Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
В.В.САМОЙЛЕНКО: МОНГОЛЫН ТАЛ “ЗА” Л ГЭВЭЛ ОХУ 7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ТӨМӨР ЗАМ БАРИХАД БЭЛЭН
ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В. В. Самойленкотой уулзаж ярилцлаа.



Interview with the ambassador of Russian Federation in Mongolia.


-Шилжилтийн 1990-ээд онд зогсонги байдалд ороод байсан Орос, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд эргээд бүх салбарт сэргэж байна. Эдийн засгийн хувьд ч хоёр тал хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх харилцан сонирхолтой байгаа нь илт?
-Үнэхээр өнгөрсөн зууны сүүлийн 10 жил Монголын хувьд ч, ОХУ-ын хувьд ч амаргүй үе байсан. Шинэ зууны эхнээс л хоёр орны харилцаа дахин идэвхжиж эхэллээ. Хуучин харилцааны зарчмууд бүгд өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдал цоо шинэ хамтын ажиллагааны дүрмийг зүй ёсоор шаардах болсон. Улс төрийн хувьд манай хоёр хөрш орны хувьд ямар нэгэн шийдээгүй, санал зөрөлддөг зүйл үгүй. Гагцхүү эдийн засгийн харилцаа санасан хэмжээнд хүрч хөгжилгүй уджээ. Энэ тал дээр эргэлт гаргах найдвар төрүүлсэн чухал баримт бичгийн нэг бол 2009 онд хоёр улсын Ерөнхийлөгч нарын үзэглэсэн Стратегийн түншлэлийн хөжлийн тухай санамж бичиг гэж миний бие үздэг.

-The diplomatic relation between Russia and Mongolia has been recovered in all fields by both countries. Especially, both sides are demonstrative to strengthen their functions.
-Honestly, there was complicated period for Mongolia and Russia last decade of the past century. From the beginning of the new century, the relation between both countries has been shown effort. The remains for past links were changed and there should be very new co-operation regulation and atmosphere. For the politics, our two countries have not had any issues that were not solved. But, there has had much period that our both countries have not been able to be satisfied with economical relation. I consider one of the significant statements to have further recovery is the memorandum which was signed by the presidents of both countries in 2009.

-Бусад бичиг баримтаас чухам энэ тунхаг бичгийг онцолсныг сонирхоё?
-2009 онд манай улсын Ерөнхийлөгч Д. Медведев Халхын голд хоёр орны цэрэг Японы милитаристуудыг бутцохисны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээнд уригдан зочилсон шүү дээ. Монголын Ерөнхийлөгчөөр Ц. Элбэгдорж сонгогдсоны дараа танай улсад хөл тавьсан гадаадын анхны төрийн тэргүүн нь чухам Д. Медведев болсон юм. Хоёр орны төрийн тэргүүний уулзалт улстөр, эдийн засгийн олон сэдвийг хөндсөн бөгөөд дээд хэмжээний хэлэлцээрийн төгсгөлд дээр дурдсан баримт бичиг гарсан. Стратегийн түншлэлийн хөгжлийн тухай санамж бичгийг би чухам яагаад онцлоод байгаа гэвэл энэ баримт бичигт хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа чухам ямар чиглэлээр хэрхэн өрнөхийг нэлээд тодорхой зааж өгсөн юм.

-Why do you emphasize this memorandum from the others?
-In 2009, the President D. Medvedev paid an official visit in Mongolia during 70th anniversary of war Khalhin Gol where both countries armies defeated Japanese military. After Ts. Elbegdorj was elected as the Mongolian president, the first president of foreign countries who visited in Mongolia was D.Medvedev. The meeting of both presidents focus on political, economical issues and the mentioned instrument was accepted at the point of the summit. Why I state this strategic statement is the tendency for this how to prosper collaboration of both countries economy. Example: to utilize the uranium mining in Dornod province, to expand Ulaanbaatar Railway and to construct new rail links, to comprehend larger business bodies for the field of Tavan Tolgoi mining, to liberalize the trade for both countries, to commute visa regime for fare.

-Үнэхээр тийм. Харин Ерөнхийлөгч Д. Медведев, Ц. Элбэгдорж нарын хэлэлцээрээс хойш бараг гурван жил өнгөрчээ. Тэр үед тохиролцсон зүйлээс амжилттай хэрэгжиж буй нь юу бол?
-Улт төрийн тал дээр хичнээн сайн харилцаатай ч үүнийг эдийн засгийн салбарт харилцан ашигтай, эрх тэгш, аль алиныхаа эрх ашгийг хүндэтгэсэн хамтын ажиллагаа өрнүүлснээр л батжуулах боломжтой. Орчин үеийн даяарчлагдсан ертөнцөд үүнээс өөр ямар зам байх билээ. Тунхаг бичигт гарын үсэг зурсны маргаашнаас л хэрэгжүүлэх өдөр тутмын ажил эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд л янз бүрийн хүндрэл гарч эхэлсэн дээ.



-That is definitely true. But, there has been almost 3 years since the negotiation of D.Medvedev and Ts. Elbegdorj. Is there any successful implementation since that meeting?
-Better relation on politics should be consolidated in economical sector by evolving benefits, interests of the countries. I think there is this mode in the global life. You are able to get that daily operation was started since signing in position paper. Also, there have been some complications.

-Яг ямар хүндрэл гарч ирсэн бол?
-Нэгдүгээрт, Дорнодын ураны орд газруудыг хамтран эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг дурдаж болно. Энэ ажил анхнаасаа дурдан замаар урагшлаагүй. Манай хоёр улс ураны салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулчихсан юм шүү дээ. Тэгвэл жишээ нь, Франц, Монголын Засгийн газрын хооронд энэ салбарт хамтран ажиллах меморандум буюу санамж бичиг л байгуулагдсан юм.  Дорнод аймагт Мардайгаас гадна Гурванбулаг, Дорнод гэх ураны гурван орд газар бий. Тэдгээрийг Зөвлөлтийн геологичид нээсэн төдийгүй бага хэмжээний олборлолтыг ч эхлүүлж байсан. Дээрх ордууд ураны багагүй нөөцтэй ч хүдэрт буй агууламж багатайд тооцогддог. Тиймээс хүдрээс ураныг салгаж авахад маш нарийн технологи шаарддаг.
Ингээд 1990-ээд онд дэлхийн зах зээл дээр ураны үнэ хямд байсан тул ОХУ дээрх орд газрыг ашиглах сонирхол буурсан юм. Мэдээж, хөрөнгө оруулалт их шаардсан, ашиг гарахгүй ордыг ажиллуулах утгагүй шүү дээ. Иймд ОХУ орд газрыг бүрэн орхиж, Монголын талд бүх баримт бичиг, барилга байгууламжийг шилжүүлэн өгсөн. Сайн цаг иртэл гэх үү дээ.

-What complications were there?
-First of all, to access the uranium mining in Dornod in economical circulation. It was not successful at first. Our two countries have set up the provision to co-operate in uranium field. Another example, there is memorandum on co-operation for uranium field between Mongolia and France. There are another three uranium revelations such as Gurvanbulag, Dornod except for Mardai. Not only former Soviet Union geologists discovered them, but also they started mines. Even these mines do have not small resources, the mines are considered as less ore capacity. Therefore, there should be very accuracy technology to classify uranium from ore. In 1990, the charge for uranium was cheap at world market and the interest of Russian federation to utilize these mines got less.  Of course, it is unnecessary to use the revelation with much investment without benefits. The Russian federation left them completely and all documentations, constructions were cession to Mongolian side until good season comes.

-ОХУ орд газраас гарснаас хойш манай улс гадаадын сонирхогч байгууллагуудтай холбоо тогтоохыг эрмэлзсэн. Тэгээд Дорнодын ураны орд газрын лицензийг Канадын “Хаан Ресорсис” компанид худалдсан гэдэг. Чухам үүнээс л уран олборлох тал дээр хоёр орны хамтын ажиллагаа хүндрэлтэй тулгарав уу?  
-Дорнодын ураны орд газрын лицензийг анх АНУ-ын нэгэн жижиг компани эзэмшиж байгаад “Хаан Ресорсис”-д шилжүүлсэн юм билээ. Мөн л жижиг, спекулятив чанарын үйл ажиллагаа эрхэлдэг, ямар нэгэн орд газрын лиценз худалдан аваад капитализац хийн илүү үнэ хүргэн зардаг компани л даа. Гэтэл уран олборлоно гэдэг ийм хэмжээний компанийн хийж чадах ажил биш. Ер нь дэлхийд уран олборлодог цөөн хэдэн том корпорац л бий. “Хаан Ресорсис” Дорнодын ураны орд газрын эрхийг аваад Торонтогийн бирж дээр гарч IPO хийж хувьцаагаа гаргасан. Монгол нөхдүүдийн маань хэлснээс үзвэл энэ компани ураны орддоо 2 сая ам. долларын л хөрөнгө оруулсан юм билээ. Өөрөөр хэлбэл 10 гаруй жилийн дотор үндсэндээ бага зэрэг хайгуул, тохихижилтоос өөр юм хийгээгүй гэсэн үг. Нэгэнт орд газрын лиценз Канадын компанид очсон хойно ОХУ-ыг төлөөлсөн “Росатом” Монголын талтай ярилцаад канадуудын эзэмших хувийг худалдаж авахыг хүссэн юм. “Росатом”-ын охин компани “Атомредмедзолото” ордод хөндлөнгийн аудит хийлгэхэд 25-28 сая ам.долларын үнэлгээ гарсан. Тэнд тэрбумаар яригдах баялаг үгүй байгаа биз. Тэгээд ч уран олборлолтоос нүүрснийх шиг тийм их хэмжээний ашиг гардаггүй.

-After the Russian Federation left the mines, license for “Dornod” uranium mine was sold to Canadian “Khan Resources” company. Due to the fact, is there any complication between both countries?
-The license in Dornod uranium mine was taken possession of one small body of the United States of America, and it transferred to ownership for Canadian “Khan Resources”.  It is the company performing minor operation and it purchases any mine license. After that it sells the license to increase its charge more. To explore uranium is not proceeding for minor company. There are several larger bodies to explore uranium in the world. “Khan Resources” purchased the license in “Dornod” uranium mine and they issued IPO in Toronto stock exchange. According to what Mongolians stated, this company invested only two million dollars in uranium mine. In other words, short term research prospecting and some accomplishment in one decade. Due the fact of having the license in Canadian company, “Rosatom” representing Russia invoked Canadian holding profit by discussing with Mongolian side. When there was an audit at the mine in accord with the subsidiary company “Atomredmedzoloto” of “Rosatom” company, the assessment was between 25 and 28 million dollars. There is not much natural resources there, is not there? The benefit from uranium is less than exploring coal.

-Үнэлгээ гарчээ. Цаашид юу болов?  
-“Атомредмедзолото” Канадын талд ашигтай, үнэлгээнээс дээгүүр үнэ санал болгосон. Харин “Хаан Ресорсис” хувьцаа эзэмшигдтэйгээ яаралтай холбоо барин Оросын талд хувьцаагаа зарж хэрхэвч болохгүй гэсэн төдийгүй Хятадын компанид ордыг зарахаар тохиролцсон юм билээ. Тэгж байтал Монголд цөмийн түүхий эдийн талаар баримтлах шинэ хууль гарч 2009 онд ураны орд газрын бүх лиценз эзэмшигчдийн эрхийг түр түдгэлзүүлж, шалгалт оруулсан. Шалгалтыг давж, Монголын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй компаниудад лицензийг нь буцаан олгосон байдаг. Тухайлбал, Францын “Ариэва“ лицензээ эргүүлэн авсан. Харин “Хаан Ресорсис” шалгалтанд бүдэрч лицензээ хураалгасан юм. Үүнийг эсэргүүцэн тус компанийн удирдлага олон улсын шүүхэд хандсан.

-The assessment is obvious. What happens next?
-“ Atomredmedzoloto” recommended a helpful suggestion for Canadian side. But, “Khan Resources” instantly informed with share holders on not to disburse to Russian side, and the mine was chosen to be sold in Chinese side. Soon after, the new law on conception for nuclear raw materials was proclaimed in Mongolia and the privilege for all license holders was suspended in short temporarily. And the inspection was held. The license was endowed back to the companies which passed the examination successfully and have sustainable operations in conformity to the legislation of Mongolia. Moreover, “Areva” from France withdrew the license, but “Khan Resources” failed with examination and the license was let take. The administration of the company resisted struggle against it, applied to international judge.

-Шүүхийн шийд өнөөг хүртэл гараагүй. Хэзээ, ямар шийд гарна гэж Та бодож байна вэ?
-Шүүхийн шийдвэр хэзээ, хэрхэн гарахыг хэлж мэдэх хүн байхгүй. Хараат бус арбитрын шүүхэд Монгол ч, ОХУ ч нөлөөлөхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд манай хоёр улс ураны хайгуул хийх, олборлох төдийгүй боловсруулах хамтарсан компани байгуулах тал дээр урьдчилан тохиролцсон. 2010 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Сү. Батболдын Москвад хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Дорнод Уран” хамтарсан компанийг үүсгэн байгуулах зарчмуудыг заасан гэрээг үзэглэсэн. Гэрээний дагуу ОХУ шаардлагатай хөрөнгө, технологи, ноу хау зэргийг гаргаж, санхүүгийн болон зохион байгуулалтын бүх асуудлыг дангаар шийднэ гэж заасан. Монголын тал гагцхүү лиценз эзэмшүүлэх үүрэг л хүлээсэн юм.

-There is still not any adjudication. What do you think when the final decision will take?
-No one is able to guess when and how the court decide it. Independent arbitration court decision is not able to be changed by Mongolian or Russian side. Our two countries compromised not only to prospect and to explore, but also to establish joint-venture body. In December of 2010, S.Batbold, prime minister of Mongolia paid an official visit in Moscow and both sides signed on concluding a treaty to establish “Dornod Uranium” joint venture body. By the contract, The Russian Federation is able to supply properties, new technology, know-how and to solve all financial compiling issues by itself. As for Mongolian side, there is an obligation to occupy the license.



-Заавал Дорнодынх гэлтгүй өөр бусад ураны орд газрыг түшиглэн хамтын ажиллагааг эхлүүлэх боломж байхгүй юу?

-Энэ орд газарт ОХУ яагаад сонирхолтой вэ гэвэл Забайкалын хязгаарт Приаргуны химийн үйлдвэр  байгуулагдаж байхад гол түүхий эдийн нэг нь ураны орц багатай хүдэр байлаа. Энэ үйлдвэрийг байгуулж байх үед тийм хүдрийн тал хувийг Монголын Дорнод аймгаас нийлүүлнэ гэж тооцож байсан юм. Тиймээс ч Мардайгаас Чойбалсан хүртэл төмөр зам хүртэл барьсан. Орд газраас үйлдвэр хүртэл ердөө 200 орчим км. Боловсруулах үйлдвэр ч ойрхон, дэд бүтэц байгаа учраас сонирхсон хэрэг. Гэхдээ энд тэмдэглэхэд Дорнодын төсөл ОХУ-д ашигтай ч, амин чухал биш. ОХУ олон 10 жил ураны хэрэгцээгээ хангах нөөцтэй.

-Is there any challenging opportunity to start bilateral co-operation under resort for uranium mine except for Dornod mine?
-Why the Russian Federation is interested in the field is to have fundamental raw material should be ore with less uranium when the chemical factory of Priarguni is being established in Zabaikal boundary. When the factory was set up, there was an estimation to supply aspect of ore mining from Dornod province of Mongolia. Therefore, the railway was constructed between Mardai and Choibalsan. There is only 200 km from mine till factory. The processing unit and infrastructure are closer. Although the project for Dornod is efficient for Russia, it is not very significant for Russia. The Russian Federation has domestic uranium acquisition to supply its decade need.

-Тавантолгойн коксжих нүүрс олборлох тендерт ОХУ-ын “РЖД” /Оросын төмөр зам/ компани оролцсон?
-Ер нь Тавантолгой ч бус Монголын бусад аварга том ордуудын баялгийг дэлхийн зах зээлд хүргэхэд дэд бүтэц хамгийн чухал. Эдийн засгийн хувьд Монголын хамгийн сул салбар бол дэд бүтэц. Бидний хамтарсан “Улаанбаатар” төмөр зам аль 60 жилийн өмнө байгуулагдсан. Харин одоо энэ төмөр замыг шинэчлэн сайжруулах цаг болоод буй. Монгол улс хөндөгдөөгүй өдий хүрсэн асар их байгалийн баялгаа олборлон хурдацтай хөгжих замынхаа өмнө хүрч ирлээ. Тэдгээрээс Тавантолгойн коксжих нүүрс онцгой байр суурь эзэлж байна. Гэвч тэрхүү нүүрсийг хэрхэн гадаад руу экспортлох вэ. Хамгийн хялбар арга нь мэдээж авто тээвэр. 2010 оны зургадугаар сарын 24нд УИХ удаан хэлэлцсэний эцэст Төмөр замын хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Маш чухал баримт бичиг. Чухам үүн дээр тулгуурлан “Дэд бүтцийн хөгжил” компани төмөр зам барихаар төлөвлөж бэлтгэлээ базаасан. Тэгээд төмөр зам барих зөвшөөрлийг 2010 оны долдугаар сард хүссэн байдаг. Монголын талын албаны хүмүүс юу хийх хэрэгтэйг асуухад хүлээх хэрэгтэй, төслийг яаж эхлүүлэх талаар бид тогтоогүй байна гэж байлаа. Аравдугаар сар хүртэл ойлгомжгүй, тодорхойгүй байдал үргэлжилсэн. Энэ хооронд Оросын тал бүтээн байгуулалтын эхний шатанд шаардлагатай 1,5 тэрбум ам.долларыг нөөцөлчихөөд байлаа. Техник эдийн засгийн үндэслэлийг бэлтгэхэд тусад нь 250 сая ам. долларыг ч гаргасан юм. Ингээд мөн оны аравдугаар сарын  28-нд “РЖД”-ийн ерөнхийлөгч н. Акунин ирж төслийн талаар санал солилцож байлаа.
Харамсалтай нь, 2011 оны гуравдугаар сарын 9-нд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн төмөр замыг Монголын тал “Лотте” тэргүүтэй БНСУ-ын консорциумтай барих болсноо мэдэгдэж, ёслолын тууз хүртэл хайчилж байлаа. Тэр төсөл одоо сураггүй болжээ. Харин Оросын тал одоо ч гэсэн дээрх чиглэлийн төмөр замыг барихад бэлэн хэвээр. Үүнд шаардлагатай 7 тэрбум ам. долларын хөрөнгөөс эхсүүлээд шаардлагатай бүх зүйл манайд байна.

-Uranium is the strategic raw material. Lately, there is suspicion in Iran to process uranium for creating nuclear weapons?
-Of course, it is fragile sector. To enlarge nuclear technology links with political issues. It is obvious that each country is careful for uranium issues. I consider there will probably be classification for nuclear power in peaceful or battle purpose.

-ОХУ-д Тавантолгойн нүүрснээс илүү түүнийг тээвэрлэх төмөр замыг хамтран байгуулахад илүү сонирхолтой гэж үзэж болох уу?
-Тэгж хэлж болно. Олон мянган км орчин үеийн төмөр замыг барих олон тэрбум ам. долларын хөрөнгөний өөрт ногдох хувийг Монгол Улс хараахан гаргаж чадахгүй байгаа. ОХУ Монголын талын хөрөнгийг өөрийн Внешэкономбанк-наас гаргаж болох юм. Гэвч тэр хөрөнгийг зээлдүүлэгч байгууллагад буцааж төлөх баталгаа хэрэгтэй. Тийм баталгаатай болох гэж л ОХУ-ын тал Тавантолгойд оролцох болсон юм. Нэг зүйл хэлэхэд дэд бүтэцгүйгээсээ болж Монгол Улс дэлхийн зах зээл дээр тонн нь 250-300 ам. доллар хүрч буй нүүрсээ ердөө 70 ам. доллараар борлуулж байна шүү дээ. Монголын тал “За” л гэвэл ОХУ 7 тэрбум ам. доллараар Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн төмөр зам барьж эхлэхэд бэлэн гэдгийг дахин тэмдэглэе.

-How about the Russian Railway participated in the bid on Tavan Tolgoi?
-One topic is definite for Tavan Tolgoi. The infrastructure is the most significant to deliver natural resources from giant mines of Mongolia such as Tavan Tolgoi to the world market. For economy, the unoccupied sector of Mongolia is the infrastructure. Our joint venture “Ulaanbaatar Railway” was established 60 years ago. This railway has been very strong push to Mongolian economical prosperity. Now, the railway had better be renewed. Mongolia has just been at the Gate to develop in short time by utilizing very enormous resources which are untouched. The coke coal from Tavan tolgoi has been important spot now. But, how to transfer this kind of coal. The easiest way is of course auto freight. On 24th of June, 2010, the prosperity manual for railway was approved after a long deliberation in the parliament. It is very significant. Being based on this, “Infrastructure Development” company estimated to construct a new railway. Then the permission to construct a new rail link was requested in July of 2010. The officials of Mongolian side stated that they had not determined how to start the project. The inconvenience lasted until October. Meantime, Russian side had already stored for a 1,5 million dollars at first. The 250 million dollars for the preparation of technical, economical substantiation. On 28th of October 2010, N.Yakunin who is the president of Russian Railway Association visited in Mongolia under pronunciation on project. Unfortunately, Mongolian side declared that the country solved to construct the new railway link via Tavan tolgoi – Sainshand – Choibalsan by co-operating with “Lotte” consortium of South Korea. The issue has been missing. But, the Russia federation still presences to construct this railway. Russia has all conveniences such as seven million dollars.
-Does Russia still have tendency to construct a new railroad for freighting coal than Tavan tolgoi coal?
-Yes, it does. Mongolia has not been able to finance its proportion of many millions of dollars to build a new railway. Russian Federation is able to approve the holding of Mongolian side from Russian Vneshekonom bank. But, the bank requires the redemption back. Due to the fact of the circumstance, Russia adjusted to contribute in Tavan tolgoi project. Pretending not to be occupied by infrastructure for Mongolia, Mongolia is turning over its coal which has trading charge of 250 and 300 dollars in world market with only 70 dollars. I will mention again if Mongolia states “Yes”, Russia is ready to invest 7 billions dollars for constructing new railway.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан