед МоАХ, Монголын ардчилсан намын төв хэвлэл болж байгуулагдсан. Түүнээс хойш л би энэ сонины бүх л зүйлийг хийсэн дээ. Сэтгүүлч, менежер, эрхлэгч, борлуулагч гээд л… Хамгийн сүүлд Элбэгдорж Ерөнхийлөгч надтай уулзахад “Чамд баяр хүргэе Цэрэн-Очир оо. Байсан зүйлийг үгүй хийх шиг муухай зүйл байхгүй. Харин байсан зүйлийг байлгах шиг сайхан зүйл алга аа. Хэвлэл мэдээллийн салбарт сонин өөрийгөө санхүүжүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ түүхэнд байсан зүйлийг байгаагаар нь авч үлдэнэ гэдэг том гавьяа” гэж хэлж урам хайрлаж байсан. Мөн дараа нь шинэ жилийн баярт ирж дахин нэг үг хэлсэн, түүнд нь би баярлаж байлаа. Тэр нь юу вэ гэхээр “1990 оны Ардчилсан хувьсгал бол “Ардчилал” сонингүйгээр хувьсгал биш байсан юм. Үй олон хүний сэтгэлийн үгийг тээж явснаараа Ардчилсан хувьсгал бүтэн хувьсгал болсон. Түүний түүчээ болсон “Ардчилал” сонин маань үнэт зүйл юм” гэж хэлж байсан удаатай.
-Та “Ардчилал” сониныг дараагийн үедээ хэрхэн өвлүүлсэн юм бэ. Энэ тухай хуучлаач?
-Миний эрхэлж байсан үйл хэргийг танай хамт олон үргэлжлүүлж байгаад баяртай байдаг юм шүү. Өдөр тутмын болголоо. Монголын анхдагч гэдгийг батламжилсан байна. Туулсан замаа эргээд харахад сайхан байна. Х.Баттулга даргад баярлах хэрэгтэй. “Ардчилал” сонин шиг зарлага гаргадаг зүйл алга” гэж зарим хүн хурал дээр дайрч довтолсон байдаг юм. Тэдний нэрийг дурдаад яахав. Зарим нь өөд болж, зарим нь ч бий.
Би өргөдөл бичээд “Энэ сонинг хаах уу, цааш нь үргэлжлүүлэх үү” гэж Баттулга даргад өгсөн юм. Гэтэл “Та хүлээж бай би хариу өгнө” гэж хэлсэн. Тэгээд надад хариу өгөхдөө “Сонин цаашдаа үргэлжлэн гарах болно. Би санхүүжилтийг хариуцна. Үргэлжлүүлнэ. Би тань руу нэг хүүхэд явуулна” гэж хэлсэн. Сар орчмын дараа Цолмон ирж уулзсан юм. Ирээд л “Баттулга дарга тань дээр оч гэлээ” гэж хэлсэн. Тэгээд л энэ сонины редакцыг дахин босгож ирсэн юм. Энэ бол үзэл санааны ялалт юм. Ардчилсан хувьсгалын хоёрдугаар үе эхлэх байх. Хаанаас ч хараат бус байх сонин бол “Ардчилал” юм. Монгол оронд шударга ёсыг тогтоохын төлөөх хамгийн хүчтэй зэвсэг нь байх болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан