Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ОЛОН АСУУДЛЫН ТҮГЖЭЭ МУЛТАРЧ, ЭДИЙН ЗАСГААР АМЬСГАЛСАН ОН ЖИЛҮҮД
С.Батболд 2009 оны арваннэгдүгээр сараас эхлэн  Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна. Бусад Засгийн газраас хамтарсан гэх тодотголоор түүхэнд нэрээ үлдээж, бас онцлог гэж хэлж болохоор олон ажил Засгийн газрын тэргүүнээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газрын үед олон асуудлын түгжээ мултарч, нийгмээрээ эдийн засгаар амьсгалж эхэлсэн он жилүүд байлаа. Ингээд С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед  түүний санаачлан хэрэгжүүлсэн ажлуудаас товчлон хүргэе.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ анх удаа 3460 ам.долларт хүрэв

Монгол Улсын  эдийн засаг анх удаа 17.3 хувьд хүрлээ. Монголчууд  2011 он хүртэл маш хязгаарлагдмал эдийн засгийн орчинд амьдарч ирсэн. Гадаадаас хөнгөлөлттэй зээл тусламж авдаг, төсвийн хөрөнгөөр л үйл ажиллагаа явуулдаг улс байв. Энэ маягаар явах  юм бол манай эдийн засаг жилдээ 4-5 хувийн л өсөлттэй байх байлаа. Өөрөөр хэлбэл, үсрэнгүй хөгжих ямар ч бололцоогүй, бас хууль эрх зүйн орчин нөхцөл талаасаа өөрөө өөрсдийгөө хязгаарлачихсан байв. Засгийн газар баталгаа гаргаж болохгүй, арилжааны зээл ч авч болохгүй хүндхэн үе байлаа.
Макро эдийн засгийн үзүүлэлт нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС-гийн шалгуур үзүүлэлтээс бага буурай хөгжилтэй орнуудад орж байсан учраас олон улсын байгууллагуудад арилжааны зээл өгөх нөхцөл бүрэлдээгүй байсан. 2011 он хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг маш эрчимтэй өслөө.
Төсвийн болон хөн­гөлөлттэй зээл тусламжаар үйл ажиллагаа явуулдаг улс байх дотоод хүчин зүйл үгүй болсон билээ. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт шаардлагатай уч­раас арилжааны зээл ихээр авах болсон. Бүтээн байгуулалтын ажлуудыг ихээр хийх шаардлагатай болсон учраас өөрсдийн эрх зүйн орчинд зохицуулалт хийгээд гадаадаас арилжааны зээл авч, Засгийн газар арилжааны том төслүүдэд баталгаа гаргах орчинг бүрдүүлсэн. Үүний хүрээнд их хэмжээний зээл авах баталгаа гаргаж, санхүүжүүлэх бололцоотой Хөгжлийн банк байгуулав. Нөгөө талдаа манай улсын макро эдийн засгийн гол гол үндсэн үзүүлэлтүүд бага орлоготой орноос дунд орло­готой орон болох төвшинд хүрсэн. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн 2010 онд огцом нэмэгдэж 20 орчим хувьд хүрснээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ анх удаа 3460 ам.долларын босгыг давлаа. Дэлхийн банкны үнэлгээгээр бага орлоготой орноос дунд орлоготой орны ангилалд шилжсэн. Манай улсын зээлжих зэрэглэл өссөнөөр гадаад орчинд таатай нөхцөл байдал бий болж олон улсын байгууллага болон улс орнууд манайд арилжааны зээл өгөх бодитой нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь санхүү эдийн засгийн хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж байсан бол одоо өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг санхүүгийн бүхий л хэрэгслээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг боллоо.

Ядуурлын төвшин 9.4 хувиар буурлаа

Ядуурлын төвшин буурсан нь Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн хэмээн иргэд ам сайтай байна. Үндэсний статистикийн хороо Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр ядуурлын үндсэн үзүүлэлтийг тооцон гаргажээ. Монгол Улсын ядуурлын төвшин 2010 онд 39,2 хувь байсан бол 2011 онд 9,4 функтээр буурч 29,8 хувийн хамралттай гэсэн дүн гарчээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа гэдэг бол тогтсон аргачлалын дагуу хийгддэг. Жил бүр 11300 орчим өрхийг санамсаргүй байдлаар түүвэрлээд тэдгээр өрхийн зардал, орлогыг бүртгэх маягаар судалгаа хийдэг. Тиймээс  энэ үзүүлэлтийг тооцохдоо шинээр хийсэн зүйл байхгүй, жил болгон хийдэг уламжлалт судалгаанд үндэслэсэн хэмээн Үндсэний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан дурдлаа. Энэ жилийн хувьд, 2011 оны өрхийн нийгэм, эдийн засгийн  судалгааг Дэлхийн банктай хамтарч гаргасан. Хоёр талд ажлын хэсэг байгуулсан, нэг нь  Вашингтонд Дэлхийн банкны ажлын хэсэг, нөгөө нь Улаанбаатарт Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ахлуулсан баг.
Энэ хоёр баг хамтран судалгааны үзүүлэлтийг тооцож, Монголын ядуурлын хамралтын хүрээ өнөөдөр 29,8 байна гэдгийг баталжээ. Ингэснээр ядуурлын үзүүлэлт янз янзын тоогоор илэрхийлэгдэж байна гэсэн ярианд эцсийн хариу өглөө. “Ядуурал буурахад юу нөлөөлсөн байна“ гэсэн асуул­тад “Судалгааны мате­риалуудаас харж байхад 2010 онд Монгол Улсад зуд турхан нүүрлэж, нийт малын 25,3 хувь буюу 11,7 сая мал хорогдсон.

2011 оны хувьд цаг агаар таатай байсан тул хөдөөгийн иргэдийн орлого нэмэгдсэн. Үүнээс гадна 2011 онд өрхийн бодит мөнгөн орлого нэмэгдсэн дүн харагдаж байгаа. Иргэдийн “Хүний хөгжил сан”-гаас авч байгаа бэлэн мөнгө болон цалин, тэтгэврийн нэмэгдэл өрхийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаануудын нэг болж байна” гэсэн хариултыг ҮСХ-ны дарга өгчээ.

Монгол Улс алт, зэсний хараат байдлаас гарлаа

Төсвийн тогтвортой байд­лын тухай хуулийг УИХ-аар батлуулснаар Монгол Улс  алт зэсийн хараат байдлаас гарч чадлаа.  
Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрч­лөлт оруулан зарим төр­лийн тусгай зөвшөөрлийг хү­чин­гүй болгож, 10 зөв­шөөр­лийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлж, ба­рилгын зөвшөөрөл, зураг төсөв баталгаажуулахад шаардагддаг 118 гарын үсгийг 58 болгон цөөлөв.

Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцүүлэв

Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцүүлэх анх­ны алхмыг хийж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар боллоо. Лон­дон­гийн хөрөнгийн бирж­тэй байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний дагуу “Ажлын мастер гэрээ”-нд га­рын үсэг зурж, Монголын хө­рөнгийн бирж болон Худалдаа хөгжлийн банк, Голомт, Төрийн банк, ХААН, Улаанбаатар, Хас­­­банкны хооронд 14.2 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулан, Хөрөнгийн биржийг олон улсын төвшинд хүргэх ажлуудыг эх­лүү­лээд байна. Түүнчлэн Засгийн газар Хөгжлийн банк байгуулж, түүний дүрмийг баталсан түүхэн шийдвэр байлаа. Тус банк нь Монгол Ул­сын хөгжлийн бодлогод то­дор­хойлсон тэргүүлэх сал­барын хөгжлийг дэмжих, нэ­мүү өртөг шингээсэн экс­портыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээш­лүүлэх чиглэлээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрх­лэх төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан