Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХУРД” ХАМТЛАГ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
“ДОЛООН БУРХАН ОД”-ЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛОВ
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
ХУВИЙН БИЗНЕСТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЭРХ ХЯЗГААРЛАГДЛАА
Таныг өмнө нь төрийн байгууллагад очиход хүнд сурталтай, ааш муутай, үйлчилгээ үзүүлэх нь битгий хэл харин ч төвөг удаж, чирэгдэл учруулдаг байсан албан тушаалтнуудын зан харилцаа өнөөдрөөс эхлэн эсрэгээрээ өөрчлөгдсөн байвал бүү гайхаарай. Учир юу вэ гэвэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль энэ өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа юм.
Мэдээж, энэ хуулийг төрийн байгууллагын албан тушаалтнуудын эрх мэдэл, үйлчилгээ, хүнд суртал, зан харилцаатай холбоотой гэж ойлгож болохгүй. Авлига, ашиг сонирхлын зөрчлийг хазаарлах хамгийн том хөшүүрэг болно гэдгийг онцгойлон дурдъя.
Манай улс авлигын индексээр дэлхийн 186 улсаас 120-д “давхиж” яваа. Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш чангааж байгаа үзүүлэлт бол авлига. Тиймээс дээрх хууль үйлчилж эхэлснээр Монгол Улсын авлигын индексийн байр урагшлах боломжтой гэж олон түмэн найдаж сууна.
Уг нь, УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг энэ оны долдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхлэхээр баталсан. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульд хориг тавьснаар хэрэгжүүлж эхлэх хуулийн хугацаа урагшилж, тавдугаар сарын 1 болсон юм.
Энэ хуулийг шинээр баталсантай холбоотойгоор Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль дагалдан гарсан. Ингэснээр АТГ “жараахай”-тай хөөцөлдөх бус баяжиж хөлжсөн “акул”-уудыг барих эрх зүйн орчин бүрдлээ гэсэн үг. Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг ингэж дээд зэргээр бүрдүүлсэн учир одоо тус газрынхан “Ийм ч юм, тийм ч юм болохгүй байна” хэмээн ам ангайх эрхгүйгээр ажилдаа шамдах хэрэгтэй болов.
Авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан албан тушаалтнуудад тооцох хариуцлагыг ч нарийвчилж, тодорхой болгожээ. Хэрэв эхэлж хэрэг үйлдвэл албан тушаал бууруулах, давтан үйлдвэл албан тушаалаас нь чөлөөлөх гэм мэтээр шат дараатайгаар хариуцлага тооцох юм. Түүнчлэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига авсан хүн хэрэгт татагдаж, өгсөн нь хохирогч гэгдэх бол албан үүргээ зөрчиж авлига авсан хүн мөн хэрэгтэн болж өгсөн нь хариуцлагаас чөлөөгдөнө.
Хувийн бизнесээ цэцэглүүлэхийн тулд төрийн албанд шургалах явдал энгийн үзэгдэл болсон. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд төр, бизнесийн ажлыг ч тусгаарлаж өгчээ. Тухайлбал, тухайн тендэр шалгаруулах комисст орсон албан тушаалтан гэхэд тендэрт оролцож буй компаниудад хамаатан садан, найз нөхөд байхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж гарын үсэг зурах юм байна. Хэрэв хамаатан садны компани тендэрт ялж, ашиг сонирхлын зөрчилтэй нь илэрвэл авлигын хэрэгт тооцно.
Жишээ нь, УИХ-ын гишүүд замын компанитай бол түүнийгээ санхүүжүүлэх төсөл санаачлах эрхгүй гэж хуульд оруулсан. Компаниудад мөнгө хуваарилах ажлын хэсэгт орох эрхгүй болно гэсэн үг. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүдэд хамаатай заалт хуульд орсон нь ашиг сонирхол, хувийн бизнестээ санаа зовнисон олон ч гишүүнд халтай болоод буй. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан олсон орлогоо тайлбарлаж чадахгүй бол ашиг сонирхлын зөрчилд тооцно гэсэн заалт ч бий. Тэгэхээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн хөрөнгө орлогоо тайлбарлаж баларна гэж айсандаа хууль батлуулахад саад учруулсан удаатай.
Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд төрийн албыг “нийтийн алба” гэж томъёолсон. Хэрэв хэн нэгэн нийтийн албанд томилогдохоосоо өмнө урьдчилан мэдүүлэг бөглөнө. Томилогдсоныхоо дараа 30 хоногийн дотор албан тушаалын болон хувийн ашиг сонирхлынхоо мэдүүлэг бөглөхийг ч тусгажээ. Жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ ч гаргах юм.

0 Сэтгэгдэл